Yearly Archives: 2015

May, 2015

  • 14 May

    Ж.Батсуурь гишүүн цахим ярилцлага хийв

    Улсын Их Хурлын гишүүдийн цахимаар холбогдож сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчид, орон нутгийн удирдлагуудтай ярилцдаг уламжлалт “Цахим ярилцлага” өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д боллоо. Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь оролцож Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчидтай холбогдон тус төвийн багш нарыг ӨМӨЗО-ны Бугат хотод туршлага судлуулах ажлыг зохион …

  • 14 May

    540 ширхэг вазелин тосыг хандивлав

    Зүүн аймгуудын нутаг  дэвсгэрт дэгдсэн хээрийн түймрийн хохирлыг бууруулах, ард иргэдэд сэтгэл санаа, эд материалын  дэм үзүүлэх  зорилгоор ХХААЯ-наас зохион байгуулсан  тусламжийн аянд үндэсний компаниуд  хандив өгсөөр байна.  Юнилевер корпарацийн албан ёсны борлуулагч  Адилакс XXК ийн хамт олон энэхүү аянд нэгдэж,  101 төрлийн үйлчилгээтэй  хүн, мал, нярай хүүхдийн арьс арьчилгаа, гоо сайхан, ахуйн хэрэглээнд тустай, түлэнхийн  шарх зэрэгт түрхэж хэрэглэдэг …

  • 14 May

    Л.Пүрэвсүрэн: Гадаад бодлогод “Нэг цонх”-ны зарчмыг баримталж ажиллана

    Төрийн бүх шатны байгууллага гадаадын улс орнуудтай нэг дуу хоолойгоор буюу гадаад бодлогодоо нэг цонхоор харилцаж ажиллах зарчмыг эн тэргүүний зорилт болгон хэвшүүлэхээр ажиллаж байна гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ ажлын хүрээнд УИХ, Засгийн газар, аймаг, нийслэлийн түвшинд гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах асуудлыг танилцуулан мөрдүүлж байна гэлээ. Гадаад эдийн засгийн харилцааг зөвхөн Гадаад …

  • 14 May

    Ким Кардашьян псориазтай гэдгээ хүлээн зөвшөөрөв

    Ким бүсгүй олон жилийн өмнөөс арьсны псориаз өвчнөөр шаналж байгаа гэдгээ өгүүлэв. 34 настай од бүсгүй нүцгэн гэрэл зургаа түвэггүйхэн авахуулдаг учраас түүний шүтэн бишрэгчид Кимын арьсанд асуудал үүссэн гэдгийг мэдээд ихэд гайхсан гэнэ. Кардашьян олон янзын эмчилгээг хийлгэсэн ч асуудал намжаагүй учраас байдалтайгаа бүрэн эвлэрсэн байна. “Би энэ өвчнөөр шаналаад удаж байна. Эмчлэх гээд үр дүнд хүрсэнгүй. Тиймд би …

  • 14 May

    Чи айлын хэддэх хүүхэд вэ

    Нэг гэрийн ах эгч дүүсийг харах тоолонд «Тэд яагаад ийм өөр өөр байдаг байнаа?» гэж бодогддог. Тэгтэл хамаг учир нь эцэг эхэд нь байгаа юм шүү дээ! Ууган хүүхдийнхээ ачаар бид эцэг эх болж сурдаг, харин удаах хүүхэд мэндлэх үед нь бид туршлага хуримтлуулсан байдаг. Шинээр хүүхэд мэндлэх бүрт бид улам их туршлагждаг. Иймэрхүү адил бус нөхцөлд өсч буй хүүхдүүд …

  • 14 May

    Эрдэнэт хот гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөтэй боллоо

    Өнөөдөр Тахарын албаны Орхон, Булган аймгийг хамарсан долоодугаар тойрогт гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөний нээлт боллоо. Уг ажлыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тахарын алба өөрийн албаны байранд нээж байгаа аж. Тахарын алба өмнө нь энэ чиглэлээр нийслэлд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхийн байранд тус тус нэг өрөөг тохижуулан ажиллуулж байгаа бөгөөд …

  • 14 May

    Кофе уудаг хүн бүрийн мэдвэл зохих 12 эерэг нөлөө

    Их ажлын дараа бидэнд эрч хүч өгөх зүйлийг хүн бүр эрж хайдаг. Зарим нэгэнд нь кофе стрессээс ангижирахад нь тусалдаг бол заримд нь эрч хүчний ундаа болдог. Гэхдээ кофе нь бидний эрүүл мэндэд тустай зүйлсээр баяжуулагдсан байдаг гэдгийг бид төдийлөн мэддэггүй билээ. Кофе таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе. 1. Сэтгэл гутралаас ангижруулж, аз жаргалтай болгодог 2011 онд Харвардын …

  • 14 May

    Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат АТГ-т шалгагджээ

    Аймаг, дүүргийг удирдаж байгаа эрхэм дарга нар АТГ-т шалгагдаж, улсын мөнгө төгрөг идэж уусан, авлигын хэрэгт холбогдсон нэр зүүдэг. Тэгвэл энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат энэ хэл амаас холуур тойрсонгүй. Сонгуулийн дараанаас л хууль бус томилгоо явуулсан, Улаанбаатараас баахан дарга нар томилсон, төсвийн мөнгөөр байр худалдаж авсан зэргээр хэвлэлийн “бай” болж байсан тэрбээр АТГ-т шалгагджээ. Аудитын шалгалтаар зөрчил илэрсэн …

  • 14 May

    “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд “Элгээ хайрлая” аян зарлажээ

    “ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд зохион байгуулагдах ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ аяны удирдамж Зохион байгуулагчид: Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам Монголын элэгний эмч нарын нийгэмлэг Оном сан Зорилго : Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан хамтран хэрэгжүүлж байгаа ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР нь манай оронд нэн тулгамдаж байгаа элэгний өвчлөл, элэгний хатуурал, хорт хавдар зэрэг өвчний …

  • 14 May

    Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээг өргөжүүлэх арга зам

    БИЧИЛ ГЛОБУС ГРУПП-ын  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ОТГОНСҮХ ББСБ-ийн хөгжил бүтэн 400 жилийг туулан санхүүгийн зуучлалын үүрэг улам бүр өсөж, хөгжлийн хандлага нь дэлхийн хөгжингүй орнуудад үнэт цаасны зах зээлийн идэвхтэй оролцогч, урт хугацаат санхүүгийн нөөцийн хуваарилалт, санхүүгийн түрээс болон факторингийн үйлчилгээ төдийгүй даатгал, эрсдэлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулах болсноор улам бүр ирээдүйтэй санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг …

  • 14 May

    Эвслийн бүлгээс завсарлага авлаа

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулсан юм. Сангийн сайдын …

  • 14 May

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордонд зохион явууллаа. Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ “Эрүүгийн байцаан шийтгэх тухай анхны хууль 1926 онд Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нэртэй батлагдсан. Үүний …

  • 14 May

    О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-д аваргаллаа

    “РИО-2016” олимпийн 24 эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод өчигдөр эхэллээ. Тэмцээнд 76 улсын 600 мэргэн бууч өрсөлдөж байна. Энэ тэмцээнд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ Ц.Мөнхзул тэргүүтэй 11 тамирчин оролцож байгаа. Тэгвэл 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа түрүүлж, дэлхийн цомд аваргаллаа. Түүний дараагаар Болгарын буудагч, …