Monthly Archives: April 2016

April, 2016

  • 11 April

    Хөдөлгөөнт постыг 24 цагаар ажиллуулж эхэллээ

    Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс  “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа эрх зүйн зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөлд криминологи судалгаа тогтмол хийж, уг судалгаанд суурилан 100 айл, “Хангай” хотхон орчимд цагдаагийн хөдөлгөөнт постыг 24 цагаар байршил сэлгэн ажиллуулж, хөршийн хяналтын бүлэг, иргэдээс мэдээ мэдээлэл …

  • 11 April

    Удирдагчийн аминд халдах гэсэн “террорист”-ыг Умард Солонгост барьжээ

    Батлагдаагүй эх сурвалжийн мэдээлснээр бол Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны амь насанд халдахаар бэлтгэж байсан хоёр ч хүнийг баривчиллаа хэмээн UPI мэдээлсэн байна. Хятадтай хил залгаа Туманган голын бүсээс баривчилсан “алан хядагчид” удирдагч Ким Чен Уныг Хамгён-Пукто  умжийн Хверён хотод ирэхэд нь халдахаар төлөвлөж байжээ.  Эх сурвалжийн хэлснээр бол алан хядагчдыг хятадын газар нутгаас умардын хилчид баривчилж Улсын аюулаас …

  • 11 April

    Э.Бат-Үүл:Нэр нүүргүй, хүн доромжилж суудаг лаларуудыг лалар гэж хэлсэн минь үнэн

    Хотын дарга Э.Бат-Үүл “Кофе юу, цай юу?” шууд нэвтрүүлгийн үеэр төрийн хүнд баймгүй авирлаж, олны нүдийг орой дээр нь гаргав. Тус нэвтрүүлгийн хөтлөгчид хүртэл түүнийг ингэж авирлана чинээ санаагүй бололтой нэвтрүүлгийн үеэр Э.Бат-Үүлийн өмнөөс тун ч ичиж, эвгүй байдалд орж байгаа харагдлаа. Хотын даргын энэхүү зохисгүй ааш авир маш олон интенэт хэрэглэгчдийн эгдүүцлийг хүргэсэн нь мэдээж. Мань хүн үүнийгээ мэдэрсэн үү, өөрийн нэртэй пэйж …

  • 11 April

    Улаанбаатарыг ногоон хот болгоход Европын холбоотой хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Европын холбооноос Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Европын холбоо, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Бид Европын холбоотой хамтран ажилладагтаа таатай …

  • 11 April

    Нүдэнд гарсан өвдөг

    Хүний нүдний зовхи дотор талдаа салст бүрхүүлтэй байдаг шүү дээ. Яг тэр хэсэгт буюу нүдний хоёр талын доод буланд нулимсны болон тосны суваг нээгддэг. Өөрөөр хэлбэл, гадна амсар нь тэнд байрладаг гэсэн үг. Нүдэнд шороо тоос зэрэг гадны бохир биет орсон, бохир алчуур, угаагаагүй гараараа нүдээ арчих зэрэг тохиолдолд дээр дурдсан сувгаар халдвар орж идээт үрэвсэл үүсгэхийг “нүдэнд өвдөг гарлаа” …

  • 11 April

    Том Круз хүүхдүүддээ өв залгамжлуулахаас татгалзжээ

    Холливудын од, 53 настай Том Круз саентологийн урсгалд хэт автагдсан нэгэн билээ. Тэрээр дэлхийн зарим улс орнуудад хориотойд тооцогддог шашны энэхүү урсгалд 25 жил үнэнчээр зүтгэж яваа аж. Хэвлэлүүдэд мэдээлж байснаас харахад, Том энэхүү шашиндаа хэт үнэнчийн уршгаар түүний хоёр удаагийн гэрлэлт салж сарнихдаа хүрсэн бололтой. Тэр ч бүү хэл, түүний экс гэргий Кэти Холмс Том Крузыг өөрийн охин Суритай …

  • 11 April

    О.Магнай: Т.Аюурсайханыг нэр төрд халдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулна

    ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайханыг хуулийн байгууллагад өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр Т.Аюурсайхан “О.Магнай томоохон компаниудтай шүүхийн тавцан дээр эвлэрдэг байжээ” гэсэн утгатай ярилцлага өгч тараасан юм. Уг ярилцлагадаа тэрбээр “О.Магнай нэр бүхий сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станц, арилжааны банкуудад торгууль тавьдаг боловч дараа нь их …

  • 11 April

    А.Мөнхсүх: Битгий мартаасай гэсэндээ “Бүү март” киног хийлээ

     Сүүлийн 25 жил уран бүтээлчдийн, тэр дундаа киночдын зүрхэлж барьж аваагүй сэдвээр түүхэн киног чадварлаг бүтээж буй залуу найруулагчтай уулзлаа. Энэ бол “Долоон бурхан харвадаггүй”, “Саятан болох дамжаа” зэрэг киног найруулсан “Хүмүүн фильм” продакшны найруулагч А.Мөнхсүх юм. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал, өмнөх нийгмийн сүүлчийн удирдагч Жамбын Батмөнх агсны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүү март” киног энэ сарын …

  • 11 April

    Нараар биеэ эмчлэх арга

    Канадын “www.remedist.net” сайт нарны тусламжтай эрүүл өөдрөг амьдрах аргаас нийтэлжээ. Австралийн Мельбурн хотод байрладаг “Baker” судалгааны хүрээлэнгийн доктор Гэвин Ламбертийн хийсэн судалгаагаар өглөөний нар сэтгэл гутралыг эмчилдэг болохыг тогтоожээ. 6-7 цагийн нар сэтгэл гутралыг эмчлэхээс гадна эрч хүч бэлэглэдэг болохыг тогтоожээ. Калифорни мужийн эмнэлгийн доктор Фрэнк Эрхи 1000 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан судалгаагаар нар хөхний хорт хавдар болон бүдүүн гэдэсний хорт …

  • 11 April

    Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчид дэлхийд гарч эхэллээ

    Өсвөрийн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн эх оронд минь зохиогдож байгаа энэ өдрүүдэд Монголын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч “Говийн өв” Группын захирал Г.Эрдэнэбаяртай уулзаж ярилцлаа. Л.Алтaнгэрэл: Сайн байна уу? Тэмцээний талаарх асуултаар ярилцлага эхлэх үү? Г.Эрдэнэбаяр: Сайн сайн байна уу? Монгол улсад анх удаа зохиогдож буй Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний үеэр ярилцаж байгаадаа таатай байна.Тус тэмцээнд Ази …

  • 11 April

    Төв аймгийн замд осол гарчээ

    Өчигдөр буюу 10-ны өдөр Төв аймгийн замд болсон автомашины ослын зургийг иргэн Эрдэнэбаатар твиттерт нийтэлжээ. Авто замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлье.

  • 11 April

    ХХААЯ-ны сайд Р.Бурмаа Бүгд найрамдах Унгар, Бүгд найрамдах Болгар улсад ажлын айлчлал хийлээ

    Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекашийн урилгаар энэ оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд Унгар улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр сайд Р.Бурмаа, Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекаш, Гадаад харилцаа, худалдааны сайд, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын Унгарын талын тэргүүн ноён Иштван …

  • 11 April

    Эхнэрүүдээ эндүүрдэг ихрүүд хагалгаа хийлгэнэ

    Хятадын оршин суугч болох ах, дүү Жао Синь, Жао Сюань нар ихрүүд билээ. Тэдний эхнэрүүд болох эгч, дүү Юн Фэй, Юн Ян нар ч усны дусал шиг адилхан ихрүүд юм. Тэд нэг нэгнээ эндүүрч эвгүй байдалд ордог тул гадаад үзэмжээ өөрчлүүлэх пластик мэс ажилбар хийлгүүлэхээр төлөвлөжээ. Мэс ажилбарууд Шанхай хотын нэгэн эмнэлэгт хийгдэнэ. Ах, дүү Жао нар нүүр царай адилхан …

  • 11 April

    Тусгаар тогтнол  Эв нэгдлийн нам УИХ-д суудалтай боллоо

    Өнгөрсөн 7 хоногт Тусгаар тогтнол Эв нэгдлийн намд УИХ-ын нэр бүхий гишүүд элсэн орж, улс төрийн гуравдах хүчин болж  удахгүй болох УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсон тухай яриа чих дэлссэн. Олны үг ортой гэдэгчлэн  баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар  Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам өчигдөр буюу 4 сарын 10-ны өдөр 200 орчим гишүүдтэйгээ “нууцхан” хурлаа хийж, тус намын даргаар УИХ-ын гишүүн …