Yearly Archives: 2015

May, 2015

  • 25 May

    Тэйлор Свифтын шинэ клип дээд амжилт тогтоов (видео)

    Тэйлор Свифтын хамгийн сүүлд гаргасан “Bad blood” дуу нь Youtube сайтад ердөө 24 цагийн дотор 20 сая хандалтыг авсан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчид болоод клипыг бүтэхэд тус болсон бүх хүмүүст талархлаа илэрхийлсэн байна.  Ингээд түүний Bad blood дууны video-г хүргэж байна. www.urlag.mn  

  • 25 May

    “Хүүхдийн эрхийг дээдлэе” парадад 1000 орчим дугуйчин оролцлоо  

      Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос өнгөрөгч ням гарагт “Хүүхдийн эрхийг дээдлэе” унадаг дугуйтай өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хүсэл тэмүүллийг дэмжих, ялангуяа автозамын хөдөлгөөнд аюулгүй зорчих боломжийг нь олгох, хүүхдийн эрхийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийн нээлт Чингисийн талбайд болсон юм.  “Хүүхдийн эрхийг дээдлэе” …

  • 25 May

    Эмся-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.25/

    2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 7897 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр …

  • 25 May

    Аймаг, дүүрэг дамжсан хулгайн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

    2009 оны есдүгээр сарын 13-наас 2014 оны нэгдүгээр сарын 18-ны хооронд Д.Ганбагана нь 22 удаагийн үйлдлээр, Н.Алтанбаатар нь 7 удаагийн үйлдээр, Г.Төгөлдөр нь 4 удаагийн үйлдлээр,  Б.Сүхбаатар, Э.Сүхбаатар А.Энхсайхан нар тус бүр 2 удаагийн үйлдлээр, Э.Эрхэмжаргал, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Б.Цогтбаатар нар тус бүр 1 удаагийн үйлдлээр Дорнод аймаг, Дархан-Уул аймаг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс ганцаараа болон бусадтай …

  • 25 May

    Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж барилгажуулах компаниудад батламж гардууллаа

    Нийслэлийн ИТХ –  ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр” – ийг баталсан. Тус хөтөлбөр нь  Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон …

  • 25 May

    Гал түймрээс урьдчилан сэргийлэхийг газар дээрээс нь сэрэмжлүүллээ

    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гал түймрийн нөхцөл байдалтай танилцлаа- БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол,ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс  өчигдрийн ням гаригт Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газар буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 45 км-ын зайд Тарвагатайн зоо хэмээх газар  гарсан ойн түймрийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгч, санхүүгийн болон эд материалын тусламж үзүүллээ. Сүүлийн тав, …

  • 25 May

    Бүртгэлийн загвараас зөрүүтэй эм авахгүй байхыг анхааруулж байна

    Польш Улсын Польфарма эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Диакарб (ацетазоламид) 250мг шахмал эм нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Уушги-зүрхний дутмагшлаас шалтгаалсан хаван, нүдний глауком /нүдний дотоод даралт ихсэх/ өвчин, шээс хөөх зорилгоор болон эпилепси /уналт, таталт/ -ийн үед хэрэглэдэг энэ эмийг эмийн сангууд жороор олгох ёстой. Гэтэл энэ эмийг ОХУ-ын “Акрихин” эмийн үйлдвэрт савласан гэсэн хаягтай, бүртгэлийн загвараас зөрүүтэйгээр зах зээлд худалдаалж …

  • 25 May

    Хаврын тариалалт амжилттай дуусч байна

    ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрөөр төв аймаг болон Дархан-Уул аймгийн газар тариалангийн бүс нутгаар очиж, хаврын тариалалтын нөхцөл байдалтай танилцлаа. Цаг агаарын нөхцөл айдлаас шалтгаалан зарим бүс нутагт тариалалт хожуу эхэлсэн ч хугацаандаа дуусч байгаа сайн мэдээг тариаланчид дуулгалаа. Га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна Төв аймгийн хувьд энэ онд нийт 64 мянган гад үр …

