Monthly Archives: April 2016

April, 2016

  • 18 April

    ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 25-нд дуусна

    Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл ирэх долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 25-нд 18:00 цагт дуусна. ЭЕШ-ын бүртгэл одоогоор 75 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй учраас товлосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 15-19-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулна. Энэ жилийн хувьд ЕБС-ийг 36 мянган хүүхэд төгсөх бөгөөд …

  • 18 April

    Бүсгүй та хөлөө хайрладаг уу

    Та өсгийтэй гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай! Өндөр өсгий. Эмэгтэй хүн бүрийг өөртөө итгэлтэй, эмэгтэйлэг, бусдыг татсан, гоо үзэсгэлэнтэй, имижтэй харагдуулдаг ид шидтэй. Гэхдээ та нарийхан өндөр өсгийтэй гутал өмсөхдөө зарим зүйлийг анхаарахгүй бол танд яваандаа эрүүл мэндийн тал дээр ихээхэн хүндрэлүүд гарч болзошгүй. Мэргэжлийн хүмүүс өсгийтэй гутлын өсгий 5 см өндөртэй байх нь тохиромжтой гэж үздэг. Хөлийнхөө эрүүл мэндийн …

  • 18 April

    “Хатан Туулаа аваръя” үндэсний хөдөлгөөний УИХ-ын даргад шаардах бичиг хүргүүллээ

    “Хатан Туулаа аваръя” үндэсний  хөдөлгөөний ерөнхий зохицуулагч  Д.Жагар дөнгөж сая  /2016.04.18/ УИХ-ын дарга З.Энхболдод хаягласан нэгэн шаардах бичгийг өглөө. Тус хөдөлгөөний гол зорилго нь нийслэлчүүдийн амьдралын эх ундарга болсон туул голд анхаарлаа хандуулахыг УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нараас хүсч буй ажээ. Өнгөрсөн хугацаанд Туул голын эрэг дагуу түгээмэл олдоцтой ашигт малтмал буюу элс, хайрга олборлох тусгай зөвшөөрлийг олгосноос Туул …

  • 18 April

    Намтай байснаас, “Хүн шиг Хүнтэй” байсан нь дээр

    Монгол улсад болж бүтэж байгаа зүйл маш олон байгаа. Гэхдээ болохгүй зүйлс бүр олон. Төрийн түшээд нам дагаж “хөөрцөглөөд”. Нам намаараа талцаж “тоглоод” л. Нэг намын тогтолцоогоор олон жил удирдагдаж ирсэн хуучин нийгмээс шинэ, сайхан гэх нийгэмд хөл нийлүүлэн алхахдаа олон намын тогтолцоотой байх нь зөв гэцгээсэн. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй мэтээр ярин гарч ирсэн. Энэ ч нийгмээ дагасан асуудал байсан …

  • 18 April

    Улиастай хотын төвөөс эртний эд зүйлс олджээ

    Эдүгээ 300 орчим жилийн түүхтэй Завхан аймгийн төв Улиастай хотоос эртний эд зүйлс олдсон байна. 1691 онд  Манж нар Халх Монголыг эзэлсний дараа Зүүн гарын хаант улсыг байлдан дагуулахаар Халх Монголын баруун нутгаар цэрэг байрлуулж, олон цэргийн хот байгуулсны нэг нь одоогийн Завхан аймгийн төв Улиастай юм. Тэгвэл 1733 онд суурь нь тавигдаж байсан энэ хотоос эртний эд зүйлс олдож …

  • 18 April

    Приус машины толь хулгайлдаг этгээдийг баривчиллаа

    Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид 2016 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 01 цагт Баянгол дүүргийн 20 хороо бөөний худалдааны 2-27 байрны орчим тодорхой эрхэлсэн ажилгүй Х нь приус авто машины толь хулгайлж байсныг илрүүлэн, шалгаж байна. Одоогоор нийт 17 ширхэг авто машины толь, 4 хавтсыг хурааж аваад байна.

  • 18 April

    Цэцэг өвчний тархалтыг зогсоолоо

    Он гарсаар нийт 6 аймаг, нийслэлийн 33 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин шинээр оношлогдон 3,640 хонь өвчилсний 3,006 хонийг устгалд хамруулсан байна. Эрсдэл бүхий нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулах ажлыг ХХААЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас эрчимтэй зохион байгуулж, ажилласны дүнд хонины цэцэг өвчний тархалтыг зогсоогоод байгаа аж. Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргүүдэд хонины цэцэг өвчин оношлогдож, өнөөдрийн …

  • 18 April

    69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын ажил хийнэ

    2016 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлууд эхлээд байна. 2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын  ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 …

  • 18 April

    Хэрхэн шинэ элэгтэй болох вэ

    Та элэгний тухай юу мэддэг вэ? ЭЛЭГ гэдэг эрхтэн нь бидний бие махбодид орж буй бухий л муу зүйлийг хүлээж авдаг эрхтэн юм.Гэхдээ,элэг бүр эцсийн цэгт хүрээгуй л бол бараг евдеж мэдрэгддэггуй эрхтэн юм.Тийм учраас ч түүнд хэзээ тусламж хэрэгтэйг бид мэддэггүй .Та архи уудаггуй,тамхи татдаггүй ч бай,энэ нь таны элгэнд цэвэрлэгээ хэрэггүй гэсэн уг биш шүү! ЭЛГЭНД ӨДӨР ТУТМЫН …

  • 18 April

    Кобигийн сүүлчийн тоглолтын “агаар” үнэд хүрэв

    Өнгөрсөн долоо хоногт алдарт сагсан бөмбөгч Коби Брайнт сүүлчийн тоглолтоо хийсэн нь түүний сая сая шүтэн бишрэгчдийн хувьд дахин давтагдашгүй мөч болов. Сүүлчийн тоглолтын үеэрх “Staples center”-ийн уур амьсгалыг хадгалж үлдэх гэрэл зураг, дүрс бичлэгээс гадна ууталсан агаар хүртэл тоглолтын дараа үлджээ. Цахим худалдааны “e-Bay” сайтад “Коби Брайнтын сүүлчийн тоглолтын агаар” гэгч ууталсан агаарыг зарахаар байршуулжээ. Дуудлага худалдаа 1 доллараас …

  • 18 April

    Баян болох хамгийн гол нууцыг Харвардынхан илрүүллээ!

    Саятангуудын баяжсан нууцыг сонирхдоггүй, мэдэхийг хүсдэггүй хүн надтай л лав тааралдаж байгаагүй. Баяжих нууц юунд байна вэ гэдэг асуултанд хариулах зорилгоор сүүлийн арав хорин жилд хэдэн зуун ном бичигдлээ,  хэдэн мянган бизнес треннинг хийгдлээ, хэдэн сая доллар ч үүний үр дүнд “хийгдлээ”. Нууцууд байх нь ч байна. Харин бусад нууцуудыг мэдээд ч олигтой юманд хүрэхгүй, хамгийн гол нууц байх шиг …

  • 18 April

    Орхон сумын соёлын өв, түүхийн үзэсгэлэн нээгдлээ

    Дархан-Уул аймгийн Музейн хамт олон музейн үзмэр эд өлгийн санг арвижуулах зорилгоор аймгийнхаа дөрвөн сумыг сурталчлах сарын аяныг гуравдугаар сард эхлүүлсэн. Хамгийн эхэнд Хонгор сумынхан түүхэн хүмүүсийнхээ намтар түүх, сумын нутаг дэвсгэрээс олдсон эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн гаргаж, Дарханчуудын хүртээл болгосон. Харин энэ удаад /2016.04.15/ Орхон сумын соёлын өв, түүхийн үзэсгэлэн нээгдэж байна. Нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр оролцож, …

  • 18 April

    Модель Төгсийн нөхөр түүнд гар хүрдэг байсан талаар дэлгэлээ

    “Андра модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Германы “IZAIO” агентлагийн загвар өмсөгч С.Төгс “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нар загварынхан дундаас төрсөн сайхан хосууд гэгддэг байсан билээ. Тэд үeрхээд багагүй хугацааг өнгөрүүлж хамтран амьдрах болсноор хөөрхөн охинтой болсон билээ. Хосууд жаргалтай зургуудаа фэнүүдтэйгээ хуваалцаж олны нүдэнд ил байснаар танихгүй хүн бараг үгүй болсон. Гэсэн хэдий ч загварын ертөнцийн төгс хосууд хэмээн …

  • 18 April

    Хүүхдээ хөхүүлэхдээ гар утсаа хол байлгаарай

    Эх хүнээс өөр хэнд ч заяадаггүй хүүхдээ хөхүүлэх тэр агшин бол жинхэнэ ид шидийн үе. Учир нь хүүхдээ хөхүүлэх тэр ид шидийн ховорхон агшинд эхийн өнчин тархинд үүсдэг окситоцин хэмээх даавар эхэд хүүхдээ хайрлан энхрийлэх, асран хамгаалах хязгааргүй хүнлэг энэрэнгүй зан төрхийг бий болгодог. Энэ үед эхийн сүү аяндаа хүүхдээ цадахуйц хэмжээгээр боловсорч гадагшилна. Эх хүн хүүхдээ хөхүүлэхийн өмнө өхөөрдөж …

  • 18 April

    Монгол улсын Ерөнхий сайд төрийн үйлнээ “балчирдаад” байна

    Монгол улсын түүхэнд өвчиний дэгдэлтээр улс гамшигийн хэмжээнд хүрч байсангүй. Нэг талаас “цагаан” түүхтэй. Гэтэл 2016 он гарсаар “муу бүхий л” түүхийн эхлэл байсан гэхэд хилсдэхээргүй л болж байна. Үүнийг гаргалгааг Ерөнхий сайд “Хөнгөдөөд” байна гэж тайлахаас өөр арга алга. Үе үеийн Ерөнхий сайд нар нийгмийн “эмзэг” асуудлуудын “эхийг нь эцээхгүй тугалыг нь тараахгүйгээр” улс нийгмээ удирдан яваад болоод л …