Амьтадтай гэр бүл болсон “сонирхолтой” түүхүүд

Хүн ба адгуус амьтдын хайр сэтгэл, сексийн харилцааг судалдаг шинжлэх ухааныг ZOOPHILIA гэдэг бөгөөд энэ талаар Германы сэтгэл мэдрэлийн эмч Ричард вон Крафт Эбин (1840 – 1902) судалж байсан юм.

АНУ-ын амьтан судлаач Альфред Кинси (1894 – 1956) – гийн тэмдэглэснээр эрчүүдийн 8%, харин эмэгтэйчүүдийн 3.6% нь амьтантай хайр сэтгэл, сексийн харилцаанд ордог бөгөөд тэдний 40% – 50% нь фермийн ойролцоо амьдардаг гэдгийг тогтоожээ. Өдгөө дэлхий дээр энэ төрлийн маш олон хачирхалтай явдал гарснаас нийтэд мэдэгдсэн доорх арван тохиолдлыг хүргэе.

Судан: Ямаа
Энэтхэг нохойХөршийнхөө ямаатай хурьцаж байгаад баригдсан Судан эрийг Чарльз Томбе гэдэг. Тэрбээр Роуз нэртэй ямаатай хурьцаж байгаад баригдсан бөгөөд нутгийн зөвлөлийнхөн энэ хэргийг хэлэлцээд Чарльзийг хөршийнхөндөө $75 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө өгөх эсвэл ямаатайгаа гэрлэх болзлыг тулгажээ. Ингээд тэрбээр 2006 оны хоёрдугаар сард өнөөх ямаатайгаа гэрлэсэн гэнэ.

Амьтантай гэр бүл болсон энэ тохиолдол бол гэмгүй амьтны амийг зэрлэгээр хөнөөсөн гэмт хэргийнхээ ялыг хөнгөлж, нүглээ ухаарсан залуугийн үйлдэл юм. Түүнийг Селвакумар гэдэг бөгөөд 2007 онд Селви нэртэй нохойтой Тамил Наду дахь сүмд гэрлэлтээ батлуулжээ. Хинду шашиныхаа уламжлалаар тэд гэр бүл болсон бөгөөд Кумар өмнө нь маш олон нохойг яргалан хөнөөснөөсөө болж нэлээд хэдэн жил өвчтэй явжээ. Ингээд зөнчийн хэлснээр амьтны амь хороосон нүглээ наминчилж нохойтой гэрлэсэн юм.

download (3)(8)Энэтхэг: Могой

 

2006 оны зургаадугаар сард Орисагаас гаралтай нэгэн эмэгтэй хүнд өвчнөөс нь гэтэлгэсэн могойтой хуримлажээ. Бүсгүйн хэлснээр могой ба сэтгэлийн нандин холбоог нь өөрсдөөс нь өөр хэн ч мэдрэхгүй. Тэрбээр нэг хэсэг хүнд өвчтэй явжээ. Өвчнөөсөө илааршихын тулд могойнд сүү өгч сүсэглэснээр хайр дурлалын харилцаатай ч болж, өвчин нь ч эдгэсэн юм. Тэдний хуримын ёслолд
2000 гаруй зочин ирсэн гэнэ.

Индонез: Үнээ

download (4)(8)

2010 онд 18 настай байсан Гура Алит гэгч хөршийнхөө үнээтэй хурьцаж байгаад баригджээ. Тэрээр үнээ нь хэт тачаангуй харагдсанаас л ийм зүйл болсныг онцолсон бөгөөд тосгоныхон хүүг үнээтэйгээ гэрлэхийг тулган шаардсаны улмаас гэмээ цайруулж гэрлэсэн гэнэ. Ингээд ёслолыг тосгоны олон зуун иргэдийн өмнө үйлдсэн байдаг ч удалгүй залуу үнээтэйгээ далайд живж нас баржээ. Нутгийнхан энэ явдлаар амьтантай үйлддэг хүний зүй бус үйлдлийн бузар ариллаа гэж үзсэн юм.

images (2)(6)Израйль: Дельфин

Лондонд амьдардаг Еврей гаралтай саятан эмэгтэй дэлхийн хамгийн өхөөрдөм бас ухаантай амьтдын нэг дельфинтэй гэрлэсэн явдал 2006 онд гарчээ. Тэр эмэгтэйг Шерон Тендлер гэдэг бөгөөд Синди нэртэй дельфинийг харсан цагаасаа хойш татагдаж байнга Израиль руу нисэх болжээ. Ингээд 14 жилийн дараа Синдигийн сургагчаар нь дамжуулж гэрлэх тавьснаар Израилийн Эйлат хотод гэр бүл болжээ. Синди нь эмэгтэй нэр боловч дельфин нь эр хүйстэй байсан юм. Харамсалтай нь дельфин гэрлэснээсээ хойш удсан ч үгүй өтөлж нас барсан ажээ.

