Yearly Archives: 2015

June, 2015

  • 3 June

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт хэрэгтэй гэв

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.06.03/ хуралдаан 09.00 цаг 35 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар эхлээд тус байнгын хорооноос ахмад настнуудад олгож буй тэтгэвэр барьцаалсан банкны зээлийн олголтын талаар баримтлах бодлогыг тодорхойлох, зээлийн хүүг бууруулах боломжийг судлах а суудлаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд өгсөн үүрэг чиглэлийн үр дүнгийн талаарх танилцуулгыг сонссон юм.  Хүн …

  • 3 June

    Японд бөмбөлөгний урлаг шинэ шатанд хүрчээ

    Японы уран бүтээлч Масаёоши Мацүмото хамгийн сүүлд хийсэн амьтны бүтээлүүдээрээ мушгидаг бөмбөлөгний урлагийг шинэ түвшинд хүргэснээ харуулж чадлаа. Тэрээр зөвхөн бөмбөлөг ашиглан зураг дээрх бүтээлүүдийг урлажээ. Мацүмото нь эдгээр амьтдыг ямар нэгэн наалт, тууз болон шидэт үзэг ашиглахгүйгээр хийсэн гэдгээ баталж, зураг дүрс бичлэгүүдийг вебсайтдаа байршуулсан байна. Б.Болормаа эх сурвалж: undesten.mn

  • 3 June

    “Зайсангийн ам”-аар дүүрэн “гадаад”-ынхан буюу Монголоор ярьвал мулгууд тооцогдох цаг ирж…

    Саяхан… Саяхан ч юу байх вэ дээ. Эх үрсийн баяр далимдуулаад бяцхан үрсээ тоглуулж наадуулчих гээд зай талбай, тоглоом наадгай хайсан эцэг, эхчүүдийн дунд мөр зэрэгцээд л хоёр үрээ дагуулаад гарав. Хаа сайгүй л хөл гишгэх зайгүй хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, мөргөлдөж, шүргэлцсэн, оочерлож бухимдсан, залхсан, тэвчих чадвар нь хөгжөөгүй хүүхдүүд нь үймж самууруулж, аав, ээжүүд хөмхий зуун хөөцөлдөх агаад хүрэлцээтэй …

  • 3 June

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тус зөвлөлийн гишүүдээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга, салбар зөвлөлийн дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцлоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг нээж, үг хэллээ. Хуралдаанаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл” болон  “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд …

  • 3 June

    Үнэнч хайр эр зоригийн билэгдэл цагаан уул цэцэг

    Цагаан уул цэцэг Англи хэлээр Еdelweiss Латин  хэллэг нь Leontopodium alpinum нь нийлмэл овогтны, олон наст ургамал юм. Биологийн нэр Leontopodium Грек хэлний lion “арслан ”.podion “савар” гэсэн үгээс гаралтай.6-8 сард цэцэглэдэг хэдий ч жилийн бусад улиралд өнгөө алддаггүй онцлогтой. Тиймээс ч үхэшгүй мөнхийн бэлгэдэл болгон Монголчууд шүлэг, дуундаа мөнхөлж иржээ. Дэлхийд 40 гаруй цагаан уул бүртгэгдсэн ч  манай оронд …

  • 3 June

    Улсын бүртгэлгүй эм бэлдмэлийг хураажээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зах зээлд худалдаалагдаж буй эм био бэлдмэлд  хяналт шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Дөрөвдүгээр сард 18 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлэг болон биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалдаг нийт 315 аж ахуй нэгж байгууллагад шалгалт хийхэд хаяг шошгын зөрчил, хүчинтэй хугацаа дууссан, улсын бүртгэлд бүртгэгдээгүй …

  • 3 June

    “Mers” нэртэй ханиадны вирус агаар дуслын замаар дамжин халдварлаж байнa

    Өмнөд Солонгос улсын Эрүүл Мэндийн яам “Mers” ханиадны вирус  агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа тул халдвар авсан байж болзошгүй иргэд болон халдвар авч эмчлүүлж буй өвчтөнүүдтэй хамт нэг эмнэлэгт хэвтэж байсан, тэдэнтэй ойр байсан бүх иргэд шинжилгээ өгнө үү” хэмээн анхаарууллаа. “Mers” ханиадны вирус хоёрдогч болон гуравдагч хүнээр дамжин халдварлаж байгаа тул зарим нэгэн цэцэрлэг үйл ажиллагаагаа түр зогсоож …

  • 3 June

    Зун цаг боллоо өөртөө зориулан цор ганц өмдний загвар гаргацгаая

    Нэгэн хэвийн хүн бүхний сонгосон загварын хувцасыг өмсөнө гэдэг тийм ч таатай биш. Ялангуяа зун цаг ирж байхад бусдаас содон дэгжин харагдахыг хүсэхгүй эмэгтэй гэж үгүй байх. Тийм ч учраас бүсгүй танд зориулан өмдөө өөрийн хүссэн загвараар өөрчилж болох хэдэн санааг хүргэж байна. Эдгээр загвар дээр өөрийн хүссэнээр өөрчлөлт хийж ч бас болно. Ингээд дэгжин бүсгүйчүүдээ өөрийн загварыг урлацгаая.

  • 3 June

    Заяаны ханиа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олж болно!

    Ихэнх хүүхнүүд эр нөхрөө сонгохдоо, царай зус, бие бялдар, хөрөнгө мөнгө, нэр төрийг нь чухалчилдаг. Энэ нь онохоосоо алдах нь их байдаг. Тэгвэл шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ханиа сонгох аргыг френологи, физиогномик гэдэг ажээ. Физиогномик Энэ нь нүүрний байдал, зан авир хоёрын уялдааны тухай шинжлэх ухааны онол юм. Френологи Энэ нь гавлын ясны хэлбэр нь хүний зан авир, авьяас чадвар, чиг …

  • 3 June

    Энэ жил 200 орчим сая төгрөгөөр 200 мянган ширхэг нэг наст цэцэг тарина

    Дэлхийн ихэнхи метрополитан хотуудын гудамжийг нэг наст цэцгээр гоёдог жишгээр нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, тоосжилтийг багасгах зорилгоор  2013 оноос төв гудамжуудыг нэг наст цэцгэн мандалаар чимэх болсон. Жилийн дөрвөн улирал, уур амьсгалын эрс тэс нөхцлөөс шалтгаалж олон наст цэцэг тарих боломж байдаггүй байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2015 онд нийт 200 000 шиэрхэг цэцэг тарихаар төлөвлөж, ажилдаа ороод байна. Эхний …

  • 3 June

    АНУ-ын жуулчин арсланд бариулжээ

    АНУ-ын жуулчин Өмнөд Африкийн цэцэрлэгт хүрээлэнд арсланд бариулсан тухай албаны хүмүүс мэдэгджээ. Хүрээлэнгийн туслах менежер Скотт Симпсоны мэдэгдсэнээр жуулчин хосын машины цонх руу арслан үсэрч, эмэгтэй рүү түрүүлж дайрсан аж. Эмнэлгийн тусламж дуудсан боловч жуулчин эмэгтэй шархнаасаа болж нас барсан байна. Харин эрэгтэй жуулчин одоогоор эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Дэлхийд алдартай дээрх Арслангийн хүрээлэн нь Йоханнесбург хотоос хойд зүгт 30 …

  • 3 June

    12 дугаар сард ашиглалтад орох 260 айлын орон сууцны дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлэлээ

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдлагаар хангах Төслийн Удирдах Хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар Согинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “Цэргийн хотхон” орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угралтын ажлын нэгдүгээр ээлжинд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх тухай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчимд хийгдэх инженерийн шугам сүлжээний ажилд өөрчлөлт оруулах тухай, Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны Гэр …

  • 3 June

    Урлагт 50 жил зүтгэсэн Д.Ухнаад хүндэтгэл үзүүлнэ

    Монголын урлагтай өөрийн амьдралын 50 жилийг холбож урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа гавьяатан бол МУСГЗ, ОХУ-ын Буриад улсын УГЗ, СУИС-ийн хүндэт профессор Данзанваанчигийн Ухнаа юм. Түүнд зориулсан Тоглолтонд Монголын ардын болон рок попын шилдэг 200 аад уран бүтээлчид оролцох ба одууд нэгэн дор чуулах гайхамшигтай тоглолт болох юм.Тоглолт 2015 оны 06-р сарын 05-нд Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт …

  • 3 June

    Загвар өмсөгч Ч.Сүбээдэй таалал төгсчээ

    “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын нэгэнд зуурдаар нас баржээ. Тэрбээр загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч хүн бүрийн хүндэтгэлийг хүлээж гадаадад загвар өмсөх карьер хөөж байсан бөгөөд эх орондоо түр ирэхдээ ийнхүү бурханы оронд оджээ. Дөнгөж 22 насандаа хайртай дотны хүмүүсээ орхин одсон түүний араас агентлагийнхан нь ихэд гашуудаж, хандивын аян өрнүүлж байгаа гэнэ. Ид хийж бүтээх …

  • 3 June

    8 мөчтэй тахианы цуурхлын эсрэг KFC зарга үүсгэжээ

    KFC түргэн хоолны сүлжээ пүүс олон нийтийн сүлжээгээр хоол хүнсэндээ 8 мөчтэй тахиа ашигладаг гэсэн ташаа мэдээлэл цацсан гэх үндэслэлээр Хятадын гурван компанид зарга үүсгэжээ. KFC нь дээрх компаниудаас 1.5 сая юанийн нөхөн төлбөр нэхэмжилж, уучлал хүсэхийг шаардсан байна. Тус компанийг хоолондоо зургаан гуя, найман мөчтэй болгож генийн өөрчлөлтөнд оруулсан тахиа ашигладаг хэмээх мэдээллийг цахим ертөнцөөр тараасан гэж Хятадын гурван …