Yearly Archives: 2015

May, 2015

  • 22 May

    Эмэгтэй волейболчид шөвгийн наймд шалгараад байна

    БНХАУ-ын Тяньжин хотноо Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай улсын волейболын эмэгтэй баг тамирчид Японы багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийв. Өчигдөр шигшээ баг Вьетнамын багтай тоглож, 0:3-аар хожигдсон юм. “С” хэсгийг Вьетнамын баг хоёр хожил авч тэргүүлснээр шөвгийн наймд шалгараад байна. 18 дахь удаагийн Азийн АШТ-д шилдэг 14 баг дөрвөн …

  • 22 May

    Техникийн гэрчилгээгүй мотоцикль худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Хилээр, ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг мотоцикль хөдөө орон нутгийн /уул хад, бартаа ихтэй, замгүй/ нөхцөл, онцлогт тохирдоггүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүй, баримт бичиггүй байх зөрчил нэлээд гарч байна. Иймээс техникийн гэрчилгээгүй мотоцикль худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар иргэдэд анхааруулж байна. 2013-2014 оны нэгдүгээр улиралд улсын хилээр 43 мянга гаруй мотоцикль орж ирсний 97 хувь нь БНХАУ-ын үйлдвэрийнх …

  • 22 May

    Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурал эхэллээ

    “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал өнөөдөр Корпорейт зочид буудалд эхэллээ. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар үг хэллээ. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IXчуулганы үеэр Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон …

  • 22 May

    “Хүчит шонхор” захад зарагдаж буй махын гарал үүслийн байдалд тандалт хийлээ

    МХЕГ-ын даргын 2015-05-01-ний 01/100 тоот удирдамжаар “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилтын байдалд тандалт судалгааг Эмээлтийн товчооноос Хүчит шонхор худалдааны төв хүртэл хөдөө орон нутгаас мах тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл, гарал үүслийн гэрчилгээнд хяналт шалгалтыг 2015 оны 05 сарын 18-ний өглөөний 04 цагаас 6 цаг 30 минутын хооронд явуулав. Тухайн өглөө Эмээлт захаар нийслэлд нийт 36 тээврийн …

  • 22 May

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээлэл

    2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 7405 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр …

  • 22 May

    Элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ

    АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын хурлаар хэлэлцүүлэв. “Gilead Sciences”–н бүтээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ …

  • 22 May

    Дэлхийн хамгийн хачин 9 төрөлт

    Дэлхийн хамгийн хачирхалтай 9 төрөлтийг та бүхэнд зориулан жагсааж байна. Эдгээрээс зарим нь шинжлэх ухаанаар ч тайлбарлахад хэцүүхэн, үнэхээр сонин. Эдгээрээс төрөлжүүлж болох байсан ч, хамгийн чухал нь хачирхалтайгаасаа гадна хүүхдүүдэд ямар ч гажиг зүйл байгаагүй талаас нь авч үзлээ. Мөн өөр хоорондын холбоосоос нь хамааран жагсаалаа. 9 – Эцэг ондоотой ихрүүд Миа Вашингтон хэмээх энэ эмэгтэй 2 өөр эцгийн …

  • 22 May

    Гиннесийн амжилт тогтоогоод эмнэлэгт хүргэгджээ

    Английн Эссекс гүнлигийн Дагенем хотын оршин суугч Жэйсон Бринклет бөмбөр хөгжмөөр хамгийн удаан хугацаанд тоглож, Гиннесийн дээд амжилтыг тогтоосныхоо дараа шууд эмнэлэгт хүргэгдсэн байна. 44 настай энэ эр бөмбөр дээр 12 цаг, таван минут, таван секундын туршид тогложээ. Дээд амжилт тогтоосныхоо дараа Бринклет өөрийн хоёр гарын бугалгыг огт мэдрэхгүй байна гэж мэдэгдсэн байна. Эмч нар түүний гар гэмтсэн гэдэг оношийг …

  • 22 May

    Жоли, Питт хоёр ”шатав”

    Эрэг орчимд нь үлэмж хэмжээний газрын тос асгарсан тул Калифорни мужийн амбан захирагч Жерри Браун Санта-Барбарад онц дэглэм тогтоожээ. Газрын тосны хоолой өнгөрөгч мягмар гаригт Санта-Барбарагаас 30 орчим километрийн зайд задарсан гэнэ. Сүүлийн 18 жилийн хугацаанд гарсан хамгийн том бохирдолт уржигдар зургаан километр урт үргэлжлэх наранд шарлагын газрыг тэр чигээр нь бохирдуулжээ. АНУ-ын эрэг орчимд үүссэн экологийн ноцтой сүйрэл эргийн …

  • 22 May

    Улсын Ерөнхий Прокурорын туслах Г.Ганзориг Мьянмар улсын төлөөлөгчдөд сургалт хийлээ

    Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын зарим яам, тусгай газрын ахлах албан тушаалтнуудад “Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн туршлага” сэдэвт тусгай сургалтыг 2015 оны тавдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү тусгай сургалтын хүрээнд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдөд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Гадаад харилцаа …

  • 22 May

    Монголд анх удаа “1000 залуу ээжийн чуулган” боллоо

    Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа цувралаар зохион байгуулж байгаа билээ. Өнгөрөгч 3 болон 4 саруудад Бриллиант клубын хамт олон маань “1000 охидын болон 1000 оюутан охидын чуулганг Монгол орон даяар амжиттай зохион байгуулсанг бид мэднэ. Тэгвэл өчигдөр “МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ЁС …

  • 22 May

    Амьтадтай гэр бүл болсон “сонирхолтой” түүхүүд

    Хүн ба адгуус амьтдын хайр сэтгэл, сексийн харилцааг судалдаг шинжлэх ухааныг ZOOPHILIA гэдэг бөгөөд энэ талаар Германы сэтгэл мэдрэлийн эмч Ричард вон Крафт Эбин (1840 – 1902) судалж байсан юм. АНУ-ын амьтан судлаач Альфред Кинси (1894 – 1956) – гийн тэмдэглэснээр эрчүүдийн 8%, харин эмэгтэйчүүдийн 3.6% нь амьтантай хайр сэтгэл, сексийн харилцаанд ордог бөгөөд тэдний 40% – 50% нь фермийн …

  • 22 May

    Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар ”Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсны дараа Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос асуулт асууж, хариулт авсан. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.1 хувь нь …

  • 22 May

    Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.05.22/ өргөн барилаа. “Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иений Зээлийн гэрээг 2008 оны 05-р сарын 01-ний өдөр байгуулж, …