Yearly Archives: 2015

February, 2015

  • 13 February

    Эрчүүдийг үнсэлтээр нь шинжье

    Зарим хvмvvс vнсэлтийг огт ойлгож vздэггvй гэнэ. Харин vнсэлт урт наслахад туслах, арьс залуужуулах зэрэг олон сайн талтай болгодог байна. Мөн vнсэлтээр хvнийг тодорхойлж болдог гэнэ. Шунаг тачаангуй vнсэгчид Уруулыг чинь чангаар сорж, хэлээрээ тоглож vнсэж чаддаг залуугаас бvсгvйчvvд салж чаддаггvй. Тэд нэлээд нvvрэмгий бөгөөд таныг эргvvлэхдээ чамгvй заль гаргана. Цаг vргэлж гэнэтийн бэлэг барьж, ямар нэг байдлаар таны анхаарлын …

  • 13 February

    “Цагаан Уул” наадмыг гэр бүлийн хосууд тэргүүллээ

    Энэ жил “Цагаан уул” наадам 17 нас хүрлээ. Мөн хамгийн онцлогтой жил боллоо. Учир нь энэ жилийн наадам яруу найргийн нэгэн үеийг гаргаж ирсэн гэдгийг яруу найраг сонирхогчид онцолсон юм. Жил ирэх бүр хүрээгээ тэлж залуу яруу найрагчдын хоног тоолон хуруу даран хүлээдэг хайрын шүлгийн гэсэн тодотголтой “Цагаан уул” наадамд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн нийт  120 оролцогч бүтээлээ …

  • 13 February

    Байгалийн чулуу хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор зорчигчид хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Б.Өнөрбаяр 2 дугаар сарын 12-ны өдөр улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийх үеэр манай улсын иргэн Т пургон автомашины хаалганд 50 кг, иргэн О пургон маркийн автомашины суудлын зөөлөвчин …

  • 13 February

    Одонгийн мөнгийг олгоно

    Алдарт эхийн I, II зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа 100, 200 мянган төгрөгийн тэтгэмж олгодог билээ. Тэгвэл энэ жил цагаан сарын өмнө буюу ирэх даваа гаригт олгохоор болсон байна. 2015- 2016 оны улсын төсвийн урсгал зардалд Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгохоор 19.4 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн Алдарт эх одонтой эхчүүдийн дэвтэрт баталгаажуулах бичилтийг хийж эхэлжээ. …

  • 13 February

    Улаан дарсны сангрия хийх арга

    Зуны дулаахан орой найз нөхөд, амраг садантайгаа нарны жаргах туяаг ажин зүлгэн дээр сууж халуун дотно яриа өрнүүлэх шиг сайхан дурсамж үлдээх мөч гэж үгүй билээ. Ийм сайхан мөчийг улам амт оруулахыг хүсвэл улаан дарсны ундааг бэлтгэж сураарай. Дарсны ундаанд орох дээрх жимсүүдийг нарийн хэрчинэ. Мөс хийнэ. Дарсаа нэмж хийнэ. Жүржийн шүүс болон хийжүүлсэн ундаагаа нэмж хийнэ. Gordon’s gin нэмж …

  • 13 February

    Залуу аав, ээж нарт өгөх зөвлөгөө

    Шажигнадаг шинэ тоглоом худалдаж аваад хүүхдийнхээ ард бас хажууд нь дуугаргаж, сониуч занг нь хөдөлгөж, толгойг нь эргүүлдэг болгож сурга. – Тасалгааны энд тэндээс хүүхэдтэйгээ чанга дуугаар ярьж, үйл хөдлөлийг нь ажигла. – Хүүхэд хэвлийд байхдаа зарим нэг дуу авиаг тогтоочихсон байдаг. Иймд эдгээр дуу авиа хаанаас гардагийг нь таниулж, жирэмсэн байхдаа сонсож байсан хуурцгыг сонсгоорой. Танил хөгжим нь эгшиглэхэд …

  • 13 February

    Selena Zedd нар хамтран дуу гаргажээ

    Дуучин Selena Comez болон Zedd нар хамтарч дуу хийх нь нууц биш байсан билээ. Тэгвэл тэдний хамтран дуулсан “I Want You to Know” дуу нь тун удахгүй олны хүртээл болох гэж байна. EDM-ийн продюсер өөрийн пэйж хуудсандаа “Mиний Selena-тай хамтарсан “I Want You to Know” дуу 2-р сарын 23нд цацагдах гэж байна” хэмээн мэдээллэсэн байна. Мөн энэ талаар Selena аль …

