Yearly Archives: 2015

May, 2015

  • 15 May

    Гэр бүлийн аз жаргал хайраас эхэлнэ /фото/

    Гэр бүл гэдэг хамгийн чухал элемент юм. Нэг нэгнээ хайрлан насан туршдаа хамт амьдарч амьдралаа хамт өнгөрөөх сонголт бол гэр бүл байдаг. Мэдээж гэр бүлийн аз жаргал нэг нэгнээ хайрлах хайраас эхэлдэг. Бас хүндлэл, итгэлцэл ч гол нөлөө үзүүлнэ. Хамгийн чухал нь насан туршийнхаа амьдралын сонголтыг зөв хийх нь л чухал юм. эх сурвалж: facebook.com

  • 15 May

    Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр

    НҮБ-ын ерөнхий асссамблейн санаачлагаар 1994 оноос хойш жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгох тогтоол гаргасан байдаг. Тэр ч утгаараа гэр бүлийн сайн сайхан аз жаргалыг бэлгэдэн өнөөг хүртэл “Гэр бүлийн өдөр”-ийг дэлхий даяараа тэмдэглэж ирсэн. НҮБ-ын ассамблейгаас жил бүр нэг сэдвийг уриа болгон тэр сэдвийнхээ хүрээнд энэ баяраа зохион байгуулдаг уламжлалтай. Манай улс энэ баярыг …

  • 15 May

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.14. Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав. Согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр эх орны үйлдвэрийн болон импортын бүх төрлийн …

  • 15 May

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар нар эмэгтэйчүүдийн хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар нар 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Эмэгтэйчүүдийн хорих ангийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. УИХ-ын гишүүдтэй Хорих 407 дугаар ангийн дарга, хурандаа Б.Амардорж хамтран ажилласан бөгөөд гэрийн бүрээс, монгол гутал, хөөрөгний даалин гэх мэт гар урлалын зүйлс үйлдвэрлэдэг оёдлын үйлдвэр, номын сан, амьдардаг өрөө гэх мэт бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралтай танилцсаны дараа УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл …

  • 15 May

    Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэв

    -Сайн засаглал руу орох зам бол иргэдийн оролцоо, ил тод байдал юм- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Нээлттэй нийгэм форум хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэрэгжиж эхлээд дөрвөн сар хагас болж буй Шилэн дансны тухай хуулийг амьдралд хэрхэн мөрдөж байгаа талаар төрийн байгууллагуудын төлөөлөл цугларан хэлэлцэв. …

  • 15 May

    Кино үзэнгээ Англи хэл сурах ТАВАН вебсайт

    Гадаад хэлийг үр дүнтэй суралцах нэг арга бол тэр хэл дээр нь кино үзэх. Зугаатай бас үр дүн сайтай аргад тооцогдоно. Эдгээр сайтууд нь Англи хэлийг бие даан суралцахад тун тохиромжтой. Film English сайтаас богино хэмжээний кинонууд сонгож суралцана Богино хэмжээний кинонуудын цуглуулга дээр нэмэх нь хичээлийн төлөвлөгөөнүүд бий. Бүх шатныханд зориулагдсан сонголтуудтай. Film Education сайт дээр хэдэн зуун кино бий …

  • 15 May

    Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг дүгнэлээ

    Монгол Улсын Сангийн яам Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэлийг дүгнэх хурлыг жил бүр зохион байгуулж,  төсөл хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хамт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлдог бөгөөд энэ удаагийн хурал АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар боллоо. Азийн хөгжлийн банк Монгол улсад зээлийн 18 төсөл, буцалтгүй тусламжийн  9 төсөл, техникийн туслалцааны …

  • 15 May

    Маргааш хүй долоон худагт “Эрүүл иргэн – Эко хөгжил II” хөтөлбөрийн нээлт болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийг 2 дахь жилдээ энэ сарын 16-ны өдөр буюу Бямба гарагаас эхлэн энэ оны 9 дүгээр сарын 19 хүртэл амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Тус хөтөлбөр нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг эрүүл …

  • 15 May

    6.5 сая автомашиныг зах зээлээс эргүүлэн татахаар болжээ

      Японы автомашины тэргүүлэх үйлдвэрлэгчид болох Toyota болон Nissan компаниуд нь Takata пүүсийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрний инфляторын гэмтлийг засахаар дэлхийн зах зээлд нийлүүлсэн 6.5 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Toyota компани нь 2003 оны гуравдугаар сараас 2007 оны 11 дүгээр сарын хооронд үйлдвэрлэсэн Corolla, Vitz болон бусад хэд хэдэн төрлийн нийт 5 саяас илүүгүй тооны машиныг эргүүлэн татах аж. Харин …

  • 15 May

    Филиппиний үйлдвэрт гал гарч, 60 хүн амиа алджээ

    Филиппиний нийслэл Манила хотын шаахайны үйлдвэрт гал гарсны улмаас олон арван хүн нас барсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ. Гал түймэр гарах үеэр хотын захад орших Валензуэла муж дахь уг үйлдвэрт ажиллаж байсан 60 гаруй хүнийг ар гэрийнхэн нь эрэн сурвалжилж байгаа тухай амбан захирагч хэлсэн байна. Одоогийн байдлаар үйлдвэрээс гурван хохирогчийн цогцос олдоод байгаа аж. Барилгын орох хаалганы ойролцоо хийж …

  • 15 May

    Цахим системээр газар өмчлүүлэх 3 дугаар ээлжийн бүртгэл өнөөдөр 12:00 цагт дуусна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …

  • 15 May

    Анкарагийн гудамжийг үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нь тохижуулна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Гадна зар сурталчилгааны зөвлөл хамтран нийслэлийн гудамж талбайг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран тохижуулахаар төлөвлөж байна. Уг ажлын хүрээнд Анкарагийн гудамжинд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Анкарагийн гудамжинд худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд тохижилт, ногоон байгууламжийнхаа ажлыг нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэхээр боллоо. …

  • 15 May

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт МУИС-д Философийн салбар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Монгол дахь ёс суртахууны боловсролын тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал  МУИС-ийн хичээлийн төв байрны Эрдмийн Дугуй танхимд болно. Утас: 99072224, 99275753 09:00 цагт Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцах “Хот ба ус” өдөрлөг болно. Утас: 99121618 09:30 цагт “Казахын хаанчлалын 550 жил: Казахстан болон Монголын түүхийн …

  • 15 May

    Улаанбаатарт 19 хэм дулаан

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 12-17 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. …

  • 15 May

    Өнөөдөр цагаагчин туулай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 27. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …