Yearly Archives: 2015

June, 2015

  • 19 June

    Улаанбаатарт 29 хэм дулаан

    Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгаар бороо орж, нутгийн төв хэсгээр халж, хуурайшилт ихсэнэ. 2015 оны зургаадугаар сарын 19-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.  Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтай, Хангай, …

  • 19 June

    Өнөөдөр улаан бар өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 3. Сугар гараг. Найралт эх одтой, 5 шар мэнгэтэй улаан бар өдөр.  Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлагаХурьцахуй. Өдрийн наран 05 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа …

  • 18 June

    “НАМЗХ-ны асуудал намын асуудал болох замдаа шуударчихлаа”

    МАН-ын дотоодод ялангуяа Намын залуучуудын байгууллагын хүрээнд болоод байгаа цаг үеийн нөхцөл байдлын талаар МАН-ын Шинэчлэлийн Хорооны дарга Б.Ганхуягтай ярилцлаа. -МАН-д юу болоод байнаа.Залуучууд нь яагаад хоорондоо толхилцоод, ёстой л намаа харлуулж өгч байна даа. -НАМЗХ бол 60.000 гишүүнтэй залуучуудын Үндэсний хэмжээний, улс орны өнцөг булан бүрт салбар, зөвлөлтэй байгууллага. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа үйл явцыг хараад үнэндээ ичиж …

  • 18 June

    Үүлэнд нөлөөлж бороо оруулах хүсэлтийг дэмжив

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн тариалангийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах хүсэлтийг Засгийн газрын ээлжит бус хурлаар дэмжив. Хаврын тариалалт өнгөрсөн 5 дугаар сарын 3-наас эхэлж, өнөөдрийн байдлаар 384.2 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д төмс, 5.7 мянган га-д хүнсний ногоо, 15.1 мянган га-д малын тэжээл, 69.9 мянган га-д тосны ургамал тариалж, нийт 486.6 мянган га-д …

  • 18 June

    Хуурамч эрийн гаргадаг нийтлэг 8 шинж

    Бие биедээ хайртай хэмээн бодож харилцаа тогтоосон ч таны найз залуу хамтдаа цагийг өнгөрүүлдэггүй хэрнээ нялуун Фейсбүүкийн мессеж-ээр бүсгүй таныг “бөмбөгдөж” байна уу, хамтдаа өдрийн хоол идэж үзээгүй атал “Хоолоо сайн идээрэй. Чамдаа хайртай шүү” гэх худал үгээр дайлаад байгаа юм биш биз. Иймээс худал үгэнд авталгүй бодитоор харах хэрэгтэй боллоо. Доорхи хуурамч үерхлийн долоон шинж, эрэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг шинжийг …

  • 18 June

    ”Хориотой хот”-д нүцгэн зураг авсан хэрэгт эрүү үүсгэнэ

    Хятадын “Хориотой хот”-ын хааны гэр бүлийн ордон музейн өмнө цагаан гантиг лууны толгой дээр сууж буй нүцгэн эмэгтэйн зураг өнгөрөгч 5-р сарын 17-нд Wang Dong-ийн блогт анх тавигдсанаас хойш ихээхэн шүүмжлэл дагуулж шуугиан тариад байсан. Хориотой хотын музейн захирал нүцгэн зураг дарсан гэх 20 нотлох баримтыг хамгаалалтын камернаас шүүж авсан талаар мэдэгдэл хийсэн байна. “Хамгаалалтын камерт  дөрвөн залуугийн тасалбараа авснаас эхлээд, …

  • 18 June

    Төгсөгчдөд хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгууллаа

    Цагдаагийн Ерөнхий Газрын хүний нөөц, сургалтын хэлтэс, Хүний эрхийн үндэсний комисс хамтран 2015 онд Хууль сахиулах их сургуулийг “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр төгссөн 200-н алба хаагчдад хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхийн эсрэг дотоодын хууль тогтоомж, хүний эрх, түүнд суурилсан хандлага, хүний эрхийн хязгаарлалт, хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын хүний эрхийн талаар баримтлах үндсэн хэм хэмжээ зэрэг агуулгаар …

  • 18 June

    Рианна шивээсээ ”зарав”

    Попын нэрт дуучин Рианнагийн бие дээр янз бүрийн 20 орчим шивээс байдаг билээ. Тиймээс тэр бие дээрх уран зургуудаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахаар шийджээ. Америкийн үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Жеки Эйштэй хамтраад тэрбээр флэш-тату буюу түр зуурын шивээсний бүхэл бүтэн цуглуулгыг гаргасан нь өдгөө наранд биеэ шарах дуртай хүмүүсийн дунд жинхэнэ дэлгэрч байгаа аж. Ийм шивээс эрэлттэй байх нь аргагүй …

  • 18 June

    “Оюутан мисс-2015” тэмцээний шилдгүүд тодорлоо

    Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн 10 гаруй жилийн дараа зохиогдож, амжилттай болж өндөрлөө. “Оюутан мисс 2015” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо” ажилласан юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс монголиа холбоо”, “Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол …

  • 18 June

    Нийслэлд 5 сарын дотор 249 удаагийн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг бүртгэгджээ

    Нийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний 5-н сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсоны 90,3 хувь эмэгтэй, 9,6 хувь эрэгтэй хүн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 20,8 хувь, хохирогч 19,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хүчирхийллийг хэлбэрээр харахад бие мах бодын хүчирхийлэл 78,1 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 20,5 хувь, …

  • 18 June

    “Баянголд үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаа болж байна

    Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс дүүргийнхээ үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлж харилцагчдыг татах зорилгоор “БАЯНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2015” зуны үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа Хар хорин захын шинээр баригдаж буй худалдааны төвийн баруун хойд талбайд болж байна. Та бүхэн үзэсгэлэн удалдаагаар зочилж хүссэн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаж аваарай.

  • 18 June

    “Ноход” уран сайхны киноны нээлт маргааш болно

    КУДС-ийн жүжигчин, зураглаачийн ангийг төгссөн үе тэнгийн залуус “СОБЫТ” продакшн байгуулан ЖААЛХҮҮ ФИЛЬМ-тэй хамтран анхны дэлгэцийн бүтээлээ туурвижээ. Тэд анхны бүтээл болох “Ноход” киноны нээлт энэ сарын 19-нд буюу маргааш “Тэнгис” кино театрт 19 цагаас болно. Уг бүтээлд дөрвөн найзын хүсэл зорилго, итгэл, тэмцлийг харуулахыг зорьсон байна. Энэхүү кино нь найруулагч Л.Таванбаярын хоёр дахь бүтээл юм. Өмнө нь тэрбээр “Хүдэн” уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байсан …

  • 18 June

    Д.Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилов

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэн дэмжлээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч,  Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний …

  • 18 June

    Н.Учрал нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн боллоо

    Нийслэлийн НАМЗХ-ныхон чуулж байна. Дөнгөж сая шинэ тэргүүнээ сонголоо. Ирэх жилүүдэд Нийслэлийн НАМЗХ-г Шадар сайдын зөвлөх Н.Учрал удирдахаар болов. Түүний нэрийг НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд дэвшүүлсэн бөгөөд хуралд оролцогчдын  95.8 хувийн саналаар сонгогдлоо. www.shuud.mn