Yearly Archives: 2015

May, 2015

  • 25 May

    Непаль улсыг дахин гамшиг нөмөрлөө

    Хүчтэй газар хөдлөлтийн дараах цочирдлоос гарч амжаагүй байсан Непальчууд дахин гамшигт өртлөө. Тус улсын баруун нутагт голын урсгалыг хаасан хөрсний нуралтын улмаас олон мянган хүн нутгаасаа дүрвэхэд хүрчээ. Нийслэл Катманду хотоос баруун хойд зүгт 140 км-ийн зайд орших Мяагди дүүрэг дэх Кали Гандаки гол нь ердийн үеийнхээс гүнзгий болж, шинэ нуур үүсгэх хэмжээнд хүрсэн байна. Одоогоор хүний амь нас эрдсэн …

  • 25 May

    Зуслангийн бүсээс 1494.4 тонн хог хаягдал цэвэрлэлээ

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу төвийн дүүргүүд дээр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын сарын 23 – ны өдөр буюу Бямба гаригт зохион байгуулав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Оюутны холбоо хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн бүсийн цэвэрлэгээний  нээлтийг “Зунжин худалдааны төв”-ийн урд талбайд хийлээ. Цэвэрлэгээнд …

  • 25 May

    Аж ахуйн нэгжүүдийн тохижилтыг үнэлсэн наалт наана

    Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан эхлээд сар болж байна. …

  • 25 May

    “Монгол цэргийн жавхаа –2015” уралдааны шилдгүүдийг тодрууллаа

    Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ – аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ, “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагаа  2015 оны …

  • 25 May

    24 настай Тэрүнофүжи Ган-Эрдэнэ анх удаа их сүмогийн дээд зиндаад түрүүллээ

    Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Түүний хувьд маэгаширагийн 6-с барилдаж буй Аойяматайг давж, 12 даваатайгаар башёг өндөрлүүлэв. Түүний хувьд эзэн хааны цомыг хүртэж буй Монголын зургаа дахь бөхөөр тодорч улмаар озэки цол хүртэх болзлоо хангаж байна. Энэ жил 24 настай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 …

  • 25 May

    17 найз бүсгүйтэй Хятад эрийг баривчилжээ

    Нэгэн зэрэг 17 найз бүсгүйгээ хуурсан гэх хэрэгт буруутган Хятад эрийг баривчилсан байна. Өнгөрсөн сард Юньнан мужаа гаралтай дээрх эрийн 17 найз бүсгүй бусдынхаа талаар олж мэдсэнээр түүнийг эмнэлэгт хэвттэл нь зодсон тухай хэрэг тус улсын хэвлэлүүдээр цацагдаж байсан билээ. Тэрээр олон тооны эмэгтэйг хууран мэхэлж авсан нийт мөнгөний хэмжээ нь ийнхүү хэрэг үүсгэх нөхцөлд хүргэсэн учраас баривчлах арга хэмжээ …

  • 25 May

    Морин хуурын чуулга амьтдын ертөнцийг мэдрүүлнэ

    Улсын филармонийн Морин хуурын чуулга 3 дахь жилдээ Францын суут хөгжмийн зохиолч Камиль Сен Сансын “Амьтдын ертөнц” бүтээлийг  хүүхэд багачууддаа зориулан хүүхдийн баярыг тохиолдуулан уламжлал болгон тоглодог. Хөгжмөөр амьтдын ертөнцийг мэдэрч, амьтдын дуу авиа хөгжмөөр яаж дуугарч болдгыг хүүхдэд ойлгомжтойгоор хүүхэлдэйн дүрстэйгээр, үндэсний хөгжмөөр бүрэн хэмжээний хүүхдэд зориулсан тоглолтыг тавих болно. Үүнд: арслан, заан, аквариум, имж, шавьж, хөхөө, илжиг, шувууны …

  • 25 May

    Д.Гантулга: НАМОХ-ны Ерөнхийлөгч гэдэг нэрний ард нуугдаж зарчим, дүрэмгүй үйлдлүүдэд дуугүй суухгүй

    Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Гантулгатай сүүлийн үед намын залуучуудын байгууллагын дунд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа. Сонгуульт албан тушаалаа авснаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ юм. -Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны гишүүдтэй нийлж, НАМЗХ-ныхон VII бага хурлаас байгуулсан, их хуралд бэлтгэх ажлын хэсгийнхэнд шаардлага хүргүүлсэн. Ямар учраас ийм үйлдэл хийх …

  • 25 May

    Бүсгүй та хүзүүгээ хайрлаарай!

    Бүсгүй та хүзүүгээ үрчлээтүүлэхгүйн тулд нүүрнийхээ нэгэн адил тордох хэрэгтэй. Учир нь арьснуудаас үрчлээтсэн хүзүү болон гарын арьс тордлого авахдаа хамгийн муу нь юм. Иймд та унтахынхаа өмнө нүүрэндээ шөнийн тос түрхэх үедээ хүзүүндээ тос түрхэж заншаарай. Тослог ихтэй эсвэл хуурай арьсанд сайн шингээхийн тулд дулаан алчуураар хүзүүгээ ороогоорой. Хүзүүгээ хүүхдийн саван болон зөөлөн сойзоор угааж бай. Угаахдаа сойзоороо зууван …

  • 25 May

    Хөгжлийн банкны дараагийн удирдлагууд хэн байх вэ?

    УИХ-ын Эдийн байнгын хорооноос гарсан “Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг”удахгүй шалгалтын дүн тайлан мэдээгээ тавих гэж байна. Дүн өвлөөр цас бударч байхад шалгаж эхлэсэн ажлын хэсэг Улаанбаатарт +30 хэм хүрч байх энэ цаг үед тайлангаа тавих тухай дуулдаж байхыг бодход нэлээд нухацтай шалгасан нь мэдээж юм. Мэдээж энэхүү тайлангийн дүн хуучин эрх баригчид буюу МҮДН-ийнхэнд тийм ч таатай биш байх …

  • 25 May

    УИХ-ын дарга З.Энхболд шинэ нисэх буудлын ажлын явцтай танилцав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.23/ Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдаж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигийн хөндий”-д ажиллаж, Олон улсын нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцав. Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд дараах хэсгээс бүрдэж байна. Том оврын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай /перон/, …

  • 25 May

    “УИХ-ын цом-2015”-ын шилдгээр Монгол банк шалгарлаа

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын үйл ажиллагаа тавдугаар сарын 23-ны өдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр өндөрлөн, цомын аваргууд тодорлоо. Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдыг Авлигатай тэмцэх газрынх тэргүүлсэн бол Монголбанкны баг удаалж, гуравдугаар байрыг Санхүүгийн зохицуулах хорооны тамирчид хүртлээ. Эмэгтэй баг тамирчдыг УИХ-ын Тамгын газрын …

  • 25 May

    Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын талаас Гадаад хэргийн сайд Тони Брам нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын зүгээс НҮБ-ын …

  • 25 May

    З.Энхболд: 11000 хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.22.Баасан гараг/ үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариу болонЭдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг тус тус сонсов. Асуулгын …