Yearly Archives: 2015

June, 2015

  • 18 June

    20 зууны үзэсгэлэнт төгс 20 бүсгүйчүүд

    Олны танил 20 зууны үзэсгэлэнт төгс 20 бүсгүйчүүдэд эдгээр бүсгүйчүүд нэрлэгдсэн байна. Мэдээж таны хайрлаж хүндэлж явдаг сайхан бүсгүйчүүд багтаагүй байж магадгүй байх… ugluu.mn

  • 18 June

    Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудыг тодруулжээ

    Анголын нийслэл Луанда нь цагаачдын хувьд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор дахин тодорсныг Mercer зөвлөх компанийн гаргадаг жил тутмын судалгааны дүн харуулжээ. Газрын тосоор баялаг энэ улсын нийслэл хотод түрээс, импортын бараа болон хамгаалалтын өртөг маш өндөр байдаг учир сүүлийн гурван жилийн хугацаанд ийнхүү өндөр үнэтэй хотуудын жагсаалтыг дараалан тэргүүлж байгаа юм. Гэсэн хэдий ч валютын ханшийн хэлбэлзэлд мэдэгдэхүйц өөрчлөлт …

  • 18 June

    Төрөөс иргэддээ “НӨАТ”-ын урамшууллын таатай орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна

      Төр иргэнээ дэмжсэн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас иргэдийг урамшуулах, иргэдийн хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, худалдаа үйлчилгээний төлбөрт багтсан НӨАТ-аас тодорхой хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа бэлэн мөнгөний хонжвор бүхий сугалаанд оролцох боломжийг олгохоор НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлж байна. Энэхүү систем нь орчин үеийн техник, технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр нэвтрүүлэх нь татвар төлөгчдийн дунд үүсээд буй тэгш …

  • 18 June

    Сошиал ертөнцийн шинэ сельфи дуудлага олон нийтийг шууруулж байна

    Шинэ дуудлага буюу Хятадад олон нийтийн хэрэгслээр алдаршаад байгаа хэн өөрийн биеийн галбирыг сайхнаар хадгалдаг вэ? гэх шинэ төрлийн сельфи олон нийтийг эрчимтэйгээр татаж байна. Интернет хэрэглэгч мянга мянган хүмүүс энэхүү дуудлагад оролцож байгаа ба энэ нь эгэмнийхээ ясан дээр  зоос цаашилбал өндөг утас зэргийг тогтоож зургаа авхуулах ёстой юм. Ингэснээр та өөрийнхөө галбирыг хэр сайхан авч явж байгааг харуулах ёстой …

  • 18 June

    Чингэлтэй дүүрэг БНСУ-ын Инчоны Ёнсу дүүрэгтэй хамтын ажиллагаатай боллоо

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНСУ-ын Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Шин Сан Гүн-г 6 дугаар сарын 17-нд хүлээн авч уулзлаа.  Шин Сан Гүн дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд “БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай болох хүсэлт илгээсэн”-ийг уламжилсан юм. Чингэлтэй дүүргийн Засаг …

  • 18 June

    Охин амиа алдахынхаа өмнө аавдаа зодуулаад “Уучлаарай аав аа…” хэмээжээ

    -Т.Цогт: Охины маань буяны ажилд оролцсон бүх хүнд баярлалаа- Дөрөвхөн настай охиноо зодож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид 10:30 цагт эхэлсэн юм. Хуралдааныг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч  Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Ш.Төгсгэрэл нар оролцсон бол Улсын яллагчаар Д.Цолмон, шүүгдэгч Г.Маралмаа, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Т.Цогт,түүний өмгөөлөгч …

  • 18 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн Хүндэт доктор боллоо

    ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн төгссөн сургууль болох Москвагийн Хүмүүнлэгийн их сургуульд өчигдөр зочиллоо. Ерөнхий  сайдыг тус сургуулийн захирал И.М.Ильинский, сургуулийн удирдлага, багш, оюутнууд  хүлээн авсан юм. Ерөнхий сайд уулзалтынхаа эхэнд “Төрөлх гэр шиг минь санагддаг төгссөн сургуульдаа дахин ирж байгаад баяртай байна. ОХУ-ын нэр хүндтэй их сургуульд суралцан төгссөнөөрөө үргэлж бахархаж явдаг” гээд …

  • 18 June

    RED BULL – таныг аажмаар үхэлд хүргэнэ…

    Франц , Денмарк энэхүү бүтээгдхүүнийг улсаасаа шахан гаргажээ. RED BULL – таныг аажмаар үхэлд хүргэнэ… Дараах зүйлсийг Анхаарлаа хандуулан уншина уу! Энэхүү бүтээгдхүүн нь манай улсын бүхий л супермаркетаар худалдаалагддаг бөгөөд бидний хүүхдүүд уг бүтээгдэхүүнийг ам дамжсан мэдээллээр сонирхон хэрэглэдэг. RED BULL нь хүний биеийн хүчний болон стрессээс үүдэн ухаан нь балартсан тархийг сэргээх зорилготой бүтээгдсэн ба хэзээ ч өдөр …

  • 18 June

    Тайра Банкс өөрийн будаггүй төрхийг ил гаргалаа

    Америкийн топ модель шоуны хөтлөгч, загвар өмсөгч Тайра Банкс өөрийн будаггүй төрхөө олны өмнө дэлгэлээ. Тэрээр үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, дайчин нэгэн гэдгээрээ олон хүний анхаарлыг татдаг гайхалтай бүсгүй билээ. Өдгөө 41 настай ч гайхалтай биеэ авч явдаг тэрээр өнөөдөр Инстаграм хуудаснаа өөрийн будаггүй төрхийг ил гаргалаа. Энэ зургандаа тэрээр ” Өнөө өглөө би жинхэнэ өөрийгөө мэдрэхийг хүслээ. Өөрийн харлаж ядарсан …

  • 18 June

    “Дээдийн номын Гайхамшигт соёл” үзэсгэлэн нээгдлээ /фото/

    Монголчууд бид эртнээс ном эрдмийг чухалчлан дээдэлж ирсэн түүхтэй ард түмэн билээ. “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гэж  үр хойчдоо захиж сургаж ирсэн өвөг дээдэс маань өөрсдөө  даавуу даалимбан дээл өмсөх атлаа судар номоо торго дурдангаар баримтаглан, алт мөнгө,  эрдэнийн чулуугаар чимэглэн бичиж ирсэн  эртний  уламжлалтай билээ. “Q Art Gallery” (хуучнаар Зайсан дахь Цагаандариум галлерей)-д “Дээдийн номын гайхамшигт соёл” …

  • 18 June

    Сэрэмжлүүлэг

    Хоол амтлагч ҮСҮ буюу Глутамат Натри Глутамат Натрийн Монгол нэр нь үүсүү бөгөөд гадуур бүх ази хоолны газар хэрэглэгдэж байгаа. Мөн эзэгтэй нар ч гэр бүлдээ зориулсан хоолондоо хэрэглэдэг. Энэ нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, гуурсан хоолойн багтраа, нүдний даралт үүсгэх, торлогийг гэмтээдэг нь нотлогдсон байна. Зарим судлаачид “хятад рестораны синдром”-ын гол буруутан нь глутамат натрий гэж үздэг байна. …

  • 18 June

    Их мастер Д.Номин-Эрдэнэ “Ariston Open 2015” тэмцээний аварга боллоо

    Румын Улсын Сату Маре хотноо зургаадугаар сарын 11-14-ний өдрүүдэд явагдсан “Ariston Open 2015” олон улсын тэмцээнд манай тамирчин амжилттай оролцож эмэгтэйчүүдийн их мастер Д.Номин-Эрдэнэ бүх өрсөлдөгчөө буулган авч тус тэмцээний аварга болсон байна. Д.Номин-Эрдэний хувьд өдгөө Унгар улсад амьдараг  бөгөөд 15 настайдаа эмэгтэйчүүдийн их мастер цолны болзлыг хангалаа. Тэрбээр Монголын эмэгтэй шатарчдаас их мастер цол хүртсэн дөрөв дэх  шатарчин билээ. эх …

  • 18 June

    Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээллээ цахим хэлбэрээр хянах боломжтой боллоо

    Иргэн ТА цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээллээ цахим хэлбэрээр хянах боломжтой боллоо. Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод, шуурхай хүргэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах, шалгах боломжийг бий болгох зорилгоор цахим өргөдөл, гомдлын нэгдсэн программыг 2015-06-р сарын 15-ны өдрөөс эхлэн нэвтрүүлээд байна. Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн дуудлага, мэдээллээр очсон …

  • 18 June

    84 Оюутан цагдаа ажиллаж эхэллээ

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг тусгасан байдаг. Энэ хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийг энэ жил дахин үргэлжлүүлэхээр болсон. Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, …