Yearly Archives: 2015

August, 2015

  • 4 August

    Прокурорын алдар үйлсийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ

    Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн ажлын хүрээнд Төв аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх М.Оюундэлгэрийн ажил, алдар үйлсийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна.  Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр нь Прокурорын байгууллагад нийт 25 жил ажилласнаас тус …

  • 4 August

    Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн ажлын албаны орон тоог баталлаа

    Нийслэлийн Засаг дарга “Налайх хотын Захирагчийн ажлын албаны дүрэм, орон тооны хязгаарыг батлах тухай” А/639 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн ажлын албаны дүрмийг баталж, шинээр Захирагчийн Ажлын алба байгуулагдсантай холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны орон тоо 21, Налайх хотын Захирагчийн ажлын албаны орон тоо 14 байхаар тус тус баталлаа. Батлагдсан дүрэм, орон …

  • 4 August

    Нийслэлд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/641 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар хавсралтад дурдсан найман хуулийн этгээдэд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлээр …

  • 4 August

    Даншиг наадмын үеэр хүй долоон худаг руу нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилнэ

    “Даншиг наадам – Хүрээ цам – 2015” – ын эхний өдөр буюу наймдугаар сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм. Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 …

  • 4 August

    Үсээ индүүддэг бүсгүй бүрийн анхаарах зүйлс

    Үсний индүүг хэрхэн сонгох, яаж хэрэглэх тухай болон үсээ гэмтхээс хэрхэн сэргийлэх талаар танд хэрэгтэй зөвлөмжийг хүргэж байна. Индүү нь 410 градус хүртэл халдаг. Тиймээс үсний индүүгээ сонгохдоо түүнд температур тохируулагчтай байхаар сонго. Учир нь хүн бүрийн үсний онцлогоос хамааран халаалт нь өөр байх хэрэгтэй. Гэхдээ бага температур нь үсэнд муу нөлөө үзүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. Халуун индүүгээр индүүдэх нь: …

  • 4 August

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт: ЭХЯ-ны байранд Монгол-Хятадын засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан болно. Ажлын хэсгийг монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хятадын талаас БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга нар тус тус даргална. Ажлын хэсгийн хуралдаанд оролцогчдыг Эрчим хүчний сайд Д.Зоригт хүлээн авч уулзана. Утас: 99773800 09:30 цагт: “Blue Sky Tower”-ийн “TOPAZ” зааланд “Хүүхдийг …

  • 4 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 4-ний Мягмар гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 20-р хороо Эмнэлгийн 14-18-р гудамж, 3-р цэцэрлэг, Дусал ХЭАА болон тэдгээрийн ойр орчмоор, Сүхбаатар дүүрэг 11.30-13.30 цагт: 1-р хороо Гранд хаан ХХК, УДЭТ, MCS групп, ТЭЙТС, Монголиа проперти девелопмент, Индустр ХХК-ууд, …

  • 4 August

    Луу жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 4. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 19. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө.  Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа …

  • 4 August

    Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

      Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтйан өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, …

  • 3 August

    Шарлиз Терон хар арьст охин өргөж авчээ

    Өмнөд Африк Улсаас гаралтай Холливудын нэрт жүжигчин Шарлиз Терон хэд хоногийн өмнө хар тивээс гаралтай нэгэн бяцхан охиныг үрчилж авсан байна. Од эмэгтэйн албан ёсны төлөөлөгч энэ мэдээллийг баталсан бөгөөд Шарлиз уг охиныг өөрийн экс дурлалт залуу Шон Пенны хамтаар үрчилж авахаар төлөвлөсөн байсныг мэдээлэв. Хэдийгээр Шонтой харилцаагаа тасласан ч Шарлиз бүсгүй АНУ-д мэндэлсэн ӨАБНУ-гаас гаралтай хар арьст охиныг өөрийн …

  • 3 August

    Цайрч, бууралтсан үснээс салах байгалийн аргууд

    Идэр залуу насандаа үс нь цайрч, бууралтсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл байгалийн гаралтай аргаар үсийг хэрхэн харлуулах аргыг хүргэе. Үс бууралтах нас нь болоогүй атал хар залуугаараа үс нь хэсэгчлэн болон бүхлээрээ бууралтаж, цайрсан хүмүүс байдаг шүү дээ. Хэрхэн, ямар учраас үс цайрч, бууралтдаг шалтгааныг танилцуулъя. Залуу хүн заримдаа бүр хүүхдийн үс бууралтаж, зарим хэсгээрээ цагаан үс ургасан байдаг. …

  • 3 August

    Наоми Кэмпбелл зургаан сарын ял сонсчээ

    Хар Ирвэс буюу дэлхий даяар алдартай супермодель Наоми Кэмпбелл хорих ял сонсчээ. Гэхдээ түүнд шүүх тэнсэн харгалзах ялыг оноосон байна. Италийн шүүх супермодель бүсгүйг гэрэл зурагчны биед халдсан хэрэгт буруутай гэж үзээд ийм ялыг оноосон аж. Хэрэг явдал 2009 онд гарсан билээ. Шүүх хуралдаанаас өмнө од бүсгүйн өмгөөлөгчид эвлэрэх ажиллагааг зохион байгуулсан ч Сицилийн прокурорын газар энэ хэргийг шүүх хурлаар …

  • 3 August

    Дуучин Б.Сарантуяагийн будаггүй & бикинитэй төрх

    Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа олон зуун шүтэн бишрэгчтэй. Тэрбээр наадмын өмнө ээжийнхээ нутаг Якутаар аялаж, амраад ирсэн. Өнгөрсөн зун уран бүтээлээ туурвиад амрахдаа бага цаг зарцуулсан дууч бүсгүй маань гэр бүлийнхэнтэйгээ энэ зун алжаалаа тайлж сайхан амарч яваа гэнэ шүү. Тэр бүр хагас нүцгэн зураг нь гараад байдаггүй түүний бикинитэй бас будаггүй төрхийг энэ удаад онцлон хүргэж байна. …

  • 3 August

    С.Бямбацогт: Ардчилсан нам төрийн дээр гарлаа

    УИХ дахь МАН-ын бүлгийн  хуралдаан өндөрлөж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын захирамжаар зарлагдсан ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй юм. Тус намын зүгээс “УИХ-ын дарга өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо” гэж үзсэн учраас чуулганы нээлтэд оролцоогүй гэдгээ тайлбарлав. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ: -“МАН-ын …

  • 3 August

    ОХУ-д зохиогдож буй “ARMI-2015” цэргийн наадам

    ОХУ-д 17 орны зэвсэгт хүчний 57 баг оролцсон Олон улсын цэргийн наадам  зохиогдож байна. Тодруулбал, Азербайжан, Ангол, Армен, Беларусь, Хятад, Египет, Энэтхэг, Казахстан, Кувейт, Киргизстан, Монгол, Никарагуа, Пакистан, Серби, Тажикистан, Венесуэл болон ОХУ тус наадамд оролцож байгаа юм байна.