Yearly Archives: 2015

June, 2015

  • 16 June

    Т.Билгүүний аминд хүрсэн жолоочийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна

    Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр хошин урлагийн “Шинэ үе” продакшны авьяаслаг жүжигчин Т.Билгүүн авто машины ослоор зуурдаар хорвоог орхиж, монгол түмнийг харуусалд унагасан. Түүний хувьд хамтлагийнхантайгаа, мөн хошин урлагийн нэр бүхий продакшнуудтай хамт Хөх хотын “Одон” телевизийн урилгаар тоглолт хийхээр явж байгаад ийн харамсалтайгаар амиа алдсан юм. Улмаар зам тээврийн осол гаргаж хүний аминд хүрсэн гэх жолоочийг цагдан хорьж, шалгалтын …

  • 16 June

    Хөтлөгч Д.Одзаяа 700 саяын үнэтэй байранд амьдардаг

    Босго өндөртэй телевизийн залуу халаа, нүүр царай болсон хөтлөгч бүсгүй Д.Одзаяаг уншигч та бүхэн андахгүй байх. Учир нь сүүлийн үед  түүний ажлын дадлага, сургуулилт хийсэн бичлэг цахим ертөнцөд олны сайшаал магтаалыг төрүүлээд байгаа юм. Тэгвэл залуухан, царайлаг хөтлөгч бүсгүй маань 700 саяын үнэтэй байранд амьдардаг гэнэ шүү. Тодруулбал, тэрбээр Зайсанд байрлах “Seoul royal county” хотхонд гэр бүлийн хамт амьдардаг аж. Мөн тэрбээр “өндөр …

  • 16 June

    Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад сахилгын шийтгэл ногдуулжээ

    Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар албан тушаалын цалинг 2 сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулж, цаашид авлигын эсрэг …

  • 16 June

    Төрсөн охиныхоо компанитай гэрээ байгуулжээ

    Авлигатай тэмцэх газрын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 1800-1969 утсаар ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийж, тодорхой зөрчлийг илрүүлэн ажиллаж байна. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун нь тус аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон …

  • 16 June

    Яруу найрагчид Өгий нуураа аргадан дуулав

    Өгий нуурын эрэгт яруу найрагчид чууллаа. Тэд амралтын өдрүүдээр нуурын эрэгт цуглаж, үзэсгэлэнт Өгийгөө магтан дуулсан юм. Арын сайхан хангайн нэгэн үзэсгэлэн болсон энэ нуур сүүлийн жилүүдэд маш их бохирдолтой байгаагаас гадна нуурын ус ширгэж, татрах аюулд хүрсэн нь залуусын анхааралд өртсөн учраас энэ жилээс яруу найрагчид уг нуурын эрэгт цуглаж, төгс үзэсгэлэнг нь магтан дуулахаар боллоо. Ингэхдээ тэд зөвхөн …

  • 16 June

    Үсний уналтыг зогсоож ургалтыг ихэсгэх 10 зөвлөгөө

    1. Уураг бол үсний хоол. Үсний 60% нь уурагнаас бүрдсэн байдаг учир бид цул мах, сүү, өндөг, бяслаг, вандуй, шош гээд уургаар баялаг хоол идэж байх хэрэгтэй. 2. Эрүүл үстэй байх шалтгаан Витамин С-тэй ихээр агуулсан алим, нимбэг, жүрж, ногоон сонгино, ялангуяа улаан ногоон амтат чинжүүг хүнсэндээ сайн хэрэглэж бай. Мөн С витамин давхар ууж хэрэглэх нь зүйтэй. Учир нь …

  • 16 June

    Гуляшны өтгөн, амттай сүмсийг хэрхэн хийдэг вэ?

