Yearly Archives: 2015

May, 2015

  • 12 May

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Болгар улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт өнөөдөр бараалхлаа. 1957 оноос хойш Болгарын талаас  үзүүлсэн техникийн тусламжаар  500 гаруй иргэн тус улсад эм зүй, электроникс, хөдөө аж ахуй, соёл урлагийн мэргэжлээр их, дээд сургууль төгсчээ. Болгарын Ерөнхийлөгч тус улсад мэргэжил эзэмшсэн монгол иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзсан байна. Эдгээр төлөөлөгчид …

  • 12 May

    Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон төвийн нутгийн зарим газраар  хур тунадас орно. Салхи  баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед  секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. …

  • 12 May

    Шар хулгана өдөр

    Аргын тооллын 5 сарын 12-ны мягмар гараг, Билгийн тооллын шинийн 24-ны ангараг гараг, 7 улаан мэнгэтэй, түлэх барилдлагатай, ус суудалтай, чөдөр одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 5:35 цагт мандан, 20:24 цагт  жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, …

  • 11 May

    Оюутны 70 мянга удахгүй бууна

    Оюутны далан мянган төгрөг гуравдугаар сараас хойш олгогдоогүй байгаа юм. Тиймээс л оюутнууд “далан мянга яав” хэмээн эрэл сурал болоод байгаа гэнэ. Тэгвэл сургалтын төрийн сангийн мэргэжилтэн “Манайх бүх тооцоогоо хийж дуусаад Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас санхүүжилт орж ирвэл шууд тавьж эхэлнэ. Гэхдээ яг хэзээ өгөх мэдээлэл алга. Бидний хувьд мэдээллээ өгөөд удлаа. 30-аад мянган оюутан тэтгэлэг авах тооцоо …

  • 11 May

    Олон цагийн нислэгт хамгийн тохиромжгүй хувцасласан Ким Кардашьян

    Коко Шанель нэгэн удаа “Стиль гэдэг нь юун түрүүнд чамд зохиж байгаа, хоёрдугаарт биед эвтэйхэн байгаа зүйлийг хэлнэ” хэмээж байсан удаатай. Харин Ким Кардашьянд моданы энэ хууль огт үйлчилдэггүй бололтой. Тэрбээр саяхан Бразил руу олон цагаар нисэхээр онгоцонд суухдаа биед эвтэйхэн хувцас шүүгээнээсээ олоогүй бололтой. Цагаан өнгийн бие барьсан хувцсан дээр нарийхан өндөр өсгийтэй туфль өмссөн харагдана. Ер нь тэрбээр …

  • 11 May

    Г.Ундармаа нөхрөөсөө мөнгө гуйхаас ичдэг

    Жүжигчин Г.Ундармаа тайзнаасаа хөндийрсөн ч дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж, “Single lady”, “Тютю” уран сайхны кино найруулж үзэгчдэд найруулагчийн авьяасаа гайхуулаад байгаа. Түүнчлэн “Итгэлийн танхим” төсөл санаачилж, сайн үйлсийн аянд ч идэвхтэй оролцож яваа юм. Энэ удаа тэрбээр “Single lady 2” киног үзэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Ийнхүү салбар бүрт хүч сорих болсон жүжигчин бүсгүй нөхрөөсөө мөнгө гуйхаас ичдэг гэнэ …

  • 11 May

    “Мон-Атом” компани  ШУТИС-тай санамж бичиг зурав

      “Мон-Атом” төрийн өмчит компани  ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсад шинээр үүсэн хөгжиж буй уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, тандан судалгаа хийх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан шинэ салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож энэхүү “Санамж …

  • 11 May

    Хамгийн содон шийдэлтэй арван шатар

    Арван зургаан хүү, дөрвөн бод, хоёр бэрс, хоёр ноён, тэгээд хөлөг. Энэ бол хэн бүхний мэддэг шатар. Дэлхийн хамгийн эртний тоглоомуудын нэг. Олон жилийн хувьслынхаа хугацаанд шатар мэдээж янз бүрийн хэлбэр хэмжээ, хэв маягтай байсан байсан гэдэг ч одоо бол шатар гэхээр хүн бүхний санаанд буудаг төсөөлөл бараг адилхан. Тэгвэл энд зарим нэгэн шатар сонирхогч шатрын сонгодог хэлбэрийг хэрхэн гайхалтай, …

  • 11 May

    Дуучин Д.Болдын “содон” стиль олныг гайхашруулав

    Монгол улсын төрийн соёрхолт хэмээх эрхэм алдарыг цэл залуу насандаа хүртсэн дуучин Д.Болд урлагийнхан дундаас хамгийн чинээлэг нэгэн гэлцдэг билээ. Тэрээр “Монгол поп” хэмээх шинэ урсгалыг Монгол хөгжмийн урлагт оруулж яваа тэрээр тунч загварлаг стиллэг нэгэн гэдгийг хүн бүр мэднэ. Залуус Д.Болдын үс засалт, стиль имиджийг нь дуурайн гангардаг. Тэгвэл дуучин маань цоо шинэ өнгө төрх харуулав. Тэрээр түүний энэ …

  • 11 May

    Иргэдийн төлөөлөгч А.Отгонбаатар сурагчдад нэн шаардлагатай номыг гардуулав

    Жил бүрийн хавар мөнгөн хонхны дуутай зэрэгцэн элсэлтийн шалгалтанд бэлдсэн охид хөвгүүдийн их ажил эхэлдэг. Сайхан амьдарлын баталгаа сайн мэргэжил гэдэг үг байдаг. Тэгвэл дүүргийнхээ төгсөх ангийн сурагчдад зориулан элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх чухал номыг “Хан-уул” дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч А.Отгонбаатар гардуулжээ. Иргэдийн төлөөлөгч бүрт тойрогт нь төсөвлөж өгдөг 20 сая төгрөгийг ийнхүү үр бүтээлтэй хэрэгтэй зүйлд нь зарцуулж буй …

  • 11 May

    Дижитал хамтлагийн ахлагч Баавар дахин хар тамхины хэрэгт холбогджээ

    Өмнө хар тамхины хэргээр шүүхээс ял сонсож байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар дахин хар тамхины хэрэгт холбогджээ. Тодруулбал,  Ш.Батбаяр, Д.Манлайжаргал болон М.Бадрал нар хар тамхины хэрэгт холбогдоод байгаа бөгөөд тэднийг баривчлах үед эсэргүүцэл илэрхийлж цагдаагийн биед халдсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Бадрал нь Гаалийн Ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын  ахлах байцаагч С.Норжинсүрэнгийн хүү аж. …

  • 11 May

    БНСУ-д 10 настай охиныг хүчиндсэн гэх монгол оюутанд ял оноожээ

    Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдөр хамтран амьдардаг эмэгтэйгийнхээ 10 настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх  хэрэгт шалгагдаж байсан монгол оюутанд БНСУ-ын Тэгү хотын шүүхээс 3 жилийн хорих ял оноосон байна. Монгол Улсын иргэн 27 настай Л-ийн хувьд мөрдөн шалгалтын үед өөрийн хэргээ хүлээсэн бөгөөд мөрдөгчид “Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан” хэмээн ярьжээ. Түүнд БНСУ-ын анхан шатны шүүх 3 …

  • 11 May

    Дорноговийн зодоон

      Дорноговь аймагт улс төрийн зодоон үргэлжилсээр байна. Хоёр ч удаа засаг ноёны суудлаасаа мултрах дөхсөн П.Ганхуяг намын  нөхөдтэйгөө түнжин хагарч эхэлжээ. Тэр дундаа өөрийг нь огцруулахад гар бие оролцсон гэх аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай муудалдаж, намаасаа хөөсөн үйл явдал саяхан болжээ.  Шинэчлэлийн Засгийн газрын үеэс П.Ганхуягийн суудал ганхаж, 2013 оны арванхоёрдугаар сард аймгийн ИТХ-аас огцруулах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ …

  • 11 May

    Үзэгчдийг гайхшруулсан “Mongolian art show” боллоо

    Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам “Mongolian Art Show” нэртэй нэгэн өвөрмөц шоуг амжилттай зохион байгууллаа. Шоу энэ сарын 9-ны үдэш “Marque”-27 club-д болж өнгөрсөн юм. “Mongolian art show” нь “Body art”, “Make up”, “Мodern and Art”, “Songs and dance” гэсэн үзүүлбэрүүдийг нэг дор хослуулан харуулснаараа онцлог болсон юм. Үзүүлбэр тус бүрийг олны танил бүсгүйчүүд болон шилдэг модель охидууд амилуулсан нь …

  • 11 May

    “Хайрын хүч” тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна

    Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие …