Yearly Archives: 2015

June, 2015

  • 19 June

    Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг баталлаа. Хуулийн төслүүдийг өчигдөр хэлэлцэхэд хуулийг дагаж мөрдөх хугацааг дэмжээгүй.  Тийм учраасХуульзүйн байнгын …

  • 19 June

    “11-11” төв өнөөдөр үдээс хойш ажиллахгүй

    Иргэдийн саналыг хүлээж авах Засгийн газрын “11-11” төвийн веб сервер болон бусад тоног төхөөрөмжийг Үндэсний дата төвд шилжүүлэн байрлуулж, техникийн шинэчлэл хийж байгаатай холбогдуулан өнөөдөр 15 цагаас хойш түр хугацаагаар ажиллахгүй болжээ. Төхөөрөмжүүдийг шилжүүлж, техникийн тохиргоо хийснээр зургадугаар сарын 22-ны даваа гаригаас цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • 19 June

    Жүжигчин Б.Навчаа: Хагалгаа хийсэн эмч нар маань үнэхээр чадвартай байлаа

    Мөрөөдлийн таетраар овоглох болсон жүжигчин Б.Навчаа саяханы нэг өдөр хагалгаанд оржээ. Ямартайч түүний хагалгаа амжилттай болсон гэнэ. Тэрээр өөрт нь хагалгаа хийсэн эмч нарт баярласан сэтгэгдэлээ илэрхийлжээ. “Айдгаа ардаа хийчлээ хагалгаа хийсэн эмч нар маань үнэхээр чадвартай байлаа. Та бүхэндээ их баярлалаа одоо ч ажилдаа ханцуй шамлаад орноо” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.  Мундаг жүжигчиндээ хурдан эдгээд үзэгч түмэнтэйгээ уулзахыг хүсэн …

  • 19 June

    Сонгинохайрханы Засаг дарга Сумын заан, начин цол олгоно

    Дэлхий дэлгэнэсэн дэлгэр цаг ирэхүйд уухай, гийнгоо хангинасан наадмын цуурай ойртдог. Энэ жилийн наадмуудыг аль нэг аймаг сум биш Нийслэлийн нэг дүүрэг эхлүүлэх гэж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр иргэдийнхээ баярыг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт хийхээр шийдвэр гаргажээ. Энэ үеэр төрийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэддээ танилцуулж,тайлагнан нэг ёсны …

  • 19 June

    Монголын уулчдын нэгдсэн “Альпинад 2015” Цамбагарав хайрханд боллоо

    Жилд нэг удаа явагддаг Монголын уулчдын ээлжит “альпинад” буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 6 сарын 11-14-ны өдрүүдэд Цамбагарав хайрханд зохион байгуулагдав. Энэ удаагийн альпинадад Монгол улсын аймаг хотуудаас ирсэн нийт 32 багийн 219 уулчин цугларсан нь өнгөрсөн жил Сутай хайрханд буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт болсон альпинадынхтай цар хүрээний хувьд адил түвшинд болсон гэсэн үг. Дээрх 219 …

  • 19 June

    “Дэнжийн-1000″-ын цагаан байрны иргэд дахин төлөвлөлтөд хамрагдахыг хүсч байна

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, тохижилт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн асуудал эрхэлсэн хорооноос санаачлан дүүргийн 9 дүгээр хорооны Цагаан байрны гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хурлын хорооны дарга, Төлөөлөгч Д.Алтанхуяг, Төлөөлөгч Ж.Оюунцэцэг, Ц.Дуламжав, Ц.Бугасүрэн, Ц.Эрдэнэбаяр, Ц.Отгонбаатар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн Хэлтсийн дарга М.Нямбаяр, 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг нар …

  • 19 June

    Дуучин Я.Гэрэлчулуун: Ээж ааваасаа илүү намайгаа гэсэн хань минь…

    Багагүй хугацаанд чамлахааргүй амжилт гарган дуучны ур чадвараа олонд таниулсан  царайлаг, авьяаслаг залуугийн харцанд торж, хайрыг нь татах гэсэн охид бүсгүйчүүд их байдаг гэдэг нь мэдээж биз. Гэвч тэрбээр аль хэдийнэ хань ижлээ олсон төдийгүй хөөрхөн хүүгийн аав болсон тухайгаа саяхан дэлгэж, өөрт нь хайр зарласан сонсогч фэнүүдээ “гомдоогоод” байгаа. Хөвсгөл нутгийн залуу дуучин Я.Гэрэлчулуун хүндэтгэн эрхэмлэдэг багш болох Соёлын …