    Гуляш бол монголчуудын түгээмэл амтархан иддэг хоолны нэг. Гэхдээ өтгөн, амттай, шаргал сүмстэй гуляш хийж сурна гэдэг бас туршлага хэрэгтэй. Бүх төрлийн амтат гуляш хийхэд шөлийг нь хэрхэн амттай, өтгөн гаргах амархан жорыг дэлгэж байна. Гуляш нь яг нэг төрлийн хэвшмэл жоронд баригдахгүй ба та үхрийн цул мах болон олон төрлийн хүнсний ногоо, амтлагч ашиглаж агшаасан будаа эсвэл чанасан гоймон …

  • 16 June

    Баруун бүсийн залуус чуулна

    Монголын Залуучуудын Холбоо он гарсанаас хойш 12 жил завсарласан V  их хурлаа амжилттай хуралдуулж, мөн Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа ч хийсэн. Харин зуны гурван сарын хугацаанд зургаан жил завсарласан бүсийн чуулганаа хуралдуулахаар болжээ. Ингэхдээ Баруун бүсийн аймгуудаас  чуулганы салхийг хагалж,  Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгуудын нийт 200 орчим залуус чуулахаар болжээ. “Нутагтаа сайхан амьдарцгаая”  уриан дор зохион байгуулагдах уг …

  • 16 June

    Өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортонд ачигдаж байна

    Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг 06 дугаар сарын 14-15-нд Өмнөговь аймаг дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхайд ажиллалаа. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод ачигдаж байна. Мөн тус компанийн агуулахад …

  • 16 June

    Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавъяа байгуулсан Их хүмүүний өнөөгийн бид мартах учиргүй

    “Уран бүтээлч хэн бүхний хувьд нэг талаас уран бүтээлийн буюу мэргэжлийн зорилго, нөгөө талаас хувь хүний зорилго нэгдэн нийлж байж л чанартай бүтээл төрж, тэр хэмжээгээр урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэх санаа, үзэл бодол нь хөгжин бүрэлдэж, цараа нь нэмэгдэж байдаг. Ухаан суусан цагаас эхлээд эх эцэг, байгаль дэлхий, цаашлаад энэ сайхан орныхоо хүү нь болж төрсөндөө бахархаж, өөрийн гэсэн хувь …

  • 16 June

    Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгаж, үүнтэй холбоотой Засгийн газрын тусгай сангийн тухай …

  • 16 June

    Тавантолгойн талаар мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын гишүүн, Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээг байгуулах асуудлаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийн явцын талаар өнөөдөр /2015.06.16/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ажлын хэсэг томилогдоод 3 долоо хоног өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 3 удаа хуралдаж, ажлын дэд хэсэг нийт 10 гаруй удаа хуралдсан байна. Ажлын …

  • 16 June

    Төрсөн ах нь дүүгийнхээ хамарлуу хутга зоожээ \+18\

    Бразил Улсын иргэд болох төрсөн ах дүү хоёр муудалдаж нэгнийхээ нүүрэнд хүнд гэмтэл учруулжээ. Тэдний зодооныг цагдаа нар зогсоосон хэдий ч дүүгийнх нь хамар дээр хутга зоосон байжээ. Хохирогч эмнэлэгт ирэхэд эмч нар тэр даруйд нь хутгыг сугалах ажилдаа оржээ.

  • 16 June

    Дуучин Ану төрөөд 1 сарын дараа…

    5 дугаар сарын 3-ны өдөр 2 дахв охиноо өлгийдөн авсан Ану төрөөгүй мэт сайхан харагдана. Эмэгтэй хүн бүр төрөөд таргална, өөртөө гаргах цаг зав хомс гэсэн ойлголтыг халсан Ану үнэхээр сайхан харагдана. Амаржаад 7 хоногийн дараа ажилдаа орсон дуучин бүсгүй “Би төрөөд 7 хоноод ажилдаа ордогоороо орсон. Гэхдээ одоогоор чихээ бөглөчихөөд л явж байна. Буурлууд, ээж аавууд төрсний дараа гам …

  • 16 June

    “Made in Ulaanbaatar” УСК маргааш нээлтээ хийнэ

    “Милл” кино компани, “Нүдэн” филмын дэлгэцийн уран бүтээл “Made in Ulaanbaatar” УСК маргааш “Тэнгис” кино театрт 17:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм.   Киноны ерөнхий продюссерээр Ч.Даваабаяр, продюссер Д.Баттөмөр СТА, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, зураглаачаар Д.Мөнхбат нар ажилласан бол гол дүрийг Г.Эрхэмбаяр СТА, Д.Баттөмөр СТА, дүрүүдэд О.Долгор, О.Мөнх-Эрдэнэ зэрэг олон сайхан …