1. Инээмсэглэ: Энэ яг л халдвар мэт. Инээмсэглэл таныг илүү эелдэг ялдам, амархан харьцаж болохоор харагдуулна. Түүнчлэн таны царайг гэрэлтүүлж, хүмүүсийг өөртөө илүү ойр болгоно. Та хүмүүсийг өөртөө соронзон мэт л татах болно. 2. Найрсаг бай: Хостоо магтаал, баяр хүргэж, мэндчил. Найрсаг зангийн хамгийн шилдэг арга бол гайхаж, хачирхаж буйгаа харуулах юм. Гэхдээ таны энэ байдал үнэн сэтгэлийн, хүндэтгэлтэй байх …
Yearly Archives: 2015
May, 2015
-
12 May
Ким Чен Ун төрөл саднаа хөнөөсөөр байна
Умард Солонгосын өндөр албан тушаал бүхий нэгэн иргэн Ким Чен Уны талаарх бас нэгэн гашуун баримтыг CNN-ийн сурвалжлагчид дэлгэжээ. Ким Чен Ун 2013 онд хүргэн ах Жан Сон Такийг цаазаар авч дэлхий дахиныг цочирдуулсан. Тэгвэл түүний эхнэр, өөрийн авга эгч Ким Кён Хуй-ийг ч мөн адил хордуулан хөнөөсөн байна. Энэ талаар Ким Чен Уны бие хамгаалагчид л мэдэж байгаа бөгөөд …
-
12 May
Энхийг сахиулагчдын өдөр удахгүй тохионо
Жил бүрийн 5 дугаар сарын 29-нд “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг Монгол Улсын Зэвсэгт хүчин ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Энэ өдөр Чингис хааны талбайд энхийг сахиулагчид, ард иргэдийн төлөөлөл цуглаж, төр засаг, ард түмэн нь энхийг сахиулагчдаараа бахархаж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ үеэр “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт уулзалт, үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ, уралдаан тэмцээнүүд зохион байгуулагддаг. Монгол Улсын Зэвсэгт хүчин …
-
12 May
Арьсны үзэлт цагдаа нарын хэргийг шалгаж байна
АНУ-д цагдаа нарын дунд арьсны үзэл гаргах явдал даамжирч тэдний үйлдсэн хэргийг тусгай комисс шалгаж эхэлжээ. Энэ комисс цагдаагийнхны сүүлийн 10 жилд баривчилсан 3000 хүний асуудлыг сөхөн үзэж дүн шинжилгээ хийх юм байна. Эндээс тэд иргэдийг арьс өнгөөр ялгаварлан хэтэрхий бүдүүлэг, тэвчмээргүй хандсан нь харагдаж эхэлж байна гэнэ. Сан-Францискогийн тойргийн прокурор Жорж Гаскон ийм байдалд энэ хотын цагдаагийн удирдах газар …
-
12 May
Дорноговийн МАН нойрноосоо сэрэх үү
УИХ-ын 2012 оны орон нутгийн сонгуульд Дорноговь аймагт МАН-ын рейтинг навс унаж, ялагдал хүлээсэнд МАН-ынхан өөрсдөө буруутай. Өөрөөр хэлбэл, Ж.Батсуурь, Ц.Анандбазар нар тойргоо булаалдаж, хоорондоо түнжин хагарснаас болж, аймгийн намын жирийн гишүүдийн дунд талцал хуваагдал өндрөө авсан. Дээрх хоёр эрхмийн улс төрийн ашиг сонирхлоос болж, Дорноговь аймагт МАН засаглалын эрхээ алдаж, айлын шоовдор хүүхэд шиг ад үзэгдэх болов. Дээр нь …
-
12 May
Ардын хүүхэд ялах уу, Олигархууд булаах уу?
МАН-ын түүх зузаан. Энэ намд гавьяа их бий, нүгэл ч бий. Гэхдээ Ардын намд Монгол төрийн хар хайрцагны бодлого оршиж байгаа гэдгийг гадна дотны улс төрчид, судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас улс төрийн тулхтай хүчин гэдэг тодорхойлолтыг онцгойлж МАН эзэмшдэг. МАН дотроо бужигнахад улс орны нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүд доошилдог. Эвлэлдэн нэгдсэн МАН-ын үед л Монголын эдийн засаг …
-
12 May
Тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс мөнгө авсан асуудлыг хянан шалгав
Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн хянан шалгалаа. Хяналт шалгалтаар Говьсүмбэр аймгийн …
-
12 May
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газраас болон бусад байгууллагын гаргасан судалгааны дүнгийн мөрөөр 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад хэд хэдэн зөрчил, дутагдал тогтоогдлоо. Тухайлбал, Халдварт өвчин судлалын үндэсний …
-
12 May
Шүүхийн байр гэрч, хохирогчийг хамгаалах өрөөтэй боллоо
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд Гэрч, хохирогчид сэтгэл зүйн болоод эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байхаар заасны дагуу Тахарын Ерөнхий Газраас Сонгинохайрхан дүүрэг дэх Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн байранд Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөг тохижуулан өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэхүү өрөөг гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг мэдээллээр хангах, шүүх хуралдааны үед шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийг сэтгэл зүйчтэй …
-
12 May
Нийслэлээс “Эх үрсийн баяр”-аар эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж буй хүүхдүүдийг баярлуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон бусад байгууллагуудтай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/404 дугаар захирамжийн дагуу энэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл …
-
12 May
Нийслэлийн хэмжээнд хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/405 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Хууль бус …
-
12 May
Монголын волейболчид Хятадын багийг хожлоо
Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын баг Хонгконгийн багтай тоглож, 3:0-ээр хожсон. Тэгвэл өчигдрийн тоглолт мөн л монголчуудын ялалтаар өндөрлөлөө. Монголын баг БНХАУ-ын шигшээ багтай тоглож, 3:0-ээр хожсон сайхан мэдээг дуулгая. Уг тоглолтын 1-р шүүгчээр Олон Улсын Шүүгч (БНАСУ) Жан Жон Хянг шүүж ажилласан байна. Өнөөдөр манай волейболчид БНСУ-ын …
-
12 May
Тайландын тосгоны 318 хүнийг жижгэрүүлсэн хөшөө болголоо
Дэлхийн шинэ технологиудын нэг болох 3D машинаар эдгээр хүмүүсийн жижгэрүүлсэн хөшөөг бүтээсэн. Энэ технологи нь маш нарийн дүрслэл бүхий бүтээлийг гаргадаг. Эдгээр 318 хүний жижгэрүүлсэн хөшөөг бүтээснээр тэд өөрсдийн гэсэн 3D загварын дурсгалтай болох юм. Бүтээлүүдийг төмөр, хөнгөн цагаанаар бүтээсэн ба 1,90*2,7 см өндөртэй юм. Бүтээлч нь эдгээр хөшөөгөөрөө үзэсгэлэн гаргаж байгаа ба удахгүй хүссэн хүн бүр өөрийн дүр төрх бүхий …
-
12 May
Байгалийн чулуу улсын хилээр нэвтрүүлэхийг завдав
Булган авто замын боомтоор дөрөвдүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын гурван иргэн БНХАУ руу хил нэвтрэх үедээ 15 кг байгалийн чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид илрүүлж, Гаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын иргэн Б нь ХОҮ 48-14 улсын дугаартай автомашинд чонын арьс хоёр ширхэг, бугын эвэр нэг ширхэг, цагаан …