Monthly Archives: January 2016

January, 2016

  • 7 January

    Гурван улсын гоо бүсгүйн тэмцээн болов /ФОТО/

    Өнгөрсөн оны төгсгөл буюу 12-р сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотод “Цас мөсний баяр” XVII болоод Хятад, Монгол, Орос гурван улсын элчин (мисс) шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн болсон юм. Өнгөрсөн жил Манжуурын элчинд Монгол Улсын мисс Н.Ану түрүүлж байсан бол энэ жил Хятадын гоо бүсгүй түрүүлсэн юм. Ингээд олныг нуршилгүй миссийн тэмцээнээс хийсэн фото сурвалжлагыг толилуулж байна.

  • 7 January

    Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

     Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах малчин ардын хүсэлтийн дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2015 оны нэгдүгээр сарын 5-нд А/02 тоот тушаал гаргажээ. Ингэснээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид 1-р сарын 19-өөс 2-р сарын 08 хүртэл гурван долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид 1-р сарын …

  • 7 January

    АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 13 дахь хурал боллоо

    2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаанболлоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Үндэсний зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар кибер аюулгүй байдлыг хангах болон Шуурхай удирдлагын штаб, Нэгдсэн удирдлагын төвд шаардагдах техник, …

  • 7 January

    Мисс бүсгүй гоолиг бие шивээсээ гайхуулав

    Дэлхийн миссийн тэмцээнд өрсөлдөхөөр зэхэж, Монголын сайхан бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж явсан загвар өмсөгч Т.Уранзул “Miss World Mongolia-2006” тэмцээний дэд миссээр тодорч байлаа. Түүнээс хойш хааяахан загварын тайзнаа харагдах болсон мисс бүсгүй маань томоохон компанийн захирал залуутай ханилан хоёр хөөрхөн хүүгийн ээж болсноор дахин миссийн тэмцээнийг зүглээгүй билээ. Өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн тун ч амжилттай яваа тэрбээр фитнесс клубт …

  • 7 January

    “Тэсо” корпорацийн О.Цогтгэрэл Увс аймаг даяар гурил, будаа тараажээ

    УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгуульд нэр дэвших сонирхолтой горилогчид шинэ он гарахаас урьдаж бараа, бүтээгдэхүүн тараах ажлаа идэвхтэй явуулаад амжжээ. Тухайлбал, Увс аймгийн Ардчилсан намын дарга, “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл оны өмнөхөн Увс аймгийнхаа нийт сумдаар гурил, будаа тараах ажлыг эхлүүлсэн байна. Нэг өрхөд гурил, будаа, “Лавшаа” гоймон, чипс, наранцэцэгийн тос, зөөлөн чихэр гээд нэг өрхөд 60 гаруй мянган …

  • 7 January

    Сонордуулга наасан этгээдүүдийг тагнуулаас хайж эхлэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Үүний дараачаас “Шинэ хөдөлгөөн” гэх газраас нийслэлийн гудамж талбайд сонордуулга нааж, Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байв. Тухайлбал, өнгөрсөн сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим газарт “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах …

  • 7 January

    Гадаад руу яваад ор сураггүй болсон 40 гаруй иргэн байна

    Гадаад хэргийн яамны холбогдох албаны хүмүүс өчигдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр  тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас цаг үеийн анхаарал татсан зарим зүйлийг тодрууллаа. -Монгол улсад 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчдог 42 улсын эрхийг цуцалсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу? -Монгол Улсын аялал жуулч­лалын салбарыг хөг­жүү­лэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 …

  • 7 January

    Ховд аймаг анх удаа 2,9 сая мал тоолууллаа

    Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2905411 мал тоолуулсаны дотор тэмээ 21836, адуу 107594, үхэр 156096, хонь 1098929, ямаа 1520986 толгой мал тус тус тоолуулж мал урьд оныхоос 10,7 хувиар буюу 279,8 мянган толгойгоор мал таван төрөл дээрээ 5,9-13,0 хувь буюу1,2-145,5 мянган толгойгоор өссөн дүн гарлаа. 16 сум малаа 5 төрөлд нь өсгөлөө. Малыг бүтцээр нь авч үзвэл 0,7 хувь тэмээ, 3,7 …

