Даваа гарагийн шуурхай хуралдаанаар аймгийн НХХ-ээс Улаанбурханы өвчлөлийн тухай мэдээлэл(IV/7-ны 17.00-IV/8-ны 17.00 цаг хүртэл) хийв. Улаанбурханы өвчлөл анх бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Дархан-Уул аймагт 7 хүүхэд эндсэн харамсалтай мэдээ байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар шинээр 6 өвчлөл бүртгэгдэж нийт өвчлөл 1732 болжээ. Улаанбурханы тархалт буурч байгаа хэдий ч өвчилсөн хүүхдүүд хүндэрч байгаа гэж албаны хүн танилцууллаа. Нэгдсэн эмнэлгийн халдвартын …
Monthly Archives: April 2016
April, 2016
-
11 April
Ди Каприо шинэ хайраа оллоо
Жүжигчин Леонардо ди Каприо шинэ хайраа олсон бололтой. Тэрбээр өөрийн сонголтод үнэнч байдаг тул шинэ найз бүсгүй нь мөн л шаргал үст загвар өмсөгч эмэгтэй гэнэ. Түүний нэр Чэлси Веймар. Саяхан тэд Малибу дахь Нобу зоогийн газраас гарч яваад папарацци нарын дуран авайд өртжээ. Мөн өдөр загвар өмсөгч бүсгүй ди Каприогийн гэрт авахуулсан өөрөг зургаа Инстаграм дээр байршуулсан аж. Ийнхүү …
-
11 April
АСЕМ-ын зочдын цуваа хөтлөх машинуудыг хүлээн авлаа
Ирэх долоодугаар сард Улаанбаатар хотод болох АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтад үйлчлэх авто машинуудыг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т хүлээлгэн өгөх ёслол дөрөвдүгээр сарын 8-нд ЦЕГ-ын Авто баазад боллоо. Авто машин хүлээлцэх ёслолын ажиллагаанд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батсуурь, АСЕМ-ын Зам тээвэр, харилцаа холбоо, …
-
11 April
9 настай хүү 62 настай эмэгтэйтэй гэрлэв
Есхөн настай сурагч хүү ээжээс нь эгч буюу 62-той эмгэнтэй гэрлэсэн хачирхалтай үйл явдал Өмнөд Африкт болжээ. Ингэснээр есөн настай сурагч Saneie Masilela дэлхийн хамгийн залуу сүйт хархүү болж байгаа гэнэ. Тэд өвөг дээдэс нь хүссэн учраас энэ хуримыг хийж байгаа гэж хачирхалтай гэрлэлтийн шалтгаанаа тайлбарлажээ. Сүйт бүсгүй Хелен Shabangu урд нь гэрлэж байсан таван хүүхэдтэй нэгэн аж. Түүнчлэн түүний …
-
11 April
Хэрцгий үйлдлийн эзнийг олж өгсөн хүнд 2000 доллар амлажээ
Зураг дээр харагдах герман хоньч нохой үүлдэрийн нохойг Нью-Йорк хот Лонг Айлендийн зам дээр алхаж явахад нь олсон гэнэ. Нохойгоо идэх, уух ямар ч боломжгүй болгож, амыг нь туузаар боосон этгээдийг цагдаа нар хайж эхэлсэн бөгөөд эзний талаар мэдээлэл өгсөн хүнд 2000 долларын шан харамж амласан байх юм. Нохойг олсон хүн хэлэхдээ “Зам дээр алхаж байгаад намайг хараад гүйж ирсэн. Түүний …
-
11 April
Нийслэлд морин тойруулга байгуулах боломжийг судлах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/270 дугаар захиамж гаргалаа. Тус захирамжаар Улаанбаатар хотын татварын бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд морин тойруулгын үйл ажиллагаа явуулах боломжийг судлах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан …
-
11 April
Зика вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/268 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд “Зика” вируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүх шатны Засаг дарга нар, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт …
-
11 April
Цалингүй жолооч нар эрхэм хүндэт “луйварчдын золиос” биш
Нийтийн тээврийг цахим карттай болгосноос хойш элдэв “хэл ам” тасрахгүй болоод байгаа. Жолооч мөнгөнөөсөө авлаа, хулгайллаа гэх зүйл тасрахгүй байна. Тэдний цалинг өгөхгүй байгааг саяхан өлгөсөн тэдний анонс дээрээс харлаа. Дарга нар цалингаа авахгүй гурван сар болоод нэг үздээ. Гар дээр нь бэлэн мөнгө эргэлдэж байгаа жолооч гэртээ өлсөөд суух хүүхдээ хараад зүгээр сууж чадахгүй байгаа нь тодорхой. “Хорхой хүртэл …
-
11 April
Бүтээлч хот
Бүтээлч хот гэх нэр томъёо 15 жилийн өмнөөс Австралид хэрэглэгдэж эхэлсэн бол өдгөө төв Ази руу хүч түрэн орж ирж байна. Бид олон төрлийн судалгаа, дүн шинжилгээ, засаг захиргааны бодлогыг тайлбарлаж нуршилгүйгээр энэхүү нэр томъёоны талаар хялбарчилж танилцуулахаар шийдэв. Бүтээлч хот Мельбурны тухай нэгэн аялал жуулчлалын нэвтрүүлгийг үзээд манай нийслэл ч гэсэн нийгмийн хөгжлийн энэ түвшинд хүрэхээр хэрхэн чармайж буйг анзаарсан юм. Нийгмийн …
-
11 April
Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуулалтын бодлого хэрэгтэй байна
Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Балжиннямын Очбадрахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд нэлээд гүнзгий автлаа. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийн өндөр өсөлтүүд саарч шалдаа унатлаа буурчээ. Юунаас шалтгаалж ийм байдалд хүрэв? -Эдийн засгийн хямралд автахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, гадаад хүчин зүйлийн нөлөө хүчтэй хэвээр …
-
11 April
Энэтхэгт сүм шатсаны улмаас 100 гаруй хүн амь үрэгдлээ
Орон нутгийн цагаар ням гаригийн үүрээр Энэтхэгийн өмнөд хэсгийн Коллам хотын сүмд гал гарч, үүний улмаас 100 хүн амь үрэгдэн, 400 гаруй хүн түлэгдэн, бэртэж гэмтээд байгаа талаар тус улсын эрх баригчдын зүгээс мэдэгдсэн талаар BBC уламжиллаа. Путтингал сүмд гарсан гал бидний хэлж заншсан “салют”-аас үүдэн ассан байна. Тус сүмийн барилгад хадгалагдаж байсан их хэмжээний салют-д гал авалцсаны улмаас томоохон …
-
11 April
Төсөв 615 тэрбумаар тасарчээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний гурван сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88.3 хувийн, нийт зарлага 73.8 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 461.0 тэрбум төгрөгөөр бага байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1 их наяд 95.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.7 хувиар буюу 145.8 …
-
11 April
Монголоо аврах хөдөлгөөний хийх жагсаалыг Цагдаагийн байгууллагаас саатуулахыг оролджээ /видео/
Монголоо аврах хөдөлгөөний зохицуулагчдын зүгээс 3 сарын 30- ны өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан 3 асуултыг асуусан. Гэвч албантушаалтнууд бидэнд ямар нэгэн хариу өдөөг болтол өгөөгүй. Иймээс бид 4 сарын 11 -ны өдөр буюу өнөөдөр хууль журмын дагуу Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хандан Хилмэгсэгсдийн хөшөөний урд жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авсан боловч тэдний үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас хүчээр албадан зогсоох, майхан хөгжим апаратурыг …
-
11 April
Сайхан үсний нууцаас….
1. Будагтай үсэнд зориулсан маск 2 өндөгний шар, 2 халбага оливийн тос мөн адил хэмжээний зөгийн балыг сайтар хутгаж холино. Бэлэн болсон холимог дээрээ 5 капсул витамин А болон 1 халбага архи (цайвар үстэй бол), конъяак (хар үстэй бол) нэмж холино. Бэлэн болсон маскыг хуурай үсэндээ түрхэж үсээ алчуураар бооно. 1 цагийн дараа үсээ хүйтэн усаар зайлна. Энэ маскыг долоо …
-
11 April
Топ модел Э.Одгэрэлийн хөтөлсөн цаг агаарын мэдээг ойлгосон хүн байна уу?
Бямба гаригт гарсан “Eagle” телевизийн Бүрэн зураглал нэвтрүүлэгт Топ модель Одгэрэл оролцлоо. Түүний хувьд мөнхийн залуу, янаг хоолойгоороо алдартай билээ. Түүний хөтөлсөн цаг агаарын мэдээ сошиал ертөнцөөр нилээд шуугиан тариад амжлаа. Учир нь ихэнх хүмүүс түүний сайхан биеийг харж, янаг ч гэмээр юмуу “ядцан” гэмээр юмуу хоолойг нь сонсоод цаг агаарынхаа мэдээллийг ойлгож чадалгүй Ням гаригийг нилээд хүндхэн өнгөрөөсөн бололтой.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл