Хамгийн содон шийдэлтэй арван шатар

Арван зургаан хүү, дөрвөн бод, хоёр бэрс, хоёр ноён, тэгээд хөлөг. Энэ бол хэн бүхний мэддэг шатар. Дэлхийн хамгийн эртний тоглоомуудын нэг. Олон жилийн хувьслынхаа хугацаанд шатар мэдээж янз бүрийн хэлбэр хэмжээ, хэв маягтай байсан байсан гэдэг ч одоо бол шатар гэхээр хүн бүхний санаанд буудаг төсөөлөл бараг адилхан. Тэгвэл энд зарим нэгэн шатар сонирхогч шатрын сонгодог хэлбэрийг хэрхэн гайхалтай, өвөрмөцөөр өөрчилсөн байдгийг сонирхуулъя.

 Алисагийн шатар

2dq5cenim8i5l7aq6cqd335t3m

Энэ шатар үнэхээр чамин тансаг хэрнээ сонирхолтой. Алиса гайхамшгийн оронд киноноос сэдэл авч хийсэн энэхүү шатрууд хөлөг дээрээ байхдаа л хүү, морь, бэрс, эсвэл ноён гэдэг нь мэдэгдэнэ. Харин хөлөг дээрээс нь буулгаад тавичихсан тохиолдолд нь зүгээр л нэг мөнгөлөг өнгийн цилиндр хэлбэртэй шилэн сувенир шиг харагдана. Энэ шатрыг зохион бүтээгч нь өөрийн гайхалтай бүтээлийн талаар “Би үүгээрээ шатар хөлөг дээр байхдаа ямар ч үнэ цэнгүй гэдгийг харуулахыг зорьсон” гэсэн байна.

 Гурван хүн тоглодог шатар

7jde7vvchm0908ao18l3882jag

Шатрыг гурван хүн зэрэг суугаад тоглож байхыг та харсан уу, эсвэл сонссон уу. Хоёр хүн л тоглоход шаггүй ухаан шаарддаг энэхүү тоглоомд гурван хүн оролцвол юу болж хувирах вэ. Тэгвэл нэгэн дэггүй нөхөр гурван хүн тоглодог шатар зохион бүтээсэн байна. Мэдээж энэ шатраар гурван хүн тоглохгүй бол хоёулаа барахгүй дэг ээ.

Чарльз Олландерын шатар

5pofjtjs30i9tk9rhp0unv6na4

Энэхүү шатрыг үнэт эдлэлийн мастер урлаач Чарльз Олландер бүтээсэн байна. Ингэхдээ 14 каратын цагаан алт ашиглаж, 9000 гаруй очир алмаазаар чимэглэжээ. Тиймээс энэ шатраар хэн нэгэн хаан юм уу, эсвэл хагас сая ам.доллараас дээш хөрөнгөтэй, үүнээс өөр зүйлд хөрөнгө зарах шаардлагагүй нэгэн л өөрийн болгож тоглох болов уу. Дамрамд дуулгахад Олландер яг ийм шатар долоог урлаад нэгээс нь бусдыг аль хэдийнэ зарчихсан гэнэ.

Лего шилтгээн шатар

7umfgljbildu9cmiqcj4mafm89

Хүүхдүүдийн оюун ухаан хөгжүүлдэгээрээ нэлээд алдаршаад буй лего тоглоомоор янз бүрийн зүйл хийдэг болжээ. Энэ удаа шатар хийсэн байна. Гэхдээ энэ мэдээ танай хүүгийн, эсвэл дүүгийн тоглодог лего тоглоомтой харьцуулшгүй ур ухаан шаардсан, урлагийн мундаг бүтээл болжээ. Энэхүү Лего шилтгээн хэмээх энэхүү шатрыг бараг 2500 ширхэг эвлүүлдэг хэсэг болон 32 жижиг чимэглэлээр маш олон цагийн хөдөлмөр зарж хийсэн байна. Анх 2008 онд энэхүү шатрыг 199 ам.доллараар худалдаж байсан ч өдгөө 700-800 ам.доллараар үнэлэгдэх болжээ.

Гурван хэмжээст шатар

5h0ruaco4thekvo6ubnu066ifb

Анх 1966 оны “Стар Трек”-ийн эхний хэсэг дээр гардаг энэхүү гурван хэмжээст шатар өнөөдөр бодит амьдрал дээр биеллээ олжээ. Франклин Минт “Стар Трек”-ийн гурван хэмжээст шатрын энэхүү бодит хувилбарыг 1990-ээд онд хийсэн бөгөөд энэ нь түүний цөөн хэдэн сонин содон цуглуулгын тоонд багтаж өдийг хүртэл өөрт нь байсаар байгаа аж.

Иддэг шатар

f61gpr9m4tj5bhm5da59qolli

Бас л нэг энгийн боловч сонирхолтой хувилбар. Энэхүү шатрыг идэж болдог, нэгэн ёсны жигнэмэгүүд юм байна. Бас л шатар сонирхдог, эсвэл хайртай хүн нь шатар сонирхдог нэгэн нь шатрын хэлбэртэй жигнэмгийн хэв бүтээсэн аж. Үүгээр тоглохдоо айлын шатрыг идэхдээ шууд аваад зооглочихож болно. Харин хэрэв та муу шатарчин бол сайхан жигнэмгийн үнэрийг нь л аваад өлсөөд суухаас өөр аргагүй. Өрсөлдөгч тань өрөвч сэтгэлтэй бол өөрийн тань шатраас нэгийг санал болгож мэдэх л юм.

Аварга шатар

54d8ahghgeigof4sujtpieoeh1

Нэг бүр нь хоёр метр орчим өндөр, хэдэн фунтын жинтэй аварга шатар бас байна. Сайхан цаг агаарт гадаа энэ шатраар тогловол оюуны төдийгүй биеийн гайгүй сайн дасгал болох бололтой. Мэдээж энэ шатраар тоглохын тулд таны оюун ухаанаас гадна биеийн хэмжээ, хүч чадал нэн чухал. Дээр нь хэдийгээр энд дурдаагүй ч энэхүү аварга шатар толгой эргэж, зүрх зогсом өндөр үнэтэй гэсэн шүү.

Техасын өндөр технологийн бичил шатар

62ji73ph0527ngcumfu06q8tca

Шатар гэдэг тоглоом угаасаа ухаан, тэвчээр их шаарддаг. Тэвчээргүй нэгнийх нь уурыг их бардаг. Тэгвэл Техасын энэ шатраар тоглохын тулд ухааныхаа цараанаас гадна, харааныхаа хурцыг бас шалгах хэрэгтэй болж таарч байна. Мэдээж илүү их тэвчээр хэрэгтэй болох нь. Энэхүү бичил шатрын хөлөг л гэхэд нэг инч буюу 2.6 сантиметрийг зургаа хуваасантай тэнцэхээр талуудтай. Харин шатар нэг бүр нь хүний үсний ширхгийн талаас нарийн хэмжээтэй гэнэ. Тэгэхээр яаж ялгаж, яаж нүүх вэ. Өөрөө шатруудыг зөөдөг зориулалтын микроскоптой робот гартай юм байна.

 Левсийн арал шатар

2sgfpmqlqaa07217ur6bjtfp9k

Грек самрын ясаар урласан энэхүү шатрыг 1831 онд Шотландын Левис хэмээх арал дээрээс олсон байна. Тиймээс XII зууны үеийн Скандинавын гар урчууд энэхүү шатрыг урласан гэж үзэж байгаа аж. Левисийн арал нэртэй энэхүү шатрыг бүрэн бүтнээрээ олдсон дэлхийн хамгийн эртний шатар ч байж болзошгүй бөгөөд Лондон дахь Британийн музейд байдаг байна. Харин дуурайлган хийсэн хувилбаруудыг цөөн тоогоор худалддаг байна.

Тогтворгүй шатар

37k20bcb0c0ppl0quei9nqv9qd

Нэг талаас зугаатай, сонирхолтой мэт харагдавч нөгөөтэйчүүр тэвчээргүй нэгнийг нэлээд бухимдуулахаар шатар ч бас байна. Бөмбөгөр ёроолтой шатруудад тохирсон хотгор нүднүүдтэй хөлөгтэй энэхүү шатар хайш яйш, ширүүн дориун нэгний хувьд хөлөгт хүрэх болгонд нурж унахаар тогтворгүй хэрнээ нямбайхан, тогтуун тоглодог нэгний хувьд хангалттай тогтвортой юм байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …