Yearly Archives: 2015

June, 2015

  • 12 June

    “Барса” өндөр үнэтэй рекламны гэрээ байгуулна

    Аваргуудын лигийн аварга болоод хэдхэн хонож байгаа Испанийн “Барселона” баг ойрын хугацаанд өөрийн ерөнхий ивээн тэтгэгч Qatar Airways компанитай шинэ гэрээ байгуулахаар болжээ Шинэчилсэн гэрээгээр бол каталончууд жилийн 90 сая долларын ашиг олно. Энэ нь зар сурталчилгааны гэрээний хувьд дээд амжилт тогтоосон үнэ. Өдгөө хамгийн өндөр үнэлгээтэй гэрээг Английн “МЮ” баг хийгээд байгаа. Тэд “Шевроле” брендийг сурталчилсныхаа төлөө General Motors …

  • 12 June

    Өнөөдрийн сэрэмжлүүлэг

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2015 оны 06 дугаар сард гол, мөрний усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Гэхдээ энэ 06 дугаар сард зарим үед орох хур тунадасны хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж гол ус үерлэх, уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна. Сэлэнгэ мөрний дагууд болон Хэнтэйн нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн, Халхголын усны түвшин …

  • 12 June

    Туйлшрал туйлдаа хүрсэн үү

    Хамгийн их туйлшрамтгай улс хаана байна? гэж асуувал монгол гэж хариулмаар болчихож.  Үнэндээ манайхан туйлширч ханадаггүй хүмүүс юм. Нэг хүнийг магтахаараа өндөг шиг өөгүй, бараг л бурхан гэх нь холгүй сайшаана. Харин муулахаараа амьдралдаа нэг ч сайн юм хийж байгаагүй, арван таван толгойтой хар мангас гэдэг шиг газар дор ортол нь муулдаг. Гэвч үнэн хэрэгтээ адгийн хулгайчид хүртэл авах зан бий гэдгийг олж …

  • 12 June

    Сонгуулийн сунгаанд сойгдох шинэ намууд

    Сонгууль дөхөх тусам шинэ намууд борооны дараах мөөг шиг олширдог гэж 2008 оны сонгуулийн өмнө гэхэд л Монголын ардчилсан хөдөлгөөний, Хөгжлийн хөтөлбөр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч хэмээх гурван нам байгуулагдсан байна. Эдгээр нам 2006-2008 онд “мэндэлсэн”. СЕХ сонгуульд оролцох намуудыг бүртгэж дуусахаас өмнө л Дээд шүүхэд бүртгүүлсэн бол тус нам сонгуульд өрсөлдөх боломж нээлттэй. Учир нь Улс төрийн намын тухай хуульд …

  • 12 June

    Чуулганы хуралдаан эхэллээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаан 09:00 цагт эхлэх байсан ч гишүүдийг хүлээж нэг цагаар хоцорч эхэллээ. Яг одоо УИХ-ын чуулганы танхимд 41 гишүүн ирсэн байна. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар долоон хуулийн төсөл хэлэлцэнэ. Харин одоо Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хоёрдугаар сард өргөн …

  • 12 June

    Шагай харвааны УАШТ үргэлжилж байна

    Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн Шагайн төв асарт болж байна. УАШТ өчигдөр цуваа харваагаар эхэлсэн. Өнөөдөр багийн харваагаар үргэлжилнэ. Багийн болон цуваа харвааны дүн ирэх ням гаригт тодрох юм. Энэхүү тэмцээнд хот, хөдөөгийн 80 гаруй багийн 800 орчим харваач цэц мэргэнээ сорьж байна. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан харваачид улсын цол зэрэг хүртдэг билээ.

  • 12 June

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар Коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргаж харьяа байгууллагуудад хүргүүлэн мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна. Энэ оны 06 сарын 11-ны байдлаар Коронавируст халдвар БНСУ-д нийт 108лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж,  9хүн нас барсан байна. Харин Дэлхий дахинд уг вирусын нийт 1271 тохиолдол бүртгэгдэж,  453 хүн нас бараад байна. Иймд нийслэлийн иргэддээ дараахь зөвлөмжийг хүргэж байна. …

  • 12 June

    Нэмэлт ачаалал бага байгаа тул тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг хойшлууллаа

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдуулан хотын төвийн хэсэгт тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх талаар хэлэлцлээ. Нийслэлд хийгдэж буй автозам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан хотын төвийн хэсэгт автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн. Энэ нь 1987 онд анх баригдаж ашиглалтад орсон Баруун 4 замаас Төв шуудан хүртэлх дулааны …

  • 12 June

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Эр хүн болгож өгөөч” киног үзүүллээ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр бүр  олон нийтийн арга хэмжээнд хамрагдаад байдаггүй.  Тэгвэл  тэдгээр хүмүүст итгэл, урам зориг өгөх зорилгоор  “Эр хүн болгож өгөөч”  киноны уран бүтээлчид  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст киногоо үзүүлсэн байна Тодруулбал  Сонгино хайрхан дүүргийн халамжийн хэлтэст 80 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүнд “Эр хүн болгож өгөөч” УСК-г үзүүлж  шантрахгүй, идэвхтэй амьдархыг уриалжээ. Энэхүү арга хэмжээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таалагдаж сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байсан юм. Киноны уран бүтээлчид тэр бүр нийгмийн зорилтот бүлэгт ингэж кино үзүүлээд …

  • 12 June

    НИТХ – ын Тэргүүлэгчид Даваа гарагт хуралдана

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 15 – ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 барилга байгууламж / Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 3 барилга / Хөрөнгө …

  • 12 June

    Эмийн хяналтын лаборатори олон улсын итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдлаа

    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ийн Эмийн хяналтын лабораторийг “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025 стандарт”-ын дагуу итгэмжлүүлэхээр АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний итгэмжлэлийн байгууллагатай 2015 оны 1-р сард гэрээ байгуулсан билээ. ANAB итгэмжлэлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр SCG Consulting …

  • 12 June

    Чингэлтэй дүүргийн 350 орчим иргэн ногоо тариалж байна

    “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ажилтай орлоготой Чингэлтэйчүүд” уриатайгаар иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 100 гаруй өрхийн 350 орчим иргэн хамрагдаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Тарвагатайн аманд хүнсний ногоо тариалж байна. Тус хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байгаа ба тус дүүргийн хороо хорооны …

  • 12 June

    Хүүхдийн амбулаторийг 9 дүгээр сард ашиглалтад оруулна

    Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастад баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын ажил эрчимтэй явж байгааг дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр онцолж  байсан. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламж болох 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын шавыг 4 дүгээр сарын 14-нд тавьсан. Гүйцэтгэгчээр “Бадрах инженеринг” компани ажиллаж байгаа бөгөөд 9 дүгээр …

  • 12 June

    Дорноговь аймгийн Даланжаргалан сумын албан тушаалтнууд хууль зөрчиж хандив цуглуулжээ

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймаг, тус аймгийн Айраг, Даланжаргалан, Замын-Үүд, Өргөн, Сайншанд, Хатанбулаг, Эрдэнэ сумын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох хяналт шалгалт хийж, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, сурталчлах чиглэлээр ажиллаж байна. Ажлын хэсгээс орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтнууд, нийтийн албан тушаалтнуудад “Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт: Орон нутгийн нөхцөл байдал”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах …