Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

3a64267e655aebc2original

 Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах малчин ардын хүсэлтийн дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2015 оны нэгдүгээр сарын 5-нд А/02 тоот тушаал гаргажээ. Ингэснээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид 1-р сарын 19-өөс 2-р сарын 08 хүртэл гурван долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид 1-р сарын 12-осс 1-р сарын 25 хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид 1-р сарын 12-оос 1-р сарын 18 хүртэл нэг долоо хоног амрахаар болжээ. Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид 3-р сарын 29-өөс 4-р сарын 18 хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид 3-р сарын 15-аас 3-р сарын 28 хүртэл хоёр долоо хоног амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрах юм байна.

Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:

    I–V ангийн сурагчид 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 25-ныг дуустал 5 долоо хоног;
VI-IX ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 05-наас 25-ныг дуустал 3 долоо хоног;
X-XII ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 12-ноос 25-ныг дуустал 2 долоо хоног тус тус амарна.

Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:

    Бүх сурагчид 2015 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 04-ныг дуустал 1 долоо хоног амарна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …