Yearly Archives: 2015

June, 2015

  • 17 June

    “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” бүсийн зөвлөгөөн болж байна

    “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт баруун бүсийн цагдаагийн хүрээний алба хаагчдын нэгдсэн сургалт, зөвөлгөөн эхэллээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу Баруун бүсийн цагдаагийн хүрээний цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч, хүүхдийн байцаагч нарын “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь“ сэдэвт сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаа Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод 2015 …

  • 17 June

    “Увертюра” хамтлагийн клипийг гадны хамтлаг хулгайлжээ

    Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг олон гайхалтай уран бүтээлээрээ түмэн олны хүндлэлийг хүлээсэн хамтлаг билээ. Тус хамтлагийн 2012 оны “Гэгээн муза” наадмын шилдэг уран бүтээл болох “Тэнгэрийн хүү” дууг нь хаанахын хамтлаг нь мэдэгдэхгүй нэгэн гадаадын хамтлаг шууд хуулбарлан дуулсан тухай өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.   Тэд хэлэхдээ: Маш олон хүний хөлс, хүч хөдөлмөрийг шууд ингээд хулгайлчихдаг үнэхээр …

  • 17 June

    Эмэгтэй гишүүд одоо л “амь орж” эхлэв

    Нийгэм ороо бусгаа байна. Ингэж хэлэхийн учир гэр бүлийн хүчирхийлэл цонхны цаана “чимээгүйхэн” өрнөсөөр. Хүүхэд золиослогдсоор. Зам тээврийн гэмт хэргийн гаралт өссөөр. Эцэг эх нь хүүхдээ гэртээ цоожлоод явснаас үүдсэн гэнэтийн осол эндэгдлүүд гарсаар. Гэхдээ 2012 оны сонгуулиар ийм л “нарийн ширийн” гэр бүлийн асуудалд эмэгтэй гишүүдээ илүү тууштай хандах болов уу гэж ард түмэн итгэл хүлээлгэсэн. Гэвч 3 жилийн …

  • 17 June

    Калифорниад зургаан залуу тагтнаас осолдож нас баржээ

    Хорь гаруй насны  залуус төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулсан байна. Тэд нийтийн орон сууцны дөрвөн давхарт байрлах нэгнийхээ гэрт үдэшлэгийг зохион байгуулсан аж. Үдэшлэгийн үеэр тэдний тагт нурсан бөгөөд энэ үеэр 13 залуу унаж зургаа нь газар дээрээ нас баржээ. Үлдсэн залуус хүнд бэртэл аван Калифорнийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын шалтгааныг тогтоож байгаа бөгөөд хохирогчдын ар гэрийнхэнд яаралтай мэдэгдээд байна. …

  • 17 June

    Будахгүйгээр буурал үснээс салах ардын арга

    Үс бууралтана гэдэг байгалийн жам ч ингэж хүлээж авах хүн тун цөөн. Эрт бууралтчихвал бүр ч аймшигтай. Эхлээд түүнэ, сүүлдээ дийлэхээ болиод будганд л найдахаар өөр арга зам олдохгүй. Ингээд үлдсэн бүх амьдралынхаа турш сар болгон үсээ будах яршигтай ажилтай болно доо. Энэ арга бол Орос ардын аргаар буурал үснээсээ салж чадах шалгарсан арга гэнэ. Энгийн гар доорхи материалаар хийж, богино хугацаанд үр …

  • 17 June

    Л.Эрдэнэчимэг: Биднийг тогтоолын төслөө оруулахаар Засгийн газраас Таван толгойн гэрээг татаж авах юм шиг байна лээ

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. -Таван толгойн ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Ямар шийдвэр гаргав. Ер нь ажлын хэсэг дээр асуудал удлаа. Юун дээр гацаад байгаа юм бол? -Ажлын хэсгийн хуралдаанаар Засгийн газраас хэд хэдэн материал ирэхгүй байгаагярилаа. Бид Засгийн газраас дөрвөн материал нэхсэн ч өнөөдрийг хүртэл ирэхгүй байна. Бидний нэхээд байгаа материалуудын эхнийх нь Засгийн газрын 268 дугаар тогтоолын хурлын протокол. …

  • 17 June

    Үнэн үг хатуу гол зүсэм…өр нэнжин сэтгэлтэй бай хүмүүс минь

    Хаяад явсан эцгийн араас . . . Та мэдэх үү? Ааваа гээд хэлье гэж хичээгээд ч Аманд эвлэхгүй үгний утга гэдгээ Айлын хүүхдээс уйлж гуйгаад ч Авч үл чадах атаархал гэдгээ мэдэх үү? Горьдож хүлээсэн бүлтгэр олон нүдийг Голоод явсан эрийн хугархай гэдгээ Гэрийнхээ хойморт эзгүйчилсэн өлөн жаврыг Гэргийнхээ өвөрт нулимастай нь хамт шингээсэн эрлэг гэдгээ мэдэх үү? Та мэдэх …

  • 17 June

    Төв цэнгэлдэх, хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажил эхэллээ

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн төвийн зургаан дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламж, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцсан талбайн хуваарилалтыг хийж, дүүргүүдэд ажлын ерөнхий зааварчилгаа өгч ажиллаж байгаа бөгөөд мод …

  • 17 June

    И.Нарантуяад сахилгын шийтгэл ногдууллаа

    Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн хэмээн цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулахыг үүрэг болгожээ. Хүүхдийн төлөө үндэсний газар нь авлигаас …

  • 17 June

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт мөрдөж ажиллахыг анхааруулж байна

    Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон хурал, чуулган, ирэх онд АСЕМ-ын уулзалт зохион байгуулахтай холбогдуулан бүтээн байгуулалтын тендерийн ажлыг богино хугацаанд чанартай хийх чадвартай, хариуцлагатай компанийг шалгаруулах, компанийн ажилчид, хөндлөнгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалахад нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар анхаарал тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дулааны шугам хоолойн засварын ажил болон зуслангийн чиглэлийн автозам шинэчлэх …

  • 17 June

    Шоовдорлогдсон хөрөнгийн зах зээл

    Хөрөнгийн захын хөгжил муу хэмээн олон хүн хэлдэг. Зарим нь бараагүй лангуутай дэлгүүр ч гэлцдэг. Харин тус зах олон төрлийн борлуулалт сайтай бүтээгдэхүүнтэй болохын тулд ажилласаар байгаа билээ. Тухайлбал, Засгийн газрын үнэт цаасыг өнгөрсөн оноос борлуулж эхэлсэн нь нэг дэвшил хэмээн арилжаа эрхлэгчид ярьж байна. Ямартай ч Засгийн газрын үнэт цаас эрсдэлгүй харин ч өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн юм. Өмнө нь …

  • 17 June

    Ерөнхий сайд ОХУ-д айлчилж байна

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх үүднээс ОХУ-д айлчилж байна. Тэрбээр ОХУ-ын Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцох гэж байгаа юм. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийх аж. Энэ үеэр эдийн засгийн харилцаа, дэд бүтцийн асуудлын талаар санал солилцож, ярилцах юм байна. Ерөнхий сайдын хувьд энэ зун нэлээд завгүй өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа аж. Тэрбээр ОХУ-д айлчлал хийсний дараа АНУ-ыг зорихоор …

  • 17 June

    Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг “Тулга” системд холбох ажлыг 2018 он хүртэл үе шаттай хэрэгжүүлнэ

    Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийг цагийн механизм ашиглаж удирдах үйл ажиллагааг автоматжуулсан “ТУЛГА” систем ашиглах сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн дэд бүтэц тохижилтын хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргүүдийн гэрэлтүүлэг ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудын инженер, техникийн ажилчид хамрагдав. Нийслэлийн гэрэлтүүлгийг автоматжуулж нэгдсэн алсын хяналт удирдлагад шилжүүлэх бодлогын хүрээнд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн …

  • 17 June

    “Playtime 2015” амьд хөгжмийн наадмыг угтсан сонирхолтой арга хэмжээнүүд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадмыг энэ оны 6-р сарын 27, 28 өдөр “Монгол шилтгээн”-д зохион байгуулах гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ болж байгаа бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн …