Yearly Archives: 2015

June, 2015

  • 17 June

    Хүүхэддээ уншуулах шилдэг номын жагсаалт

    Бага насны хүүхдийн суурь хүмүүжилд ,ном шууд нөлөөлдөг гэдэг нь нэгэнтээ батлагдаад байгаа билээ. Зуны амралтаар нь хүүхдэдээ доорх номуудыг уншуулаарай. БАГА АНГИЙНХНЫ УНШИХ НОМУУД: 1.Аз жаргалтай ханхүү 2.Аз жаргалын шаахай- Андерсен 3.Ямх охин – Андерсен 4.Чүдэнз худалдагч охин – Андерсен 5.Эрэлхэг тугалган цэрэг – Андерсен 6.Намгийн хааны охин  – Андерсен 7.Анд нөхрийн тухай үлгэр 8.Бяцхан Гавар, Дэгдээхэй хоёрын нөхөрлөсөн үлгэр 9.Винни Пүү нэрт тэнэгхэн бамбарууш 10.Гена матар ба түүний нөхөд 11.Гүнж …

  • 17 June

    Муу муухай харагддаг ч, мундаг сэтгэмжтэй залуу (видео)

    Ryan хэмээх энэхүү эр гудманд 30 гаруй жил амьдарсан бөгөөд түүнд хөгжим тоглохыг хэн ч заагаагүй өөрөө сурсан гэнэ. Тэрээр Канадын Эдмонтон хотын төвд өөрийн зохиосон аяыг тоглож байгаа нь. Ч.Мандахнар

  • 17 June

    Иргэдийг хуурч Төв цэвэрлэхийн бохирыг Туул голд цутгажээ

    Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно гэх мэдээллийг энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцлагатайгаар хэлж байсан. Мөн засвар эхлэхийн өмнө БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол цэвэрлэх байгууламжийн үйл ажилгаатай танилцаж, бохирдол ихтэй усыг …

  • 17 June

    Хунгийн дэгдээхэй даль жигүүрээ дэлгэх мэт…

    Балетын урлагийг түгээн дэлгэрүүлж, суралцагчиддаа мэргэжлийн боловсрол олгодог Ub Ballet School  үйл ажиллагаагаа явуулаад найман жил болжээ. Сонгодог урлаг хүнээс их зүйл шаарддаг. Цаг хугацаа, тэвчээр, зарчим….гээд л. Хариуд нь гоо зүй, сэтгэлийн жаргал харамгүй хайрлах нь сайхан. Анх тус сургуульд зургаан настай ирж байсан бяцхан охид өнөөдөр 14-16 нас хүрчээ. Тэд яг л даль жигүүрээ дэлгэх мэт өөрсдийн сурсан …

  • 17 June

    Умард Солонгос улсад ган гачиг нүүрлэжээ

    Умард Солонгос улсад ган гачиг тохиосноос болж хүнсний хомсдолд орж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд дамжуулж байна. Энэ нь тус улсад сүүлийн 100 жилд тохиосон хамгийн их хор хохирол учруулж буй ган гачиг болж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Умард Солонгосын KCNA мэдээллийн агентлагийн дамжуулснаар цагаан будааны тариалангийн бүс нутгууд ихэвчлэн ган гачигт өртсөн байна. Нийт цагаан будааны тариалангийн 30 хувьд нь …

  • 17 June

    Хоёр настай хүүхэд 10 давхраас унаж, амиа алдлаа

    Бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр орхих, эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхэд гэмт хэргийн золиос болох амь насаа алдах хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хороо  17-р байрны 10 давхараас 2 настай эрэгтэй Э гэх хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүйгээр орхихдоо …

  • 17 June

    Хятадын нэрт жүжигчин Жао Вэйг шүүхэд өгчээ

    Хятадын алдарт жүжигчин Жао Вэйг нэгэн эр өөрийг нь хэтэрхий анхааралтай ширтэж харсан хэмээн гомдол мэдүүлж, зарга үүсгэсэн байна. Тэрээр өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болсон “Tiger Mom” цувралд тоглож буй Жао Вэйг харсныхаа дараа  энэхүү заргыг Шанхай хотын шүүхэд өгчээ. Сүүлийн жилүүдэд шинэ батлагдсан хууль нь Хятадын шүүх байгууллагад ирж буй үндэслэлгүй гомдол, зарга мэдүүлгийн тоог эрс нэмэгдэхэд хүргэж байна. …

  • 17 June

    Байнгын хороо хэлэлцэх асуудлаа ирэх 7 хоног хүртэл хойшлуулав

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.17/ хуралдаан 10 цаг 05 минутад, 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаад …

  • 17 June

    Компьютерийн халалт харшил үүсгэгчийг арилгадаг

    Харшлын улирал эхэлж байна. Ингэж хэлэхийн учир нь сүүлийн үеийн судалгаагаар нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь хүнсний болон цэцэг ургамлын харшилтай гэж тогтоогджээ. Иймээс эрхэм уншигч таныг харшлаас хэрхэн сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна. Хоол хүнсний харшлаас-харшил үүсгэгч бүтээгдэхүүнүүд: сүү сүүн исэлтийн бүтээгдэхүүн, өндөгний уураг, загас, далайн амьтнаар бэлтгэх хоол, жимс ногоо, самар, жүржлэг исэл, шоколад болон бусад бүтээгдэхүүнүүд ордог. …

  • 17 June

    Нүүрэндээ хутгалуулсан ч амьд үлдэж чаджээ /+18/

    Бразилийн нэгэн гэр бүлийн ах дүү хоёр маш ширүүн тэмцэлджээ. Тэд гэр бүлийн хоорондох багахан маргаанаас болж бие бие рүүгээ хутга далайсан байна.  Хэрүүлийн үед дүү нь ахынхаа нүүр рүү хутгаа чиглүүлсэн бөгөөд яг нүүрэн дунд нь хутга маш гүн зоогджээ. Эмч нар яаралтай арга хэмжээ авч хутгыг авч чадсан ба амь насанд нь ямар нэгэн аюулгүй гэнэ.  Цагдаа нар …

  • 17 June

    Трансжендер Б.Солонго нүцгэн зургаа “байдаг л нэг зураг” гэв

    Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож байсан билээ. Тэрбээр шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж, 8 дугаар байрт шалгарч олны танил болсон гэхэд болно. “Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорсон мисс маань маркенинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Харин их сургуулиа төгсөөд л өөрийн хүслээ дагаж эмэгтэй болсон гэдгээ нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ …

  • 17 June

    Оюутан цагдаа нар ажилдаа гарчээ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчдын аюулгүй байдлыг хангахаар оюутан цагдаа нарыг өнгөрсөн жилээс ажиллуулж эхэлсэн. Тэгвэл энэ жил 84 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр ажилдаа гарлаа. Оюутан цагдаа нар жуулчдыг хулгай дээрэмд өртөхөөс сэргийлж мэдээлэл өгөх, очих газрыг нь заах зэргээр ажиллана. 84 оюутан цагдаа нийслэлийн 36 байршилд ажиллах юм. Жуулчдын ихээр очдог томоохон газарт үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, Чингисийн талбай, …

  • 17 June

    Элэг нэгт Монголчууд аа! Хоёр дүүд минь туслаач

    Сайн байцгаана уу? Элэг нэгт монголчуудаа! 2015.06.10-нд Налайх Дүүрэгт оршин суух миний эгчийн гэрт нь газ дэлбэрсний улмаас 2 хvv нь /16 настай, 8 сартай / ноцтой түлэгдэн одоогоор биеийн байдал маш муу гэмтэл согог vндэсний тевд хэвтэн эмчлvvлж байна. Ах нь асаж байсан галруу орж унтаж байсан дүүгээ энгэртээ тас тэврэн авран гарч ирсэн байна. Тухайн үед болсон явдлыг …

  • 17 June

    Т.Цогт: Маралмаа бөө байсан, ээжийнх нь бузрыг арилгах гэж сураар ороолгосон

    Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж байна. Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байгаа учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болох юм. …

  • 17 June

    Хууль бусаар алт олборлосон компанийн захирлыг цагдан хорьжээ

    Сэлэнгэ аймгийн Ялбаг сумын Ерөө гэдэг газар хууль бусаар алт олборлож, бусдыг залилсан “Суут цэнхэр” компанийн захирал Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар цагдан хорьжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 214-өөр эрүүгийн хэрэг үүсгэж, байгаль орчинд хор хохирол учрулсан, бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр буруутгажээ. Гэвч түүнийг 14 хоногоор цагдан хорих хугацааг сунгасан ч Ерөнхий шүүгчид гомдол …