
АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний итгэмжлэлийн байгууллагаар баримт бичгийн үнэлгээ 2015 оны 3-р сард хийгдсэн ба үнэлгээний хүрээнд итгэмжлүүлэх өргөдөл, итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт, лабораторийн чанарын гарын авлага, журам, стандарт ажлын заавруудыг англи хэл дээр орчуулан явуулсан байна. Баримт бичгийн үнэлгээний тайлан, сайжруулах зүйлсийн жагсаалтыг хүлээн авч, нэмэлт өөрчлөлтийг хийлээ.
АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний итгэмжлэлийн байгууллага итгэмжлэлийн урьдчилсан үнэлгээг ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын лабораторид 2015 оны 05-р сарын 27-оос 29-ны өдрүүдэд АНУ-ын ANAB үндэсний итгэмжлэлийн байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан захирал доктор Билл Хөрт хийсэн ба Итгэмжлэлийн урьдчилсан үнэлгээнд Стандарт хэмжил зүйн газрынИтгэмжлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Удвал ажиглагчаар оролцлоо. Цаашид итгэмжлэлийн албан ёсны үнэлгээг энэ оны 9 дүгээр сард хийхээр төлөвлөж, 11 дүгээр сард багтаан итгэмжлэлийн гэрчилгээг авахаар ажиллаж байна.