Батлагдаагүй эх сурвалжийн мэдээлснээр бол Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны амь насанд халдахаар бэлтгэж байсан хоёр ч хүнийг баривчиллаа хэмээн UPI мэдээлсэн байна.
Хятадтай хил залгаа Туманган голын бүсээс баривчилсан “алан хядагчид” удирдагч Ким Чен Уныг Хамгён-Пукто умжийн Хверён хотод ирэхэд нь халдахаар төлөвлөж байжээ. Эх сурвалжийн хэлснээр бол алан хядагчдыг хятадын газар нутгаас умардын хилчид баривчилж Улсын аюулаас хамгаалах яманд шилжүүлэн өгсөн байна.
Хилчдэд эрх баригчид талархал илэрхийлэн Солонгосын хөдөлмөрийн намын гишүүн болгох санал тьавьсан гэнэ.
Саатуулагдсан хоёр хүний нэг нь хятадын иргэн бол нөгөө нь Умардаас Өмнөд Солонгос руу зугтаж гарсан хүн байжээ.
Asia Press агентлагийг үүсгэн байгуулагч Зиро Исимару үүнийг ирэх тавдугаар сард болох Солонгосын хөдөлмөрийн намын YII их хурлын өмнөх ээлжит суртал нэвтрүүлэг гэж үзэж байна.
Өмнөд Солонгосын “Донг А-Ильбо” сонин ч бас Умардын өнөөгийн удирдагч Ким Чен Уны дэглэмийн нэр хүнд, тогтвортой байдал нь хүн амын дунд түүний эцэг Ким Чен Ирийн үеийнхээс доогуур байгаатай холбоотой гэж бичжээ.

Эх сурвалж: www.assa.mn