Yearly Archives: 2015

June, 2015

  • 12 June

    Мерс өвчин тэмээнээс гаралтай байж болзошгүй

    Дөрвөөс доош насны тэмээнээс Мерс өвчин гаралтай байж болзошгүй гэсэн шинэ таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Олон улсын багийнхан Мерс өвчний гарал үүсэл, шалтгааныг олохоор ажиллаж байгаа бөгөөд 800 гаруй нэг бөхт тэмээнд халдварын шинж илэрснийг судалсан байна. Халдвар тээж байгаа тэмээнүүдийн 90 орчим хувь нь хоёр настай байгаа ба нас бие гүйцсэнээс илүү ботгонуудын дунд тархалт их байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Тэд …

  • 12 June

    Цэцэг төвийн уулзварыг 12 цагаар хаана

    Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг  2015 оны 06 дугаар сарын 12-ны 20:00 цагаас 06 дугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн …

  • 12 June

    МДТОФ ХХК нь иргэдийг хохироосон болохыг шүүх тогтоолоо

    МДТОФ ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус газрын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 0000196 дугаартай шийтгэврээр ногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах, “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 Монгол Улсын стандартад өөрчлөлт оруулахыг Стандарчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр шийдвэрлэгдлээ.  МДТОФ ХХК нь …

  • 12 June

    Л.Оюун-Эрдэнэ залилаагүй, залилуулжээ

    -МАН-ын багачуул НАМЗХ-г биш төрийг булаацалдаж байна- МАН-ын залуус, баян ядуугаараа хуваагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, НАМЗХ-г хэн удирдах вэ гэхээсээ илүү хэн түрүүлж эрх мэдэлд, хоолонд хүрэх вэ гэсэн Ардын намын багачуул зодолдох болсоор удаж байгаа юм. Хэн нэгийгээ залилангийн хэрэгт гүтгэж, араас нь айлгаж ичээдэг шинэ үеийн рекэтчид Ардын намаас төрж байна гээд хэлчихвэл бодит үнэнээс хол …

  • 12 June

    “Мон-Чех Ураниум” компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг үзэглэлээ

    Монгол Чех 2 улсын хамтын ажиллагааны протоколыг 2012 онд байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Энэ хүрээнд геологи, хайгуул, уул уурхай, нэн ялангуяа ураны чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсаны дагуу өнөөдөр Монгол Чехийн хамтарсан “Мон-Чех Ураниум” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг хоёр тал байгууллаа. Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК хооронд “Мон-Чех Ураниум” компани байгуулагдсан бөгөөд …

  • 12 June

    Сурталчилгаандаа ихийг цацсан нь сонгуулийн дараа “шархаа нөхдөг” гэдгийг Налайхчууд мартах учиргүй

    Олон жил дуншиж ирсэн Налайх дүүрэг нийслэлийн дагуул хот болох түүхэн шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаас гаргасан. Одоо 5 хоногийн дараа Налайхчууд сонгох эрхээ эдэлж Налайх хотын анхны захирагчийг сонгоно. Захирагчийн сонгуульд Ш.Хаан, Б.Баяндэлгэр, Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мандуул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү нарын 8 иргэн нэр дэвшиж буй бөгөөд сонгуулийн сурталчилгаагаа ид хийж буй. Олон жил хот болохыг хүлээж, мөрөөдөж …

  • 12 June

    Ээж эхнэр хоёр чинь таарахгүй бол яах вэ?

           Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал. Надад үзүүлж байсан нэг эрэгтэйн яриагаар жишээ татъя. “Залуучууд хөгшчүүдтэй таарахдаа муу гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ тэр нь миний гэрт болох юм чинээ бодоогүй явсан. Ээж маань намайг эхнэр авбал эхний жилдээ, тусдаа гарах хүртэл чинь авгайд чинь туслана гэж ярьдаг байлаа. Үнэхээр ч …

  • 12 June

    Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс Т.Мөнгөншагай хүрэл медаль хүртлээ

       2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн  гурван төрлөөр энэ зургаадугаар сарын 11-ний өдөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д эхэллээ. Хөвгүүдийн ХҮ дахь удаагийн, охидын ХII дахь удаагийн тэмцээнд Арабын Эмират Улс, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайланд, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг 19 …

  • 12 June

    Тэрбумтнууд ямар ном уншдаг вэ

      Тоолж баршгүй их баялаг бүтээж, өөрийн гэсэн вант улстай болсон хүмүүс ихэнх чөлөөт цагаа ном уншиж өнгөрөөх дуртай. Тэдний тансаг номын санд хайртай бүтээлүүд нь томоохон байр суурь эзэлдэг гэхэд болно. Мэдээж хүн бүрийн сонголт өөр өөр байх нь ойлгомжтой. Гэхдээ баячууд илүү гүн ухаанч, амьдралын утга учрыг эрэлхийлсэн номонд шимтдэг байна. Дэлхийн хамгийн залуу баячуудын нэг, Facebook-ийг үндэслэгч …

  • 12 June

    ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.12/

    2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 15692 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 750 хүн лабораторийн шинжилгээгээр, 2795 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Эх сурвалж: ХӨСҮТ Томуу, томуу төст өвчин: 2015 оны 6 дугаар сарын 1-нээс 7-ныг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 119.013 хүн амбулаториор үйлчлүүлсний 5.042 (4.2%) нь …

  • 12 June

    Хүүхдэдээ өгч болохгүй есөн төрлийн эм

    Хүүхдэд ямар нэгэн эм өгөхөөсөө өмнө эмчийн заавар зөвлөгөө заавал авах шаардлагатай. Ялангуяа анх удаа эм өгөх гэж байгаа бол энэ нь чухал ач холбогдолтой. Бага насны хүүхэд насанд хүрсэн хүмүүсийг бодвол эмийн бодист сөрөг урвал өгөх магадлал илүү өндөр байдаг. Иймд жороор болон жоргүй олгодог эмүүд, ноцтой бизнес болтлоо хөгжсөн ургамалын гаралтай гэх бэлдмэлүүдэд анхааралтай хандаарай. Хэрэв эм уулгасны …

  • 12 June

    Хүүхдийн амбулаторийг 9 дүгээр сард ашиглалтад оруулна

    Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастад баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын ажил эрчимтэй явж байгааг дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр онцолж  байсан. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламж болох 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын шавыг 4 дүгээр сарын 14-нд тавьсан. Гүйцэтгэгчээр “Бадрах инженеринг” компани ажиллаж байгаа бөгөөд 9 дүгээр …

  • 12 June

    Чингэлтэй дүүргийн 350 орчим иргэн ногоо тариалж байна

      “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ажилтай орлоготой Чингэлтэйчүүд” уриатайгаар иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 100 гаруй өрхийн 350 орчим иргэн хамрагдаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Тарвагатайн аманд хүнсний ногоо тариалж байна. Тус хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байгаа ба тус дүүргийн хороо …

  • 12 June

    Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны гэр хорооллын иргэд “Ивээл” төслийн талбарыг байгууллаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг …

  • 12 June

    Залруулга

    2015 оны 05 сарын 04-ны өдөр манай сайтад “Баянзүрхийн Засаг дарга Д.Пүрэвдавааг АТГ-т дахин шалгаж эхэлжээ” гэсэн гарчиг бүхий мэдээлэл нийтлэгдсэн. Эл мэдээлэлд “2015 оны 5-р сарын 4-нд тус дүүргийн Өмч, Газрын харилцааны дарга Н.Батсүхийг ажлаас нь чөлөөлсөн байна” гэсэн нь ташаа мэдээлэл болжээ. Н.Батсүх нь Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын даргаар өнөөг хүртэл ажиллаж байгаа юм байна. Манай сэтгүүлчийн …