  • 25 May

    Говь-Алтайн залуучууд “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зарлалаа

    Дөрвөн жил суралцаж эзэмшсэн мэргэжлийнхээ дипломыг өвөртлөөд хүссэн ажилдаа орно гэдэг тийм ч амар зүйл биш. Тэгвэл Говь-Алтай аймгийн ЗДТГ,Говь-Алтай аймгийн Оюутан, Залуучуудын Ирээдүй-Алтай Холбоо, МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Залуучуудын Холбоо хамтран оюутан залуус сургуулиа төгсөж, ажлын байрны сонголт хийн шийдвэр гаргах энэ чухал цаг үед ажлын байрны нээлттэй өдөрлөгийг  жил бүр зохион байгуулсаар иржээ.   Энэ …

  • 25 May

    УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.05.25/ өргөн барилаа. Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль нь 1999 оны 05 дугаар сарын 28-нд УИХ-аар батлагдсанаас хойш 16 жилийн хугацаанд гал түймрийн …

  • 25 May

    Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ

    Энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд ХХААЯ НМХГ-тай хамтран “Эх орны хүнс-Эрүүл хүнс” сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү  өдөрлөгийг Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт нэг сарын  аяны хүрээнд  зохион  байгуулж байгаа  бөгөөд “Хүнсний тухай хууль”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, бизнес эрхлэгчдийг  дэмжих зорилготой юм. Өдөрлөгт  үндэсний үйлдвэрлэгч 30 …

  • 25 May

    Налайхын тэргүүлэгчид нэмэгдэл авдаг шийдвэрийг хүчингүй болгуулав

    Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийн дагуу нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоол гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгов.   Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа тус дүүргийн ИТХ-аас батлан гаргасан дүрэм журмуудыг хянан үзсэн юм. Тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгодог нь хууль тогтоомжоор олгогдоогүй эрхийг …

  • 25 May

    Монгол үндэсний бахдахуй “Би Монгол Хүн” дууны шинэ клип

    Зурагтаар хэрүүл, интернэтээр хараал, ордноор өр. Энэ Монгол ер нь яачихав гэх яриа монголчууд бидний өдөр тутмын сэдэв болчихож. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Чихэнд чимэггүй, сэтгэлд тавгүй үгс ард түмний оюун санааг хордуулж, амьдралын төлөөх тэмцлийг доош хийхээс цаашгүй. Тиймийн учир “Монголоороо бахдахуй” буюу Үндэсний үзлийг сэргээн сурталчлах, үндэсний бахдахуйг бадраах их аяныг Хар сарнайн Амраа энэ зуны …

  • 25 May

    АТГ-аас “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягыг шалгасан асуудал байхгүй

    Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслүүдээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэдэг “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягыг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьж шалган, сулласан талаар ташаа мэдээлэл цацагдсан байна.       Авлигатай тэмцэх газарт  “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал болон тус компаний удирдах албан тушаалтнуудтай холбоотой ямар нэгэн гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгагдаагүй болно гэж АТГ-аас мэдээллээ.

  • 25 May

    Нийслэлийн цахилгаан тасалдлыг хэвийн горимд шилжүүллээ

    2015 оны 05 дугаар сарын 24 – ний өдрийн  08:51 цагт 220/110/35 кВ-ын “Улаанбаатар” дэд станцын 110 кВ талд гэмтэл гарсны улмаас төвийн бүсийн эрчим хүчний систем бүхэлдээ доголдож, Дулааны цахилгаан станц – 2, 3, 4 хүчдэлгүй болж, Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эрчим хүч тасалдсан. Үүний улмаас хотын цэвэр, бохир ус, дулаан хангамж, харилцаа холбоо, замын хөдөлгөөний цахилгаанаар ажилладаг тоног …