Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4908.30 цагт: Монголын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах “Сайдын нэрэмжит” 4 дэх удаагийн уралдаан  АТҮТ-ийн хурлын зааланд эхэлнэ.

09.30 цагт: Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2015” шалгаруулах болзолт уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ “УБЦТСүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээхийн төв байранд болно.

11.00 цагт: Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгыг өөрчлөх тухай ярилцахХууль зүйн сайд Д.Дорлигжавын Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, багш, албан хаагчидтай хийх уулзалт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлах “Жанжин” клубт болно. Утас: 88115446, 99088069, 88013108

12.00 цагт: МИАТ компани ажилчидаа хууран мэхэлж байгаа талаар тус компаний ажилчид Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

15.00 цагт: Хөгжлийн хөтөлбөр намын Бага хурал Засгийн Газрын XI байранд болно. Утас: 99307579, 99283991, 99114116.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …