Yearly Archives: 2015

May, 2015

  • 23 May

    Кола – “толбо, цэвэрлэгээний мастер”

    Коланы сөрөг нөлөө мэддэг ч бид уусаар л байдаг. Гэтэл кола зарим талаар хэрэгтэй “нөхөр” байна шүү. Дараах 13 практик хэрэглээг тогтоогоод аваарай, эзэгтэй нар аа. 1. Хувцас, бөс даавуу нь тос толбыг устгана 2. Зэв арилгана. Зэвтэй хэсгээ дээрээ мөнгөн цаасаар ороогоод дээрээс нь асгана. 3. Хувцас, бөс даавуу нь цус толбо арилгана. 4. Гаражийн шалан дээрх газрын тосны …

  • 23 May

    Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээний шилдгүүд тодорлоо

    Зэвсэгт хүчний 2015 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн долоо уламжлал ёсоор болов. Тэмцээн  Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд долоон хоногийн туршид амжилттай явагдлаа. Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Даваа, Зэвсэгт хүчний Ерөнхий цэргийн …

  • 23 May

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ази, Номхон далайн “Рицүмэйкан” Их сургуулийн “Хүндэт доктор” цол гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор”-ын  цол гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ази, Номхон далайн “Рицүмэйкан” Их сургуулийн захирал Ш.Коренага “Хүндэт доктор”-ын цолыг гардуулах  ёслолын үеэр хэлсэн үгэндээ: Ноён Ерөнхийлөгч өө, Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг Ноён Цахиагийн Элбэгдорж Танд Рицүмэйкан Ази, Номхон далайн их сургуулийн Хүндэт Докторын цол олгож байгаа нь бидний хувьд …

  • 23 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара бараалхав

    Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара бараалхлаа. Уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн,Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Японы …

  • 23 May

    “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна

    2015 оны 5-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 …

  • 23 May

    Улаан бурхан өвчний дархлаажуулалтад 122462 хүүхэд хамрагдаад байна

    Нийслэл хотод 05 сарын 21-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 122462 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтанд хамрагдах ёстой хүүхдүүдийн 78,6 хамрагдсан гэсэн явцын мэдээ гараад байна. Дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусна. Иймд дархлаажуулалтанд хамрагдаагүй хүүхдүүдээ энэ хугацаанд идэвхтэй хамруулахыг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас сануулж байна.

  • 23 May

    Гэдсээрээ турахыг хүсвэл юу идэх вэ?

    Та нарийхан бэлхүүстэй болж гэдэснийхээ тарган ѳѳхнѳѳс салмаар байна уу? Тэгвэл та доорхи хооллолтийг сонгоорой. 1. Алмонд Самар Протин, файбар болон витамин E-ээр дүүрэн байдаг ба цусны сахарын хэмжээг нормал болгодог. Ингэснээрээ хүн хүн бага ѳлсдѳг бѳгѳѳд турахад хэрэгтэй. Ѳдѳрт 23ш Алмонд идвэл сайн ба таньд eрдѳѳ 160 Калор ѳгдѳг байна. 2. Ѳндѳг Ѳндѳг мѳн л их хэмжээний протин амино …

  • 23 May

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт “Нягтлан бодох бүртгэлийн тулгамдсан асуудлууд, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Туушин зочид буудлын 5 давхарт болно. Эрдэм шинжилгээний хуралд Монгол болон Япон, ОХУ, Солонгос улсын эрдэмтэд оролцох бөгөөд нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ, санхүү, хөрөнгийн зах зээл, эдийн засгийн салбарын салбарын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Утас: 88086225 …

  • 23 May

    Өнөөдөр шарагчин гахай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 5. Санчир гараг. Найралт эх одтой, 5 шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5  цаг 22 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг …

  • 22 May

    Хар домын судар /ардын эмчилгээ/

    Монголчууд эрт цагаас хүн малын элдэв өвчнийг таньж оношлох, эмчлэх, сэргийлэх арга туршлага эзэмшжээ. Монгол оронд хугарсан ясыг эвлүүлж барих, мултарсан үеийг оруулах, гэмтэж доргисон эрхтнийг засах, халаах, төөнөх, зүүлэх, рашаан усаар тойлох, хурсан муу цусыг ханаж гаргах, элдэв өвчин эмгэгийг тохирох эм тан, хоол ундаар анагааж байлаа. Түүнчлэн өвчнийг анагаахдаа сэтгэл санааны хүчийг олонтаа ашиглаж байв. Үүнийг монгол оронд …

  • 22 May

    МАН-ын бүлгийн гишүүд Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төсөл санаачиллаа

    УИХ дахь МАН-ын бүлэг бодлого, шийдвэр, санаачилж буй хуулийн төсөл, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг “Морин цаг”-тай болж байна. “Морин цаг”-ийн анхны мэдээллийг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсныг улс төрийн талаар бүрэн цагаатгах УИХ-ын тогтоолын төсөл санаачилж буй мэдээллээр эхлүүллээ. Мэдээллийн цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, …

  • 22 May

    Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    Монгол Улс Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд хэрэгжиж буй хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, профессор Урсула Мэннле, Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн (Парламент) гишүүн, профессор, доктор Винфрид Баусбак тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. …

  • 22 May

    Маргааш Чингисийн талбайд Монгол цэргийн сүр жавхааг харуулна

    Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ – аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ, ”Монгол цэргийн жавхаа’’ үзүүлэх тоглолт, “Иргэн цэргийн …

  • 22 May

    Г.Дэнзэн: Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно

    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнтэй ярилцлаа. -”АТГ-т шалгагдаж байсан Г.Дэнзэн Герман руу зугтжээ” гэсэн мэдээлэл хэдэн сарын турш хэвлэлийн хуудаснаас салаагүй. Харин сүүлийн хэд хоног энэ мэдээлэл “Дэнзэн Германаас иржээ” гэсэн мэдээгээр солигджээ. Хэзээ Германаас ирэв ээ? -Германы Дюссельдорф хотод математикийнхаа чиглэлээр мэргэжил дээшлүүлэх дөрвөн сарын сургалтад суучихаад, ирээд хэдхэн хонож байна. Хэвлэлээр шуугисан шиг зугтаагүй, мөн АТГ болон ямар …