Yearly Archives: 2015

June, 2015

  • 18 June

    Дэлхийд өрсөлдөх Монгол гагнуурчин

    Техник Технологийн Дээд Сургуулийн оюутан Лхагвасүрэнгийн Ганцоож нь Монгол ур чадвар тэмцээнд гагнуурын төрөлд түрүүлэн  2015 оны 8 дугаар сард Бразил улсад болох Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон билээ. Өндөр хариуцлагатай энэхүү тэмцээнийхээ өмнө тэрээр туршлага судлан, мэргэжлийн чадвараа сорих зорилгоор өнгөрөгч 5 дугаар сард ОХУ–н Буриадын Улаан Үүд хотод зохион байгуулагдсан“WORLD SKILL RUSSIA 2015” олон улсын …

  • 18 June

    Нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүд автобустай боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын харьяа “Од” зусланд очиж нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга багачуудад гарын бэлгээ гардуулж, асрамжийн газрын үйл ажиллагаанд зориулан хүүхдийн автобус, Австрийн Элчин сайдын яамнаас хандивласан дарсыг “Венийн Үдэш” цэнгүүний үеэр дуудлага худалдаагаар борлуулж, цуглуулсан 1 сая төгрөгийг хандивлалаа. Уулзалтын үеэр нийслэлийн …

  • 18 June

    Цаашдаа хэт их халалт болох магадлалтай байгааг анхааруулав

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд “Цаг агаарын байдал хөдөө аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, өвөлжилтөд хэрхэн нөлөөлөх, гангын нөлөөллийн улмаас үүсэж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдвээр уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө …

  • 18 June

    УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийв

    Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд өнөөдөр /2015.06.18/ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Мягмар гарагийн /2015.06.16/ хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Нийгэмд …

  • 18 June

    Руслана Мустапаевын зурсан хар зургаас

    Оросын Руслана Мустапаевын зурсан хөрөг зургууд. Үнэхээр гайхалтай зурдаг зураач байна…

  • 18 June

    Налайх хотын Захирагчийн дахин сонгууль болж байна

    Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч нийслэлийн …

  • 18 June

    Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөн дэмжлээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэн дэмжлээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч,  Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний …

  • 18 June

    Европын орны зургаан ЭСЯ-ыг дэлбэлнэ гэж заналхийлжээ

    Европын зургаан орон, үүн дотор Шведэд суугаа Испанийн, Норвегид байдаг Шведийн Элчин сайдын яамыг дэлбэлнэ гэж заналхийлсэн захидал өнгөрсөн мягмар гарагт ирсэн гэж шведийн Aftonbladet хэвлэл мэдээллээ. Хэн нь мэдэгдэхгүй этгээд ийм захидал илгээж нэг Элчин сайдын яаманд гэхэд л тонн хэртэй тэсрэх бодис суурилуулсан гэжээ. Электрон шуудангаар  илгээсэн захидлыг англи хэлээр бичсэн ч хэлний мэдлэг тааруухан, тэгээд бас Их …

  • 18 June

    Дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй модель О.Ариунзул хөл хүнд болжээ

    ОХУ-ын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү Монгол дахь анхны бие даасан “Гэртээ хүрэх зам”  тоглолтоо хийхдээ монгол фэнүүддээ хайртай бүсгүй О.Ариунзулыг албан ёсоор танилцуулж байсан билээ.  Хосууд хамтран амьдарч байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр тун удахгүй гэрлэх гэж байгаа талаараа мэдэгдээд авсан. Тэгвэл хосууд дахин шинэ мэдээ дуулгалаа. Тэрээр топ модель маань хөл хүнд болж хосууд удахгүй …

  • 18 June

    Чимх инээд \онигоо\

    Замын цагдаа нэгэн эмэгтэй жолоочийг зогсоов. -Үнэмлэх ээ? -Үнэмлэх гэж юу байдаг юм? -Нэг тийм, зурагтай юм… Эмэгтэй цүнхээ ухаж байснаа толь гаргаж өгөв. Замын цагдаа, толийг нилээд харж байснаа: -Цагдаа гэдгээ эрт хэлэхгүй яасан юм, гээд буцаан өглөө                            ******* Нэг өлсгөлөн оюутан цагийн ажил хайж яваад …

  • 18 June

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглуг “Найрамдал” медалиар шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Турк Улсын иргэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг “Найрамдал” медалиар шагнасныг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “НҮБ-аас Монгол Улсад үзүүлж буй тусламж, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулах, байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Бүгд …

  • 18 June

    Өмнөд Солонгост бэлтгэл хийж байсан Америк цэрэг нас баржээ

    АНУ-ын армиас Өмнөд Солонгост хийж байсан цэргийн дасгал сургуулилтын үеэр нэг цэрэг нас барсан гэж мэдэгдлээ. Нас барсан цэргийг Майкл Вилльям Кори гэдэг байсан бөгөөд Япон дахь батальоны АНУ-ын тагнуул, шинжээч байжээ. Тэрээр өнгөрсөн даваа гаригт БНСУ-ын иргэншилтэй Жэксон гэх иргэний зуслангаас нас барсан байдалтай олдсон гэж Солонгосын талаас мэдэгжээ. Коригийн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын …

  • 18 June

    Ц.ЦЭРЭНБОЛД: Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг гэдэгт би итгэдэг

    “Academy awards 2015” наадмаас “Аав” киногоороо шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал аваад буй УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболдтой ярилцлаа. -Юуны өмнө “Academy awards 2015” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсанд баяр хүргэе? -Баярлалаа. Кино маань амжилттай болсны үр шим шүү дээ. -Шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан “Аав” кино Г.Эрдэнэбилэг та хоёрын хамтран найруулсан кино байх аа? -Тийм ээ, Эби бид хоёрын анхны …

  • 18 June

    Чингисийн талбайг бүжигчид доргионо

     “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын соёлыг сурталчилах, орчин үеийн чөлөөт бүжгийн урлагийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, чөлөөт бүжгийн хамтлагуудыг нийтэд таниулах зорилгоор “Юби дэнс фестиваль” –ийг 2015 оны 6-р сарын 26-ны өдөр 19 цагаас Чингисийн талбай дээр зохион байгуулах боллоо. Уг арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд орчин үеийн чөлөөт бүжгийн төрөл болох рэп бүжиг, хип хоп …

  • 18 June

    Хөдөөнөөс хотыг зорьсон Бодь, Болдоо 2-ын үйл явдалтай танилцаарай

     “Милл” кино компанийн ээлжит уран бүтээл болох “Made in Ulaanbaatar” кино 06 сарын 17-ны өдөр Тэнгис кино театрт албан ёсны нээлтээ хийлээ. Тус кинонд Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Баттөмөр /СТА/, Г.Эрхэмбаяр, О.Долгор, Б.Батмэнд нар гол дүрийг бүтээсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд Рэппер Gee, Uvertura хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм. Энэхүү кино нь өнөөгийн Улаанбаатарын өнгө төрх, газрын төлөө хүн …