Yearly Archives: 2015

May, 2015

  • 15 May

    Цагаан будааны зутан хэрхэн хийх вэ?

    Дөнгөж бор хоолонд орж байгаа бяцхан үрдээ шинэхэн ээж та ямар хоол өгөхөө мэдэхгүй байна уу? Эсвэл бяцхан хүүхдийнхээ идэх хоолны цэсийг нэмэхээр шийдээд хоолны жор хайж байна уу? Тэгвэл цагаан будааны цутан хэрхэн хийх талаар хоолны жорыг зааж өгье. Цагаан будаа хоолны халбагаар 1 Цөцгийн тос эсвэл ургамлын тос хоолны халбагаар 1 Гурил цайны халбагаар 1 Сүү шаазан аягаар 1 …

  • 15 May

    Мал төллөлт 80.8 хувьтай байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 80.8 хувь буюу 17.3 сая эх мал төллөж, 17.0 сая төл буюу 41.8 мянган ботго, 342.5 мянган унага, 699.5 мянган тугал, 8.6 сая хурга, 7.3 сая ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 800.0 мянгаар нэмэгдэж, төл бойжилт 98.0 хувьтай байна.

  • 15 May

    СТА Ц.Баясгалан “Мөнгөн модын” эзэн боллоо

    Шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” 2015 ёслолын ажиллагаанд УДЭТ-ын жүжигчин СТА Ц.Баясгалан “Мөнгөн модын” эзэн боллоо. Тэрээр Нобелийн шагналт зохиолч Дарио Фо-ын зохиол Найруулагч УГЗ Ч.Найдандоржын найруулга “Чөлөөт хос” хилэнт инээдмийн жүжгээрээ шилдэг уран бүтээлчийн эзнээр тодорчээ. Мөн тэрээр өнгөрсөн онд Косово улсад зохион байгуулагдсан ганц хүний жүжгийн наадмаас “Grand Prix” хэмээх шагнал хүртсэн билээ. Ингээд чадварлаг жүжигчин бүсгүйдээ …

  • 15 May

    Жайка, ШӨХТГ-ын төслийг үзэглэв

    2015 оны 2-р сард Монгол-Япон хоёр улс “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан бөгөөд зах зээлийн үр ашигтай байдлыг хангах үүднээс Талууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор тус хэлэлцээрт Өрсөлдөөний бүлэг болон тусгайлан орсон нь 2 орны өрсөлдөөний байгууллагуудын үйл ажиллагааг ахисан түвшинд гаргасан үйл явдал болж чадсан. Шударга өрсөлдөөн, …

  • 15 May

    “Гэр бүлд ээлтэй найрсаг Улаанбаатар ” баярын парадыг зохион байгууллаа

    Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулж “Гэр бүлд ээлтэй найрсаг Улаанбаатар ” баярын парадыг зохион байгуулж байна. Уг парадыг Монголын Гэр Бүлийг Алдаршуулах төв,Монголын Сурагчдын Холбоо, School police төвөөс санаачилан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ухаалаг Улаанбаатар хотын хөгжлийн хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн Ерөнхий боловсролын 17 сургуулийн шилдэг сурагчдын төлөөлөл оролцсон 400 сурагчдын Flash …

  • 15 May

    ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.15/

    2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: – Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5551 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 441 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж …

  • 15 May

    “Paparatsi.mn” сайт 3 нас хүрлээ

    Монголын хамгийн их уншигчтай, дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ сайт Facebook сайтад 120,000 дэмжигчтэй Монголын хамгийн анхны “папараци” сайт 3 нас хүрлээ. Монголдоо хамгийн их дэмжигчтэй манай сайт мөн сайтуудын зэрэглэл буюу ранкийг тодорхойлогч alexa.com сайтад мөн амжилтаа бататган Монголын сайтуудаас эхний 20 дүгээр байрт бичигдэж байна. Энэ бүх амжилтын цаана биднийг дэмжигч, уншигч, интернэт хэрэглэгчид та бүхний оролцоо, …

  • 15 May

    Массачусетсийн технологийн институтитэй хамтран ажиллахаар боллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 2014 оны 01 сард Америкийн Нэгдсэн Улсын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаел Рейфт хандан дээд боловсрол шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналыг албан захидлаар хүргүүлсэн билээ. Энэ хамтран ажиллах саналын дагуу Массачусетсийн технологийн институтээс Монгол талын төлөөллийг урьж БСШУЯ-ыг төлөөлсөн баг 2014 оны 3 сард тус сургууль дээр очиж ажилласан юм.  Үүний үр дүнд …

  • 15 May

    Удаан идэж, хооллох зуршлаа сайжруулаарай

    Ээлжээр хоолло Бүх хоолоо нэг тавган дээр овоолж суухын оронд ээлж дарааллаар хооллохыг хичээ. Салад буюу ногоогоо эхний ээлжинд ид. Ингэснээр хоолныхоо хамгийн илчлэг багатай хэсгийг эхэлж идэн, гэдсээ цатгах боломжтой болно. Дараа нь үндсэн хоолоо ид. Хэрвээ хоолоо бүгдийг нь идэж дуусгах цаг хугацааны боломж байхгүй бол (ажил дээр үдийн цайны завсарлагын үеэр гэх мэт) цагтаа амжиж хооллох гэж …

  • 15 May

    540 ширхэг вазелин тосыг хандивлажээ

    Зүүн аймгуудын нутаг дэвсгэрт дэгдсэн хээрийн түймрийн хохирлыг бууруулах, ард иргэдэд сэтгэл санаа, эд материалын дэм үзүүлэх зорилгоор ХХААЯ-наас зохион байгуулсан тусламжийн аянд үндэсний компаниуд хандив өгсөөр байна. Юнилевер корпарацийн албан ёсны борлуулагч Адилакс XXК ийн хамт олон энэхүү аянд нэгдэж, 101 төрлийн үйлчилгээтэй хүн, мал, нярай хүүхдийн арьс арьчилгаа, гоо сайхан, ахуйн хэрэглээнд тустай, түлэнхийн шарх зэрэгт түрхэж хэрэглэдэг …

  • 15 May

    Цахим хөтөч карт монгол түмнийг дэлхийд сурталчилна

    Ухаалаг гар утсыг бүрэн утгаар нь ашиглаж чаддаггүй гэх шүүмжлэл Монголчуудын дунд бий. Андройд үйлдлийн системтэй утас бүхэн NFC хэмээх дэвшилтэт технологийн ачаар эзнээ дэлхийтэй холбох том гүүр болдог аж. Тодруулбал, өдөр тутмын шуурхай мэдээллээс гадна үнэ цэнэтэй оюуны хөдөлмөр, зөвлөгөө, судалгаа, шинжилгээний контент авч, телевизүүдийн шууд эфирийг гар утсаараа үзэх боломжийг дээрх технологи олгодог. Монголд энэ системээр дамжуулан үйлчилгээ …

  • 15 May

    “Байгаль хамгаалах ажил нь дэлхий нийтийн түгээмэл соёл, бизнес юм”

    Байгаль хамгаалах  нөхөрлөлүүдийн үндэсний чуулган өнөөдөр өглөө Төрийн ордонд эхэллээ. Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлсэн юм. Төрийн тэргүүний илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уншиж сонсголоо. Ерөнхийлөгчийн илгээлтэд “Нөхөрлөлүүдийн Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, чуулганы элч  төлөөгчид өө! Ногоон ирээдүйг бүтээгч бүтээлч иргэд ээ! Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. …

  • 15 May

    Засгийн газрын “11 11 төв”-д 800 орчим санал хүсэлт иржээ

    Өнгөрч байгаа долоо хоногт “11-11” төв”-д ирсэн төрийн үйлчилгээний цахим машин ажиллахгүй байна гэсэн гомдолд Үндэсний дата төвөөс ТҮЦ машинуудыг үнэт цаасаар цэнэглэх ажлаас  шалтгаалан  үйл ажиллагаа нь түр саатсан.  Одоо бүх ТҮЦ машин хэвийн хэвийн ажиллаж байна гэж хариуллаа. Өмнөговь аймгийн Ганц модны боомтоор машин гаргахгүй 3-4 хонож байгаа талаар гомдол иржээ. БНХАУ-ын Ганц модны боомтод байрлах нүүрсний хяналтын …

  • 15 May

    Зам тээврийн ослоор эхний дөрвөн сарын байдлаар12 хүүхэд нас баржээ

    2015 оны эхний 4 сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд нас барсны 5 хүүхэд нь Нийслэл хотод бол 7 хүүхэд нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн ослын улмаас амь насаа алдсан байна. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд нь ихэвчлэн ээж, аав, харгалзан яваа хүнтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирогч …