Английн Эссекс гүнлигийн Дагенем хотын оршин суугч Жэйсон Бринклет бөмбөр хөгжмөөр хамгийн удаан хугацаанд тоглож, Гиннесийн дээд амжилтыг тогтоосныхоо дараа шууд эмнэлэгт хүргэгдсэн байна. 44 настай энэ эр бөмбөр дээр 12 цаг, таван минут, таван секундын туршид тогложээ.
Дээд амжилт тогтоосныхоо дараа Бринклет өөрийн хоёр гарын бугалгыг огт мэдрэхгүй байна гэж мэдэгдсэн байна. Эмч нар түүний гар гэмтсэн гэдэг оношийг тавив. Хожим нь амжилт тогтоогч залуу бөмбөр тоглож эхлээд найман цаг болсны дараа өвдөлт мэдэрсэн гэдгээ өгүүлжээ. Гэвч тэрбээр бууж өгөхийг хүссэнгүй.
2013 онд Филиппины иргэн Жастин Даниэль Арде бөмбөр дээр 12 цаг, гурван секунд тоглож байсан удаатай билээ.
Эх сурвалж www.wikimon.mn