Monthly Archives: January 2016

January, 2016

  • 22 January

    Харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно

    Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан ирэх Ням гариг буюу энэ сарын 24-нд болно. Энэхүү барилдааныг 2006 оноос зохион байгуулж байгаа юм. Хамгийн анхны барилдаанд Монгол Улсын харцага Г.Элбэг түрүүлж, начин Ду.Батбаяр түрүүлж байжээ. Харин өнгөрсөн 2015 онд начин Р.Пүрэвдагва түрүүлж, аварга С.Мөнхбат үзүүрлэж байсан.

  • 22 January

    Ц.Баярсайхан: Түрээсийн орон сууц 50 мкв талбайтай, сардаа 200-300 мянган төгрөг төлнө

    -УИХ–ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантайярилцлаа. –Засгийн газраас түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээмэдэгдсэн. Энэ хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу? -Иргэдийг орон сууцжуулах асуудал бол төрийн бодлогын маш чухал хэсэг. 1998 онд тухайн үеийн төр засгаас орон сууцыг иргэддээ хувьчилж өгсөн. Үүний дараа төрөөс орон сууц барих чиглэлээр тодорхой ажил хийж чадаагүй. Хөрөнгө мөнгөний бололцоо ч бага байлаа. …

  • 22 January

    Цэргийн үүрэгтний бүртгэл Ням гаригт дуусна

    Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлсэн бөгөөд 01 сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны …

  • 22 January

    Сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт хүргүүллээ

    Монгол УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай” хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж …

  • 22 January

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    08.30 цагт: Монголын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах “Сайдын нэрэмжит” 4 дэх удаагийн уралдаан  АТҮТ-ийн хурлын зааланд эхэлнэ. 09.30 цагт: Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2015” шалгаруулах болзолт уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ “УБЦТСүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээхийн төв байранд болно. 11.00 цагт: …

  • 22 January

    Улаанбаатарт 27 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна. 2016 оны нэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан …

  • 22 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 13. Сугар гараг.  Хэрцгий охин одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ …

  • 21 January

    УИХ-ын гишүүн Г.Уянга тайлбар хийж байна

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өглөөнөөс хойш хойшлогдож байгаа хурал сая л ирц бүртэж хуралдаан эхэллээ.  Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Төрийн ордоноор хайгаад олдохгүй байсан УИХ-ын гишүүн Г.Уянга  Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлийг байнгын хорооны гишүүдэд танилцуулж байна. МАН-ын төлөөл хуралд оролцож байна.

  • 21 January

    “Малчин лавлах 109” шуурхай ажиллаж байна

    ХХААЯ-ны дэргэд “Малчин лавлах 109” тусгай дугаарын ажиллуулж эхлээд зургаан сар болж байгаа. Энэхүү утсанд малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулахаас гадна  цаг агаарын мэдээ, малын халдварт өвчин, малчдын ахуй амьдралтай холбоотой мэдээ мэдээллийг хүлээн авч,  холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.  “Малчин лавлах …

  • 21 January

    Бид компьютерийн хэрэглээндээ оюуны өмчийн эрхийг зөрчсөөр байна

    Хэрэв та зөөврийн ч бай суурин ч бай компьютер хэрэглэдэг бол хууль зөрчиж байгаа юм биш биз дээ?   Та бүхний аль нэг дэлгүүрээс хувь хүнээс худалдан авсан компьютерын чинь үйлдлийн систем болох Windows *, хэрэглээний програм болох Office*, зургийн програм Photoshop *, вирусны эсрэг програм хангамжууд бүгд л оюуны өмчийн хуулиар  хамгаалагдсан  байдаг. Ашиглах лиценз нь хэдэн зуун доллараас …

  • 21 January

    Охиндоо битгий хуучин ээмэг зүүлгээрэй

    Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайндаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг. Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ. Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоодог ажээ. Янз бүрийн муу юманд уруу татах зорилготой тэгдэг гэнэ.Гэхдээ ээмэг зүүгээгүй чихэнд чөтгөр шингэдэг байжээ. Тийнхүү эмэгтэй хүн …

  • 21 January

    Жирэмсэн хүмүүсийн анхааралд

    Жирэмсэн эхчүүд долоо хоног бүр гурван удаа загас идвэл хүүхдийн тархины хөгжилд тустайг Испани улсад хоёр мянган эх, хүүхдийг хамруулсан судалгааны дүнд тогтоожээ. Эхчүүдийг жирэмсний эхний гурван сараас эхлэн хяналтанд авч, хүүхдийг нь таван нас хүртэл мэдээлэл цуглуулсан байна. Жирэмсэн үедээ долоо хоногт дунджаар 600 грамм загас идэх нь хүүхдийн тархины хөгжилд тустай бөгөөд загасанд дуртай эхээс төрсөн таван настай …

  • 21 January

    МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ

    МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын нэр бүхий 19 гишүүн Үндсэн хуулийнхаа бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт гаргаад байна. Үүнтэй холбогдуулан бизнес, хувийн хэвшлийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ-аас мэдэгдэж байна. Нэг. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа  Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, санхүү, бизнесийн орчин хүнд байгаа. Үүндбайгаль цаг уурын нөхцөл …

  • 21 January

    Эссенсэ гэж юу вэ? Яагаад ѳдѳр тутам хэрэглэх ёстой вэ?

    Cэрүм буюу ийлдэс эсвэл essence нь гэдэг молекулийн түвшинд маш сайн нягтаршуулсан орцтой өглөө орой тэжээлийн тосны өмнө түрхдэг хѳгшрѳлтийн эсрэг хамгийн сайн арьс арчилгааны бүтээгдэхүүн юм. 23-аас дээш насны ямар ч хүн сэрүмийг ѳдѳр тутам хэрэглэж занших хэрэгтэй. Яагаад гэвэл 23 наснаас хойш хѳгшрѳлтийн явц хурдацтай явагдаж эхэлдэг. Иймд хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд сэрүмийг заавал хэрэглэж занших хэрэгтэй юм. Зарим сэрүмд агуулагддаг гиалуроны …

  • 21 January

    Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдэж байна

    Монгол улсын хамгийн олон малтай, нийт хонин болоод үхэр сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг Архангай аймгийн гол брэнд бүтээгдэхүүн нь цагаан идээ. Уламжлалт цагаан идээг орчин цагийн технологи, хэв маяг, сав баглаа боодолтойгоор зах зээлд нийлүүлж, ашиг шимийг нь хүртэж эхлээд байна. Тодруулбал 2013 оноос эхлэн Архангай аймгийн Чулуут, Тариат, Өндөр-Улаан зэрэг сумд сар шинийн баярын өмнө  Улаанбаатар хотод цагаан идээний …