Monthly Archives: April 2016

April, 2016

  • 27 April

    Шөнийн нойрыг нөхөж болдоггүй

    Хүн хоногт найман цаг унтахад хангалттай гэдэг. Тэгвэл техник технологи өндөр хөгжсөн, стресс ихтэй өнөө үед энэ нь өөрчлөгдөж, хүн бүр хоногт дор хаяж 9-10 цаг унтах ёстой болжээ. Учир нь найман цаг унтах нь хангалтгүй бөгөөд хүний тархи өдрийнхөө ачааллаас ангижирч, өөрийгөө нөхөн сэргээж амжихаа больсон гэнэ. Ялангуяа компьютер болон электрон бараатай ажиллах үед биед хуримтлагдсан хорт бодисыг нойроор …

  • 27 April

    Хот тохижилтын ажилд хувийн хэвшлийнхэн нэгдлээ

    Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын 13 гудамжинд тохижилт хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, гэрэлтүүлэг, цахилгааны утас, худгийн таг, хайс хашлага зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж байгаа юм. Эдгээр 13 гудамжинд байрлаж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлээс хийж буй тохижилтын ажлыг дэмжин гадна …

  • 27 April

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Монгол Улсын Их Хурлын чуулганы  өнөөдрийн хуралдаан 09.00 цагт эхлэн дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/: -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.ЛХАГВАА танилцуулна; -Төрийн байгуулалтын байнгын …

  • 27 April

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    08.30 цагт: Барилгын салбарын компаниуд, банкуудын төлөөллүүдтэй хийх уулзалт ярилцлага БХБЯ-ны хурлын зааланд болно. Тус уулзалтаар банкны өр зээл, улсын төсвийн санхүүжилт оройтсон зэргээс үүссэн санхүүгийн хямралыг хэрхэн давах, салбарын зогсонги байдлыг сэргээх талаар тал талаасаа хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэх юм. Утас: 98118404 09.00 цагт: Монгол Улсын Гадаад хэргийн яам, НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын асуудал эрхэлсэн Дээд …

  • 27 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 4, 7-р хороо 15-р хороолол 23, 24, 46А, 47, 48, 48Б, Ээрмэлийн 2, 6, 11, 13, 14, 31, 33, 44-1, 50-р байр, Билгийн үүдэн сургууль, Ангария трейд УБ ХХК, Дагвадорж дэлгүүр, …

  • 27 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна

     БИЛГИЙНТООЛЛЫН: 20 ХАВРЫН АДАГ ЛУУ САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР Аргын тооллын: 2016.4.27, Лхагва гараг Наран ургах шингэх: 06.41-21.00 Үс засуулбал: Өлсөж ундаасна Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр …

  • 27 April

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн …

  • 26 April

    Малыш Б.Энхтүвшин: Үнэн, С.Зоригийн хэрэг илэрсэн

    1989 оны ардчилсан хувьсгал эхлүүлэгчид өдгөө төрд том албан тушаал хашиж буй. Харин тэдэнтэй мөр зэрэгцэн тэмцэж явсан, ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг, “Малыш” хэмээх Б.Энхтүвшин хаана, юу хийж байгаа гээч. Тэр одоо ч “хувьсгал” хийсээр яваа. Гэхдээ улс төрд биш, боловсролын салбарт. Монголд SAT (Subied test)-д бэлтгэж буй талаар дуулаад, өнгөрсөн жил “Хөгжлийг инженерчлэгч” клубийн хүүхдүүдтэй уулзсан юм. Ямар арга …

  • 26 April

    Сүүний салбарын чуулга уулзалт боллоо

    Сүү үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг бий болгох зорилго бүхий “СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сүүний салбарын чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтад ХХААЯ, МХЕГ, ОУ-ын болон ТББ, эрдэм шинжилгээ сургалтын байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон сүү үйлдвэрлэлийн сүлжээний төлөөлөл болсон 150 хүн оролцож, сүү үйлдвэрлэл, жигд тогтвортой нийлүүлэлтэд салбарыг хөгжүүлэх бодлого, зорилтуудын талаар хэлэлцлээ. Мөн малын тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээ, үржлийн асуудлууд, саалийн үнээний …

  • 26 April

    Алтан гартай эмч нар Монгол хүүд дахин амьдрал бэлэглэлээ

    Б.Золбадрах ээжийн хамт Монгол Улсаас БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр ӨМӨЗО-ны Өвөр Монголын Их Сургуульд магистрт суралцаж буй Б.Золбадрах хүнд өвчнөөсөө салж эмнэлгээс гарлаа. Б.Золбадрах нь 4 дүгээр сарын 3-ны 23 цагт оюутны дотуур байрандаа бие нь өвдөж багш найзууд нь цаг алдалгүй эмнэлэгт хүргэж, амийг нь авч явах байсан баруун тархины төв судасны цус харвасан оношийг эмч нар нэн даруй …

  • 26 April

    АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлж байна

    АСЕМ-ын Байр зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хамтран зохион байгуулж буй АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлэх сургалт өнөөдөр “Блю скай” зочид буудалд эхэллээ. Уг сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,  АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан, ГХЯ-ны …

  • 26 April

    10 Жилийн турш “Жирэмсэн” явсан эр

    Цөсны чулууны өсөлтийн улмаас 10 жилийн турш жирэмсэн эмэгтэй шиг гэдэс нь цүдийсэн залуу Хятад улсад амьдарч байна. 33 настай энэ залуу ходоод цөсний хорт хавдраар 10 жилийн өмнө өвчилсөн боловч, уламжлалт эмчилгээ хийлгэж явсаар өнөө маргаашгүй төрөх дөхсөн эмэгтэй шиг гэдэстэй болжээ.Эхний хэдэн жил гэдсэнд нь өөрчлөлт ордоггүй байсан аж. Харин сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд гэдэс нь огцом …

  • 26 April

    Туул гол мяралзан урсаж байна

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтад ирэх зочдод зориулсан “Асем Вилла” хотхоныг барьж байгаа. Одоогийн байдлаар энэхүү хотхоны дулааны шугам сүлжээг татах ажил эхэлсэн байна. Туул голын дээгүүр гүүр хэлбэрээр шугам татахын тулд голын  урсацыг өөрчилсөн гэх мэдээлэл цацагдаж, иргэдийг бухимдуулж байсан. Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-наас Туул голын усыг хаагаад байсан даланг тавьж голын ус хэвийн урсаж эхэлжээ. Хатан Туулаа хамгаалах …

  • 26 April

    Монголчууд бид “хүлээсээр” л….

    Манай нийгэмд бухимдахгүй байхын аргагүй болтлоо “өрвөлзөгч” хүмүүсийг харан суух юм. Өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бие биерүүгээ “өрвөлзөж” түүнийг нь харан суусан иргэд ч бухимдаж эхлэх юм. Нийгэм даяараа бухимдалтай цаг үед сонгууль өгч дахин “дайран дээр давс” гэгчээр юм болох вий дээ. Манай иргэд хүлээлтэн дунд амьдарсаар байна. Ахмадууд тэтгэвэрээ хүлээж сараас сарын хооронд хоолоо залгуулан суугаа. Идэр …

  • 26 April

    Британийн эмч нар ажил хаяснаас 125 мянган мэс засал тасалдлаа

    Их Британийн эмч нар ажил хаяснаас нийтдээ 125 мянган мэс засал хугацаандаа орж чадалгүй тасалдсан байна. Залуу эмч нар, ялангуяа Британийн эмнэлгийн нийгэмлэгийн гишүүн эмч нар 48 цагийн туршид өвчтөн хүлээн авахгүй байжээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Жереми Хант ажил хаясан эмч нарт хандан “юун түрүү өвчтөнүүдийн эрүүл мэндийг эхний ээлжинд тавих”-ыг уриалаад “үүнээс илүү аюултай үр дагаварт хүрэхгүй …