Monthly Archives: January 2016

January, 2016

  • 21 January

    “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг огцруулахгүй гэдгээ мэдэгдлээ

    УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өнөө өглөө 07.30 цагт хуралдаж Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ удаагийн бүлгийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцов. Ингээд “Ч.Сайханбилэгийг огцруулахгүй, Засгийн газраа авч үлдэе” гэсэн шийдвэрт хүрсэн байна. Ямартай ч Г.Уянга гишүүний Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал талаар болж байх шиг байна.

  • 21 January

    Г.Уянга гишүүнийг хайж байна

    УИХ-ын гишүүн Г.Уянга болоод МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн бариад байгаа. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар дээрх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч асуудлыг өргөн барьсан Г.Уянга тэргүүтэй гишүүд хуралдаа ирэхгүй байгаа учир байнгын хорооны хурал хуралдаж чадахгүй байна. Хурал өглөө 8 цаг 30 минутаас эхлэх ёстой байсан. Харин байнгын хорооны хуралдаан зохион байгуулалтынхан УИХ-ын …

  • 21 January

    Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс мэдээлж байна

    Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 21, 22 өдрүүдэд Чингис зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөлгөөнд Хөдөлмөрийн яамны харьяа газрууд, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлстийн дарга, МСҮТ, Политехник коллежийн захирлууд, Хөдөлмөрийн яам, харъяа төвүүдийн удирдлагууд оролцож хөдөлмөрийн салбарт анхаарах шаардлагатай асуудлууд, цаашид хийж, …

  • 21 January

    Л.Эрдэнэчимэг гишүүн осолд оржээ

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг   өнөө өглөө ажилдаа явах замдаа осолд оржээ. Халтиргаа гулгаа ихтэй, суунаглагдсан утаанаас болж осол гэмтэл их гарч байгаа билээ. Энэ дайрлаганд гишүүн өртсөн байна. Твиттер хуудсандаа гайхуулаад байдаг монголд тэр бүр хүн унаад байдаггүй машин нь монголын халтиргаатай замд хүчин мөхөсдөжээ дээ. “…Машины урдуур дайрахгүй, дүрмээ барьж замын хөдөлгөөнд оролцбол аюулгүй бас осолгүй байна шүү дээ” …

  • 21 January

    ШӨХТГ, МҮОНРТ-тэй хамтран иргэдийг соён гэгээрүүлнэ

    Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох, хэрэглээний соёл, мэдлэгээ дээшлүүлэх хүрээнд хэрэглэгчдийг хохирохоос урьчдилан сэргийлэх, соён гэгээрүүлэх тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний …

  • 21 January

    Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид явуулын ажлын байртай болно

    2016 оны 1дүгээр  сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн БИТ-ийн захирал С.Энхтайван нар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих БИТ-ийн бойжигч болох 17 дугаар хорооны иргэн н.Дашням, 13 дугаар хорооны иргэн н.Чулуунцэцэг, 19 дүгээр хорооны иргэн н.Сувдаа нарын өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг ажлын байртай нь танилцав. Эдгээр өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд Бизнес инкубатор төвийн  судалгаан дээр үндэслэн явуулын …

  • 21 January

    Хүний наймааны ноцтой хэрэг илэрлээ

    Хүний найманд зуучилдаг гэмт хэрэгтэнүүдийг Малайз улс руу буцах үед нь баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн ” Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-т шалгаж байгаа ажээ. Монгол Улсаас охид бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпур хотын нэр бүхий зочид буудал, массажны газруудад аваачиж бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах  гэмт хэрэг үйлдэж байсан нь илэрчээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас  хойш гурван …

  • 21 January

    Төв аймгийн зарим сумдад тусламжийн цуваа хөдөллөө

    Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар 480 дугаар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байгаа билээ. Энэ хүрээнд Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумдад хүргэх тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо. Төв аймгийн цас …

  • 21 January

    “Шудрага ёс” эвсэл хуралдаж байна

    УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд байр сууриа нэгтгэж байгаа гэсэн шуум байна. Тус бүлгийн хуралдаан өглөө 07.30 цагт эхэлжээ.

  • 21 January

    Шуурхай мэдээ: Өнөөдрөөс эрс хүйтэрч -49 хэм хүрнэ

    Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн технологич инженер, цаг уурч Ж.Сарантуяагаас ирэх өдрүүдэд цаг агаарын төлөв ямар байх талаар тодрууллаа. -Энэ сарын сүүлээр огцом хүйтэрнэ гэсэн. Танайхаас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөр ямар байхаар байна? -Энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа. Ойрын хоногуудад баруун болон төвийн бүсийн нутгаар цас орно. Энэ сарын 19-21-нд ихэнх нутгаар, 21-22-нд …

  • 21 January

    Дархан-Уул: “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” аянг зохион байгууллаа

    ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” уриан дор  хоёр сарын аяныг эхлүүлээд байна. Уг аянд  Ардчилсан залуучуудын холбооноос санаачилсан бөгөөд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж байна. Эдгээр байгууллагууд аяны хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж эхэллээ.Өнөөдөр /2016.01.20/ Дархан сумын …

  • 21 January

    Хэрэв сүнсэнд даруулдаг бол

    Хар дарж зүүдлэх, сүнсэнд даруулах зэргээр нэрлэдэг үзэгдлийг шинжлэх ухаанч байдлаар тайлбарлажээ. Шеффиелдийн их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах гэж буй Дан Денис энэ сэдвийг сонирхон судалсан байна.Энэ бүхэн танд тохиолдсон стресстэй үйл явдал, айдас, нойрны чанар, генетик зэргээс шалтгаалдаг байна.  “Сэрж чаддаггүй, хөдөлж, бүр орилж ч чаддаггүй. Гэхдээ өрөөний буланд хоёр эрэгтэй хүн байсан. Царайг …

  • 21 January

    Зөрчил гаргасан 203 авто машинд торгуулийн хуудас хүргүүлэв

    Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид хамтран зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд автотээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн ханган ажиллаж …

  • 21 January

    Зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо

    Монгол Улсын Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн УИХ-ын 104 тоот тогтоолоор батлагдсантай холбогдуулан Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк групп, НҮБ-ын Монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Олон улсын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2016.01. 20/ зохион байгууллаа. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь 2016-2025 …

  • 21 January

    “Петромарт” сүлжээ дэлгүүр урамшуулал зарлалаа

    “Петровис” ХХК сар шинийг тохиолдуулан хэрэглэгчдийнхээ худалдан авалтыг урамшуулж, бэлэг барьж байна. Тус компанийн Улаанбаатар хотын шатахуун түгээх станцын дэргэд байрлалтай “Петромарт” сүлжээ дэлгүүрээс энэ сарын 20-оос ирэх сарын 20-ыг хүртэл хугацаанд 50000 төгрөгийн худалдан авалт тутамдгазар дээр нь 5000 төгрөгтшатахуун үнэгүй авах эрх бэлэглэж байна. “Петромарт” сүлжээ дэлгүүртMobil болон бусад брэндийн бүх төрлийн тос, тосолгооны материал, автомашины жижиг оврын …