  • 7 January

    ШӨХТГ-ыг  улс төрийн намуудын шилдэг залуу боловсон хүчнүүд удирддаг

    ШӨХТГ нь хуулиараа  өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай “тулж ажилладаг”. Ингэж ажиллахын тулд  залуу хүний  эрч  хүч, зоримог зан чанар шаардлагатай гэж үзэн улс төрийн намууд  намынхаа  шинэчлэл, шударга ёсны төлөө зоригтой дуугардаг, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг залуусыг  …

  • 7 January

    Б.Бат-Эрдэнэ: Хяналт шалгалт бүр хүний төлөө байх ёстой

    “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа энэ удаагийн дугаарт МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэийг урьж, ярилцлаа.   -Мэргэжлийн хяналтын бай­гууллага улиран одож буй хуу­чин онд хийж бүтээсэн аж­лаа дүгнэж, цэгнэсэн байх. Өн­гөр­сөн хугацаанд ололттой ямар ажлуудыг хийсэн байна вэ? -Өнгөрсөн 2015 онд мэргэжлийн хяналтын байгууллага зохих хуулийн хэрэгжилтүүдэд хяналт тавьж, иргэдийн төлөө хэд хэдэн шинэлэг зүйлсийг хэрэгжүүлэн ажилласан гэж бодож байгаа. Манай …

  • 7 January

    Төрийн үйлчилгээг амралтын өдөр авах боломжтой боллоо

    Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс нийслэлд “Төрийн үйлчилгээний супермаркет” буюу үйлчилгээний нэгдсэн төв байгуулах ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тус ажлын хүрээнд Дүнжингарав худалдааны төвд байгуулагдсан супермаркет энэ сарын 4-нээс эхлэн туршилтын журмаар иргэдэд үйлчилж эхэлжээ. Тус супермаркетаар үйлчлүүлсэн иргэд 21 байгууллагын 200 гаруй үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой аж. “Төрийн үйлчилгээний супермаркет”-ийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг …

  • 7 January

    Цензургүй сурвалжлага – Биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн мөрөөр 1-р хэсэг

    Та нар намайг амь гуйна гэж бодож байна уу? Та нар шиг юмнуудаас би амь гуйхгүй. Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл………………………………………..

  • 7 January

    Залхууралгүй заавал уншаад үзээрэй

    Бүтэн нэг зуун мянган төгрөгийн наймаа хийж байж хоёрхон хувь буюу 2000 төгрөг эргүүлж авах аж. Тэгээд нэг зуун мянган хүнээс ганцад нь л ногдож мэдэх зуун саяын хонжвороор манай төр биднийг даллаж гэнэ. Иргэд биднээс нэг тэрбум төгрөг авсныхаа дараа л тэр хонжвороо хэн нэгэнд нь тааруулахаа мэдэхтэйгээ байлгүй, манай төр. ХАҮТ-ын дарга Б. Лхагважав ганцхан ширхэг талх аваад …

  • 7 January

    Мисс Т.Батцэцэг: Хөл нь газар хүрэхгүй явна гэнэ

    Эх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэг шинэ оны босгон дээр Малайзад болсон “Miss tourism queen of the year international” наадамд амжилттай оролцоод иржээ. Тэмцээний сүүлийн шалгаруулалт өнгөрсөн сарын 3 – нд болж, мисс бүсгүй тусгай шагнал хүртсэн байна. Мөн тэмцээний шилдэг 10 оролцогчийн нэгээр тодорчээ. Т.Батцэцэг энэ амжилтаараа Германы нэгэн спор брэндийн зураг авалтад …

  • 7 January

    Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

    Энэ бол сэтгүүлчдэд хандсан урилга. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордноо “ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН” талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, асуултад хариулна. Ерөнхийлөгчийн уулзалт 11:00 цагт эхлэх бол 12:00 цагт болох “Сайдын цаг” ээлжит уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцох ажээ. Түүнчлэн өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Цахим эрүүл мэнд төсөл”-ийн нээлт болох юм. Д.ЦЭЦ