download (5)(6)Австрали: Нохой

Амьтадтай гэр бүл болсон тохиолдлуудын олонх нь шийтгэл хэлбэрээр үйлдэгдсэн байдаг бол энэ тохиолдол нь хүн ба нохойн үнэнч хайрын сэтгэл, үй зайгүй нөхөрлөлөөс улбаалсан жинхэнэ гэрлэлт юм. Жо Гусо гэдэг 20 настай залуу өөрийн 5 настай Лабрадор үүлдэрийн нохойтойгоо 2010 онд гэрлэжээ.

Нохойг Хани гэдэг бөгөөд тэдний гэрлэх ёслолд найз нөхөд нь л оролцсон юм. Гусо сэтгүүлчдэд хэлэхдээ, “Энэ бол үнэхээр хөгжилтэй бас дурсамжтай сайхан үйл явдал байлаа. Амьтдад сэтгэлээсээ ханддаг ч гэсэн над шиг гэрлэх дээрээ тулах хүн дэлхийд тун ховор шүү.” гэжээ.

download (6)(6)АНУ: Одой морь

“The Jerry Springer Show” нэвтрүүлгийн “I Married a Horse!” нэртэй 1998 оны дугаар үзэгчдийг ихээхэн цочирдуулжээ. Учир нь Марк Мэтьюс гэдэг Америк эр Пиксел нэртэй одой морьтойгоо гэр бүл болсон юм. Тэрбээр одой морьтойгоо 10 гаруй
жил хайр сэтгэлийн болон сексийн харьцаатай байжээ.

download (7)(5)Герман: Муур

Германы шууданч Уве Мицшерлих 10 жил амьдарсан Сесилия гэдэг мууртайгаа гэрлэжээ. Астма өвчнөөр шаналж байгаа муурандаа нас үлдээгүйг мэдэрсэн тэрбээр 2010 онд гэрлэсэн юм. Германд амьтантай гэрлэхийг хуулиар зөвшөөрөөгүй байдаг учраас гэрлэлтийг нь батлах гэрчийг хөлслөх
хэрэгтэй болсон нь жүжигчин Кристин Мария Лори байв.

Уве жүжигчинд €300 еврогийн хөлс төлсөн бөгөөд эхэндээ түүнийг тоглоод байна гэж бодсон ч мөрөөдлийг нь биелүүлсэндээ баяртай байсан юм. Сонирхуулахад нэрт дизайнер Карл Лагерфельд хэрвээ амьтантай гэрлэх явдлыг хуулиар зөвшөөрдөг болчихвол хайртай мууртайгаа гэрлэхийг хүсдэг тухайгаа
нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

images (3)(4)Ирланд: Гүү

Ирландын зарим нутагт хаадууд мэргэн зөнчдийн айлдвараар амьтантай гэр бүл болох тохиолдол эрт цагт цөөнгүй байжээ. Төлөгч нар гүүг охин тэнгэр гэж үздэг бөгөөд хаад нь эх нутгаасаа сонгогдсон охин тэнгэртэй гэрлэх учиртай байдаг юм. Ингээд Ирландын Донегол мужийн хаан зөнчийн сонгосон гүүтэй гэрлэж байсан түүхтэй аж.

download(9)Энэтхэг нохой
Энэ явдал 2009 оны хоёрдугаар сард Энэтхэгийн зүүн бүсийн нэгэн тосгонд болсон юм. Эндэхийн тосгодод хүүхдийг бага ахуйд нь амьтантай гэрлүүлэх нь тухайн хүүхдийн амь насыг зэрлэг адгуусын дайралтад өртөхөөс хамгаалахын сацуу ирээдүйн амьдралд нь амар амгаланг даллах шидтэй гэж итгэдэг бөгөөд энэ ч утгаараа дөнгөж төрсөн бяцхан хүүг нохойтой гэрлүүлж орхижээ. Ирээдүйд хүү бүсгүй хүнтэй гэрлэх боломжтой ба энэ тохиолдолд нохойтой гэрлэсэн энэтхэг нохой гэрлэлтээ цуцлуулалгүйгээр дахин гэр бүл болох ёстой аж

эх сурвалж: ask.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …