Monthly Archives: April 2016

April, 2016

  • 6 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны Лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 2, 21, 27-р хороо Бага Дарь эхийн 6-10, 12, Бага Дарь эхийн 3-6, Сэлбийн 36, 37, 39, 40, 42, 43, 44, 46-р гудамж, Ангрол-ойл, Содмонгол, Морьд хур, Кевико, Сити палас, Цагаан …

  • 6 April

    Өнөөдөр шар морь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 29. Буд гараг. Могойг хүлэгч одтой, 2 хар  мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага:  Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой …

  • 6 April

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна. 2016 оны дөрөвдүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч …

  • 6 April

    Хүнд суртал гаргаж, хүчний байгууллага гэдэгтээ “итгэсэн” цагдаагийн өнөөгийн төрх

    Манай улс ардчилсан улс орон болоод хэдийнэ 25 жилийн нүүрийг үзлээ.  Өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд эрх зүйн томоохон шинэчлэлүд хийгдэж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахаар бид зорьж байна. Мэдээжийн хэрэг өнгөрсөн 25 жилийн түүхэнд бидэнд алдаа оноо олон байгаа нь  иргэний эрхийг дээдэлсэн нийгмийн байгууллага  руу  улам дөхөхийг эрмэлзэн ажиллаж байгаа. Энэ зорилгын хүрээнд …

  • 5 April

    Г.Сарангэрэлийн аав бусдын гарт амиа алджээ

    Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад “Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Содон” хороололд 57 настай эрэгтэй Г бусдад хутгалуулж амиа алдсан байна” гэх дуудлага очжээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход 43 настай Ж гэгч хохирогч Г-ыг хутгалж амийг нь хөнөөсөн байжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Сарангэрэлийн аав Ганбаатар байсан  байна. Сарангэрэл нь …

  • 5 April

    Хаврын ядаргаа тайлах амттай 10 шөл хийх арга

    Хаврын хавсарга салхинд туугдан, хамаг эрч хүч, урам зоригоо алдан стресстэн сууна уу? Тэгвэл таны ядаргааг тайлан, хөлсийг тань урсгах сайхан амттай шөлний жорыг сонирхуулья. Эдгээр нь илчлэг тэжээл сайтайн дээр амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан юм. Амралтын өдрүүдээр гэрийнхэндээ хийж өгч, алжаалыг нь тайлаарай. 1 Бяслагтай тахианы шөл Орц: Тахианы мөч: 300гр Моцарелла бяслаг: 3 хэрчим Төмс: …

  • 5 April

    Хар ус хүнд өгдөггүйн учир

    Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье. Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин: – Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих …

  • 5 April

    Сүхбаатарын талбайгаас атга амуу ч хураахгүй шүү

    Газар тариалан эрхлэгчид сонгуулийн жил айхтар улстөрждөг. Энэ жилийн улстөржилт  тариаланчдын хүрзтэй  жагсаал гэнэ.   Үүнийг “Бид бусдыг бодвол хаалтын гэрээ, захиалгат нэвтрүүлэг хийдэггүй” гэцгээж, бусад хэвлэлээ доош хийж байдаг Монголын толгой баян Чинбатын Монгол HD телевизээр өдөр шөнөгүй сурталчилж байна.  Газар тариалангийн улстөржилт тариаланчдад хэзээнээс ээлгүй байсаар ирсэн юм. Улс төр, үйл явцын гэрч, халуун цэг дээр нь хэзээнээс сурвалжилж, …

  • 5 April

    Банк дээрэмдэхийг завдсан этгээд батлан даалтаар суллагдсан байжээ

    Сүүлийн үед галт зэвсэг хэрэглэн банк дээрэмдсэн болон дээрэмдэхийг завдсан хэргүүд удаа дараалан гарсаар байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн эхэнд энэ оны нэгдүгээр улиралд гарсан гэмт хэргийн нэгдсэн тоо баримтуудаас танилцуулсан бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд Улаанбаатар хотод нийт 4909 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар буурсан …

  • 5 April

    Улаанбаатар Марафонд нэгдэцгээе

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нарт “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе уриан дор энэ сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дүүргүүдэд аялуулах өөрийн нэрэмжит “Улаанбаатар Марафон-2016” цомыг гардуулан өглөө. Энэхүү аяны зорилго нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 06 дугаар сарын 04–ний өдөр нийслэлд гурав дахь удаагаа …

  • 5 April

    Сэвх хэрхэн үүсдэг вэ, түүнээс сэргийлэх арга

    Сэвх гэдэг нь меланининий хуримтлал болоод нарны гэрлээс болж үүсдэг нөсөө хэлбэрийн хавтгай хар, бор, шар өнгийн толбууд юм. Хаврын улиралд сэвхтэх нь хүмүүст нийтлэг тохиолддог асуудал. Учир нь арьс өөрийгөө нарнаас хамгаалахын тулд их хэмжээний меланин пегмент ялгаруулж эхэлдэг байна. Ингэснээр арьс борлодог бөгөөд арьс шинэчлэгдэж чадахгүй үед меланин пегмент нь үлдэн шингэж сэвх толбо болдог байна. Үүнээс гадна …

  • 5 April

    Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөллөө

    Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг баталлаа.   Өнөөдрийн байдлаар манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 967 МВт байгаа бөгөөд нийт үйлдвэрлэсэн цахилгааны 4 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна. Эрчим хүчний зохицуулах хороо салхины эрчим хүчний  таван төсөл, …

  • 5 April

    Секси дуучнаас “улстөрч” болсон Нара мөрийн хөтөлбөрөө боловсруулав

    Улс төрд хөл тавих гэж байгаагаа мэдэгдсэн биш магтаал шүүмжлэлээр ёстой л нэг “бөмбөгдүүлж” яваа дуучин Нара арваад жилийн дараа анх удаа бүтэн нэрээрээ дуудуулахыг хүссэн. М.Нарантуяа нэрээ олонд таниулж эхэлсэн дуучин бүсгүй эцэг эхээ магтан дуулж, улстөрч эмэгтйчүүдийн нэгэн адилаар үнэтэй брэндийн даруухан загварын хослол сонгоr8 сувдан гоёлоор гангарч буй. Хөл хүндтэй байхдаа хүүгийнхээ эцгээс салсан түүний хувьд улстөрч …

  • 5 April

    Анжелина Жолийг удахгүй нас барна гэжээ

    Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг, Анжела Жолийг удахгүй нас барна гэж Их Британий сэтгүүлчид бичжээ. “Анжелинагийн биеийн жин ердөө 35 кг болсон. Хэтэрхий туранхай, ийм бага жинтэй тул удахгүй нас барж магадгүй” хэмээн “Ридус” зэрэг сонин сэтгүүл “зөгнөж” байна. “Анжелина Жолийн найз нөхөд түүний биеийн байдалд их санаа зовж, түгшиж байгаагаа ярилаа. Анжелина маш бага иддэг, байнга дотор нь муухайрдаг гэдгийг …

  • 5 April

    Хачигт халдвараас болгоомжил!

    Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Хачгийн идэвхитэй үе дөрөвдүгээр сараас эхэлдэг бөгөөд хачигт халдвар мөн үеэс эхлэн аравдугаар сар хүртэл бүртгэгддэг байна. Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас манай оронд     хачигт энцефалит,     хачигт боррелиоз,     хачигт риккетсиоз өвчнүүд ихэвчлэн тохиолддог байна. Хачигт энцефалит өвчин нь арван аймаг, Багануур, Багахангай, …