  • 13 February

    Авто машин, ажнай хүлэг, алга ташилтаар шагнуулсан дуучин Я.Гэрэлчулууны тоглолт

    “Хоймор сайхан нутагтаа би дэндүү хайртай” хэмээн дуулж Хөвсгөлчүүдийнхээ хайр хүндлэлийн эзэн болж байсан хоймор нутгийн дууч хүү  Ядамсүрэнгийн Гэрэлчулуун өдгөө түмэн олондоо нэртэй, төр улсдаа данстай дуучин болсон билээ.   Бага наснаасаа дуу хууртай нөхөрлөж, аймаг улсын хэмжээний уралдаан тэмцээнд тэргүүлж,  урлаг соёлын харгуйгаар урагшлан тэмүүлсээр Соёл урлагийн их сургуульд элсэн орж мэргэжлийн дуучны замналаа эхлэсэн. “Ханилснаас илүү амраг” телевизийн олон ангит …

  • 13 February

    “Хүннү Эйр” Хөвсгөлийн нислэгээ түр зогсоов

    “Хүннү Эйр” компани Хөсгөлийн нислэгээ түр зогсоохоор болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг нь Улаанбаатар хоттой засмал замаар холбогдох болсон тул агаарын тээврээр зорчих иргэдийн тоо эрс багассан байна. Тиймээс ирэх сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл гурван сар түр зогсолт хийх болсон байна. Сүүлийн үед Хөвсгөл аймгийн нислэгийг баруун аймгийн нислэгтэй хамт хийж байсан бөгөөд Мөрөн хотын иргэд нийслэл рүү автомашинаар …

  • 13 February

    Мэргэжлийн хяналтын шалгалтаар 1650 зөрчил илэрчээ

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын явцад нийт 1650 зөрчил илрүүлж, 773 зөрчлийг газар дээр нь арилгуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд нийт 13657.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан барагдуулж, хүнсний бүтээгдэхүүнээс 660 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Илэрсэн …

  • 13 February

    “Монгол уран бүтээл” төсөл Улсын филормоны тайзнаа…

    Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулах “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” төсөл УЛСЫН ФИЛАРМОНИЙН ТАЙЗНАА Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлжИдээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах ижий аавдаа Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэйТэргүүн сарын шинийн наймны тоглолтын тасалбар бэлэглэж сэтгэлийг нь баясгаарай. Энэ цагийн бахархал болсон хөгжмийн зохиолчид Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н. Жанцанноров Төрийн соёрхолт, Монгол улсын урлагийн …

  • 13 February

    Өнөөдөр дурлалт хосуудын баяр

    18-р зуунаас хойш тэмдэглэж ирсэн энэ баяр нь жил бүрийн 2-р сарын 14нд тохиодог билээ. Уламжлал ёсоор бол эмэгтэй нь энэ өдөр дурлалт залуудаа цагаан юмуу хар шоколад бэлэглэж сэтгэлээ илчилдэг. Харин маргааш нь эрэгтэй нь сэтгэлийн хариу болгож цагаан шоколад бэлэглэдэг байна. Харин дэлхийн улс орон болгонд дурлалт хосууд өөр өөрсдийн уламжлалаар тэмдэглэсээр ирсэн билээ. Өөрсдийн агуу, гал халуун …

  • 13 February

    “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 сарын 1-ээс эхлэн тоглогдоно

    Улсын драмын эрдмийн театрын тайзнаа УГЗ Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 дугаар сарын 1-ны өдрөөс өдөр бүр 21 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Жүжгийн дүрүүдэд Э.Тодгэрэл, Ц.Баясгалан СТА, Г.Дөлгөөн- аюуш нар тоглож байна. Хөгжмийн зохиолч Ж.Энхбаяр, Зураачаар Б.Мягмарсүрэн нар ажиллаж тус жүжгийг амилуулжээ.     Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас …

  • 13 February

    Валентины баярын тухай 9 үнэн, ганц худал

    Амьдрах долоон тэрбум хүнээс өөрийн хайртай хүнээ олсны баяр өнөөдөр тохиож байна. Валентиний баярыг барууны оронд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн бөгөөд манайхны хувьд сүүлийн таван жилд ач холбогдол өгөх болсон нь ажиглагджээ. Энэ баярыг ихэвчлэн залуус тэмдэглэх болсон нь хүчтэй давалгаа үсгэж буй гэнэ. Ингээд бид та бүхэнд Гэгээн хайрын баярын тухай сонирхолтой баримтуудыг үнэн, худалтай нь хүргэж байна. Валентины …

  • 13 February

    Улаанбаатарт 3-5 градус хүйтэн байна

    Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, говийн болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, баруун зүгийн нутийн өмнөд хэсэг болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн бүс нутгийн зарим …