  • 19 June

    Мисс Т.Туяамаа: Миний л хайр

    “Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель  Т.Туяамаа удаан хугацаанд нууцалсан найз залуугаа олонд танилцуулаад удаагүй байгаа. Мөн хосууд маань хамтдаа авахуулсан уран сайхны зургаа дэлгэлээ. “Миний л хайр чамдаа хайртай” хэмээн цахим хуудаснаа бичиж доорх зургийг нийтэлжээ. эх сурвалж: undesten.mn

  • 19 June

    Гоо сайхны хагалгааны золиос болсон од найз залуутай болжээ

    Жоселин Вильденштейн бол гоо сайхны хагалгааны золиос болсон од гэдгийг хүн бүр андахгүй. Маш олон хагалгаа хийлгэж өөрийгөө хуванцар хүүхэлдэй шиг болгосон тэрээр эцэст нь үнэхээр цочмоор муухай царайтай болсон билээ. Өдгөө 48 настай тэрээр Лойд Клейн гэх залуутай болзож эхэлсэн байна. Муур эмэгтэй хочит Жоселийн өөрийн нүүрэндээ мэс засал хийлгэх муур шиг төрхтэй болохын тулд 4,5 сая доллар зарцуулсан …

  • 19 June

    2 настай охины бөөрийг нь тасартал зоджээ

    АНУ-ын Миннеаполис хотод найз бүсгүйнхээ хоёр настай охиныг хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн залууг хүн амины хэргээр шүүж байна. Сэжигтэн  17 настай бөгөөд түүнийг насанд хүрэгчдийн шүүхээр шүүх эсэхийг хэлэлцэж байгаа юм. Тус хэрэг энэ сарын 10-нд гарчээ. Зургадугаар сарын 10-ны үдийн 12:35 цагийн орчимд хүүхэд амьсгалахгүй байна гэсэн дуудлагаар эмч нар Миннеаполис хотын нэгэн айлд очсон байна. Түргэний машин …

  • 19 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.  В.В Путин манай Ерөнхий сайдыг Санкт-Петербург  хотод байрлах Константиновын ордондоо хүлээн авсан юм. Уулзалтаар олон асуудлуудыг хөндөж хэд хэдэн шийдэлд хүрлээ. Манай хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдэд үүсээд байгаа асуудлуудаар санал солилцож заримыг нь шийдвэрлэж, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг сайжруулах чиглэлээр хийх ажлуудаа хоёр тал тохиролцлоо. Тухайлбал, төмөр замын хувьд маргаантай байсан …

  • 19 June

    Иргэдийн баяраар авто тээврийн хэрэгслийн татварыг торгуульгүйгээр хураана

    Сонгинохайрхан дүүргийн “Иргэдийн баяр” энэ зургадугаар сарын 20-ны өдөр Хүй долоон худаг дахь наадмын талбайд болох билээ. Энэ үеэр тус баярт зориулсан бэсрэг наадам болохоос гадна төрөл бүрийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм байна. Тухайлбал  дүүргийн Татварын хэлтсээс Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг  энэ өдөр наадмын талбай дээр торгуульгүйгээр  хураах …

  • 19 June

    Николь Ричи тэнэг шивээс хийлгэсэндээ харамсаж явдаг

    Николь Ричи бол аз туршсан, эрсдэлтэй зүйлд дурладгаараа алдартай бүсгүй. Загварын ертөнцийн алдартай зохион бүтээгч энэ бүсгүй өөрийн гаргасан зарим хатуу шийдвэртээ одоог хүртэл харамсаж явдгаа нуусангүй. Тэрээр Into The Gloss сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, өөрийн амьдралд толбо суулгасан зарим шийдвэртээ ихээхэн харамсдаг тухайгаа дурдсан байна. Николь Ричи, “Надад хэд хэдэн шивээс бий. Гэхдээ 21 настайгаасаа хойш би дахин шивээс хийлгээгүй …

  • 19 June

    Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл хуралдлаа

    Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий дэд зөвлөлийн хурал 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн яаманд зохион байгууллаа. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Хуул зүйн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хөдөө аж ахуйн газар, Тод сураг ТББ, Баянмонгол студи …

  • 19 June

    VI цахилгаан станцын өргөтгөлийн 70 сая ам.долларын эхний санхүүжүүлтийг шийдвэрлэлээ

    ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон  улсын эдийн засгийн  чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар хөрөнгө оруулалтын 20 сая ам.долларын гэрээнд гарын  үсэг зурлаа. Энэ нь 1983 оноос хойш нийслэлийнхний 80 хувийг дулаан, цахилгаанаар хангаж буй IV цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөлийн ажлыг хийхээр Чингис …