Monthly Archives: February 2016

February, 2016

  • 12 February

    Сонгуультай жил учраас будлиан шуугиан болж магадгүй гээд цагдаа нар халшраад эхнээсээ халагдаж байна

    Хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр ЦЕГ-ын дарга,  Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулж, Монголын цагдааг анх удаа дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй болгосон байна. -Цагдаагийн байгууллагын хууль батлагдахгүй нэлээд удаж байна. Энэ хуулиар цагдаагийн байгууллага ямар өөрчлөлт, үр дүнг хүлээж байгаа вэ? -Цагдаагийн байгууллагын тухай хуулийг 2013 онд шинэчлээд Цагдаагийн албаны тухай хууль болгож баталсан. 2013 оны хуулийг бүхэлд нь болохгүй …

  • 12 February

    МАХН Ногоон намтай хамтрах гэрээ байгуулжээ

    Сар шинийн нэгэнд МАХН Монголын Ногоон намтай хамтран УИХ-ын сонгуульд оролцохоор болж, гэрээ байгуулжээ. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар УИХ-ын сонгуульд оролцох намуудыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар нь эрэмбэлж, саналын хуудаст бичихээр болсон. Үүгээр МАХН 18-д эрэмбэлэгдэж байсан бол Монголын Ногоон намтай хамтрах шийдвэр гаргаснаар гуравт бичигдэх боломжтой болжээ. Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн эрэмбээр нэгд МАН, хоёрт Ардчилсан …

  • 12 February

    Сар шинээр согтууруулах ундаанаас үүдэлтэй дуудлага бага иржээ

    Өнгөрөгч жилүүдийн адилаар сар шинийн эхний гурван хоногт ачаалал ихэсдэгтэй холбогдуулан нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллажээ. Харин өнгөрсөн жилүүдээс энэ жил архи, согтууруулах ундаатай холбоотой дуудлага харьцангуй бага ирж, ачаалал багатай ажилласан байна. Тэгвэл шинийн нэгний өдөр яаралтай түргэн тусламжийн төвд нийтдээ 1120 дуудлага бүртгэгдсэнээс ихэнх нь даралт ихэссэн, ходоод өвдсөн дуудлагууд байжээ. Харин  шинийн хоёрны …

  • 12 February

    Гадаад паспортыг цахимжуулна

        Бүртгэл, статистикийн газар “Унгарын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээ байгуулснаар Монгол Улсын үндэсний гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорт болгох, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох юм. “Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” нь 1925 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш нууцлалтай бүтээгдэхүүний өөрийн …

  • 12 February

    Леонардо Дикаприо Монголд ирнэ

    Саяхан “Revenant” киногоороо шуугиулсан Холливудын нэрт жүжигчин Леонардо Дикаприо өнгөрөгч 10-ны өдөр ДОХ-ын судалгааны “amfAR” олон улсын сангаас зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор худалдаж авсан байна. Монгол Улс руу аялах эрхийн бичгийн төлөө тэрбээр хэд хэдэн одтой өрсөлдсөн бөгөөд ийнхүү 95 мянган ам.доллароор үнэ цохиж авчээ. Дикаприогийн аялалыг дэлхийг тойрон аялж судалгаа …

  • 12 February

    “Их өр” буюу М.Энхболдын мэдэгдлийн мөрөөр…

    Монгол бол өдөр бүр шинэ сенсаац дэгдэж, энэ нь долоо хоног болоод л дараагийн сенсаацдаа дарагддаг улс. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол сэдэв нь Засгийн газрыг огцруулах тухай байсан ч, олон нийтийн сонирхсон хамгийн чухал асуудал нь ОХУ-д төлөх ёстой “Их өр”-ийн үлдэгдэл юм. Энэ тухай эхний сайн мэдээг дуулгасан хүн нь МАН-ын дарга М.Энхболд. ОХУ-д айлчилж …

  • 12 February

    Загасныхан асуудлаа шийдвэрлэхэд тохиромжтой өдөр

    * * *Өрнийн зурхай * * * Хонь (3/21-4/19) Сайхан хувь тавилан хүлээж байна. Ямар замаар явахаа хувь тавилан чинь харуулах, гэр бүлтэйгээ эсвэл сайн найзтайгаа энэ үдшийг өнгөрөө. Сэтгэлийн тэнхээ, тэвчээр, хатуужил нь хувийн олон асуудлуудаа шийдвэрлэхэд тань тусална. Та авьяасаа бүрэн нээж чадна. Та ажлаа солих гэж байгаа бол хойшлуулах хэрэгтэй. Танд дараа нь том боломж нээгдэнэ. Мэдрэлийн …

  • 12 February

    Ховдын Дарвичуудын сар шинийн золголтонд урьж байна

    Мөнх цаст Сутай хайрханы ар бэлийг дэрлэн нутагладаг Улсын тэргүүний сум болох Ховд аймгийн Дарви сумын Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийн Сар шинийн золголт 2016 оны 2 сарын 14-ны Ням гарагийн 11:00 цагт /Шинийн зургааны өдөр/ Соёлын төв өргөөний зүүн жигүүрт байрлах Хүүхдийн номын  санд болох тул нутгийн уугуул, суугуул иргэд та бүхнийг төрөлх сумынхаа сар шинийн  золголтын арга хэмжээнд …

  • 12 February

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн

    Ихэнх нутгаар үүлшиж, төв болон говийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  Завхан голын эхээр 31-36 градус, Увс нуур, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын …

  • 12 February

    Хөх хулгана өдөр

    Аргын тооллын 2 сарын 12-ны баасан гараг, билгийн тооллын гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ны сугар гараг, 1 цагаан мэнгэтэй, идрийн барилдлагатай, гал суудалтай, дэлгэрүүлэгч одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 7 :55 цагт  мандан, 17:59 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, …

  • 11 February

    “Нарантуул” худалдааны төв энэ сарын 18-ыг дуустал амарна

    Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 10, 11-нд амарч, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД: “Номин холдинг” ХХК-ны салбар дэлгүүрүүд: Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн …

  • 11 February

    ”Муу Нүүрт” хэмээх гал бичин жилийн дэлгэрэнгүй төөрөг

    XVII жарны ”МУУ НҮҮРТ” хэмээх ГАЛ БИЧ жилд таны ажил үйлс, эрүүл мэнд ямар байхыг уншигч та бүхэн хүлээн авна уу. ХУЛГАНА ЖИЛТНҮҮД МАТЕРИАЛЛАГ БАЙДЛАА БЭХЖҮҮЛЖ ЧАДНА Ажил үйлс нь бүтэмж муу. Хар, цагаан хэл үг гайгүй. Гал уснаас болгоомжил. Улаан, хар, хөх өнгийн эд, хувцас бүү ав. Морин сард ажил нь барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ. Ерөнхий засал нь: Шүтээнээ тахиул. Солдавнамсүм, …

  • 11 February

    Монголын хамгийн өндөр настан 110 нас хүрлээ

    Сая гаруй хүн амтай нийслэл хотын хүн амын аравны нэг орчим хувь нь буюу 100 гаруй мянган  ахмад настнууд байдаг. Тэднээс  50 орчим нь 100 болон түүнээс дээш настнууд ажээ. Энэ жилийн хувьд нийслэлийн хамгийн өндөр настан 110 насыг зоогложээ. 110 настай Л. Данзан гуай өдгөө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд аж төрж байна. Урьд жилүүдэд нийслэлийн хамгийн өндар настан …