Чингэлтэй дүүрэг БНСУ-ын Инчоны Ёнсу дүүрэгтэй хамтын ажиллагаатай боллоо

IMG_02361-1024x683Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНСУ-ын Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Шин Сан Гүн-г 6 дугаар сарын 17-нд хүлээн авч уулзлаа.  Шин Сан Гүн дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд “БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай болох хүсэлт илгээсэн”-ийг уламжилсан юм.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху-ны хүсэлтийг хүлээн авч буйгаа илэрхийлээд Үндэсний их баяр наадмын өмнө Чингэлтэй дүүрэгт айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжтой талаар ярилцлаа.
Мөн хэрхэн хамтарч ажиллах талаар санамж бичигт 2 тал саналуудаа тодорхой тусгахаар болж, БНСУ-ын Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Шин Сан Гүн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын хүсэлтийг Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху-д уламжлахаа илэрхийлсэнээр уулзалт өндөрлөлөө.chd_council_mn_1434588410_INSYON-1-1024x708

IMG_0218-1024x683 IMG_0244-1024x683

http://www.chingelteicouncil.mn/

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …