Monthly Archives: April 2016

April, 2016

  • 11 April

    “S4” хамтлаг Хятадад аялан тоглож байна

    Поп, акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаатай хамтран БНХАУ-д өнгөрсөн сарын 28-наас эхлэн аялан тоглолт хийж байна. Хамтлагийн аялан тоглолт Шанхай хотоос эхэлжээ.  Тоглолтод  Beat box Баачка, ӨМӨЗО-ны поп, рок “Цагаан шонхор” хамтлаг, СТА дуучин С.Сэрчмаа оролцох  буй аж. Тэд хамгийн сүүлд Гуанжу хотод тоглосон байна. Тус хамтлаг өнгөрсөн жил БНХАУ-ын “ВТV” телевизээс …

  • 11 April

    15 тэрбум төгрөгийн зээл олгожээ

    Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд Төрийн банкинд 5604 малчин 19 тэрбум 692.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Үүнээс Төрийн банк энэ сарын 8-ны өдрийн эцсийн байдлаар 4467 малчинд 15 тэрбум 894.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ. Эх сурвалж: Shuud.mn

  • 11 April

    Викториа хятадуудад таалагдсангүй

     Хятадын “Vogue” сэтгүүлийн шинэ дугаарт загвар зохион бүтээгч, дуучин Викториа Бекхэм зургаа татуулж, сонирхолтой ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр анх удаагаа Хятадын сэтгүүлтэй хамтран ажиллаж байгаа юм. Уг сэтгүүл ирэх сард худалдаан гарах аж. Сэтгүүлийн редакци өчигдөр Викториагийн хэд хэдэн зургийг интернэт нийтэлсэн байна. Харамсалтай нь Викториагийн зураг хятадуудад таалагдааагүй аж. Түүний зураг интернэт хэрэглэгчдийн гол яриа болж байна. …

  • 11 April

    Та машинаа хуучин эсвэл шатахуун их зарцуулдаг хэмээн солих шаардлагагүй боллоо

    Манай сайтад Солонгосын эрдэмтэн Квон Ки Сү гэх эрдэм шинжилгээний ажилтны ярилцлага гарч байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тэрхүү эрдэмтний хийсэн шатахууныг хэмнэх байгальд ээлтэй, шинэ дэвшилтэд технологи бүхий үйлдвэрлэл явуулж буй цехтэй танилцлаа. Эрдэмтний хэлсэнчлэн бичил биетийн ялгарлаас гарган авсан энэхүү бүтээгдэхүүн нь маш өндөр үр ашигтай төдийгүй байгальд ээлтэй эко технологи гэдгээрээ дэвшилтэй юм. Бүтээгдэхүүнийг эцсийн шатанд хоёр төрлөөр …

  • 11 April

    Х.Баттулгын өрөө рүү хуулийнхан дайрч орлоо

    УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөрүү  хуулийнхан хүчээр нэвтэрч багагүй шуугиан дэгдээгээд байна.  Тус үйл явдал яг одоо Баянгол зочид буудлын Х.Баттулгын өрөөнд болж буй юм. Дашрамд, УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг Шинэ төмөр замын төсөл болон Сайншандын Аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх явцад улсад их хэмжээний хохирол учруулсан …

  • 11 April

    УИХ-д нэр дэвших залуучуудын квотыг 20 хувьд хүргэнэ

        УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Төсөлд УИХ-д нэр дэвших залуучуудын квотыг 20 хувиар тогтоохоор заасан байна. Энэ тухайгаа тэрээр “Хоёр долоо хоногийн өмнө Олон улсын парламентын холбооны 134 дүгээр чуулганаас ардчиллыг залуужуулах тогтоол гарсан. Монголын хүн амын 80 хувь, сонгогчдын 50 хувийг тус бүр залуучууд эзэлдэг ч парламентад төлөөлөл …

  • 11 April

    МАН-ыг нийгмийг өдөөн турхирч, айдаст автуулсан гэв

     УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан албан бичиг хүргүүлсэн билээ. Уг шаардлагын хариуг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгчээ. Албан бичигт МАН-ын бүлгийг хэт улстөржсөн дүгнэлт гаргаж УИХ-ын баталсан аливаа шийдвэрийн өмнөөс УИХ-ын даргыг буруутгах үндэслэлгүй гэжээ. Мөн “УИХ-ын даргын зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүдэд бүгдэд нь тавьдаг зарчмын шаардлага, сануулгыг ялгаварлан …

  • 11 April

    Мэрайя Кэри хоолой, хөлөө 70 саяар даатгуулжээ

    Тун саяхан дуучин Мэрайя Кэри энэ дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг 48 настай тэрбумтан Жэймс Пэкерээс гэрлэх санал авсан билээ. Гэвч Мэрайя сэтгэл амралгүй хөдөлмөрлөж, уран бүтээлчийн замналаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа юм. Өдгөө нэрт дуучин эмэгтэй дэлхийг тойрон өөрийн аялан тоглолтыг хийж яваа аж. Түүний The Sweet Sweet Fantasy аялан тоглолт өнгөрсөн сарын 15-ны өдөр Шотландын Глазго хотоос эхэлжээ. Бүх …

  • 11 April

    Тав хоногт багтаан шатахууны үнийг бууруулахыг шаардлаа

    ШӨХТГ-аас судалгаа хийж, шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгах боломжтой хэмээн мэдэгдээд буй. Энэ хүрээндээ газрын тосны салбарын мэргэжлийн холбоодтой уулзалт хийж, тохиролцоонд хүрч буй тухай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Тэгвэл тохиролцоо явцгүй болсон бололтой, Газрын тосны газраас “авто бензин, дизелийн түлшний үнийг бууруулах боломжгүй” гэжээ. Тиймээс ШӨХТГ-аас нефть импортлогч компаниуд, Газрын тосны газарт шаардлага хүргүүлээ. Тус шаардлагад ажлын тав хоногт багтаан авто …

  • 11 April

    Бүх Оросын аваргаас Монголын сурагчид хүрэл медаль авлаа

    Нийслэлийн Биеийн тамир Спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо, TLG-13 ТББ, ОХУ-ын Кэс Баскет байгууллагууд хамтран Сагсан бөмбөгийн үндэс суурь болсон өсвөр үеийн сурагчдын дунд “СУРАГЧДЫН ЛИГ”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 насны ангиллаар жил бүр уламжлал зохион байгуулдаг. Сурагчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил 6 дахь жилдээ явагдаж байгаа ба энэ жилийн хувьд …

  • 11 April

    АТГ-аас шинээр гурван хэрэгт эрүү үүсгэжээ

    Авлигатай тэмцэх газар 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалтын …

  • 11 April

    Өсвөрийн шатарчдын ААШТ-ээс Монголын баг 36 медаль хүртжээ

    Өсвөрийн шатарчдын ААШТ манай улсад анх удаа болж байгаа. Уг тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ  зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчид оролцож байна. Өсвөрийн шатарчдын ААШТ дараахи гурван төрлөөр явагдана. Түргэн /Блиц/ Түргэвчилсэн /Рапид/ Стандарт /Classic/ Тэмцээний түргэвчилсэн (рапид) тоглолтын тэмцээн өчигдөр болж 438 шатарчин швейцарь системеер 7 өрөг тоглож, …

  • 11 April

    Олон улсын шинжээчдийн баг ажиллаж байна

    Сүүлийн жилүүдэд Монгол улсад мах, чацаргана, ноос, ноолууран эдлэл зэрэг экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч байгаа. Тиймээс ч гадаадын зах зээлд аливаа бараа бүтээгдэхүүнийг гаргахад лабораториор үнэлүүлдэг бөгөөд эдгээр үнэлэдэг лабораторийн байгууллагууд өөрсдөө хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байх шаардлагатай байдаг. Ялангуяа итгэмжлэлийн байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх нь гадаадын зах зээлийн үнэлгээ буюу олон улсын түвшинд шууд хүлээн зөвшөөрөгдөх …

  • 11 April

    Хэрхэн шинэ элэгтэй болох вэ?

    Та элэгний тухай юу мэддэг вэ? ЭЛЭГ гэдэг эрхтэн нь бидний бие махбодид орж буй бухий л муу зуйлийг хулээж авдаг эрхтэн юм.Гэхдээ,элэг бур эцсийн цэгт хурээгуй л бол бараг евдеж мэдрэгддэггуй эрхтэн юм.Тийм учраас ч туунд хэзээ тусламж хэрэгтэйг бид мэддэггуй .Та архи ууддаггуй,тамхи татдаггуй ч бай,энэ нь таны элгэнд цэвэрлэгээ хэрэггуй гэсэн уг биш шуу! ЭЛГЭНД ЕДЕР ТУТМЫН …

  • 11 April

    Хүүхдийг ослоос сэргийлэх өдрийг тэмдэглэлээ

     “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өчигдөр ЗЦГ-аас  “Хүннү малл” төвд зохион байгуулав. Жил бүрийн энэ өдрийг зам тээврийн осол, зөрчилд өртөх  хүүхдийн тоо буурахгүй, өссөн мэдээтэй угтдаг нь харамсалтай. Уг нь замын хөдөлгөөний тухай шинэ хууль болон жолооч нарын зөрчлийн оноог тооцох журам хэрэгжиж хяналт сайжирсантай холбоотой  зам тээврийн осол, зөрчил багасч байгаа. Гэвч бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй нэмэгдсээр байна. Сүүлийн …