Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ИРЭЭДҮЙН МИСТЕР тэмцээн анх 1996 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж энэ жил 20 дахь удаагийнхаа тэмцээнийг Улаанбаатар паласийн Рояаль танхимд 2016 оны 4-р сарын 16-ны бямба гарагт хийхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тус тэмцээн нь клубүүд болон тамирчдын оролцоогоор Бодибилдингийн УАШТ-тэй дүйцхүйц хэмжээнд болдог. Мөн шинэ залуу тамирчдад боломж олгож …
Monthly Archives: April 2016
April, 2016
-
11 April
“Монгол цэргийн жавхаа” уралдааны дөрөв дэх жилийн нээлт боллоо
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас санаачлан БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-тай Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны 4 дэх жилийн нээлт өнөөдөр боллоо. Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги байгууллага оролцож байгаа. Хоёр үе шаттай уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Уралдаан энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тус уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба …
-
11 April
Уруул хатах шалтгаан ба хэрхэн эмчлэх вэ
Уруулын арьс маш нимгэн, тос, хєлс ялгаруулдаггүй, түргэн хатдаг учир зовхины арьстай адил эмзэг юм.Мэдрэлийн олон тєгсгєл, судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан єнгєтэй болгодог. Уруулын гадаад тєрхєнд эрүүл мэндийн байдлыг илэрхийлэх зүйл олон. Жишээ нь: Гєлгєр, сайхан улаан уруул нь эрүүл саруулын гэрч байдаг бол хєхєлбий уруул нь зүрх-судас, уушигны євчтэйн илрэл байдаг.Мєн уруул нь єєхний булчирхайгүй байдаг …
-
11 April
Л.Наранбаатар ажлаа өглөө
УИХ-ын дарга З.Энхболдыг “эдийн засгийн алуурчин” хэмээн буруутгаж, оймсоо шидсэн Л.Наранбаатар ажлаа өгчээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр Дарханы АН-ын хорооны даргын албыг өгсөн байна. Түүний оронд Г.Баянмөнхийг сонгож, өнгөрсөн бямба гарагт болсон Дархан-Уул аймгийн АН-ын хорооны хурлаар баталгаажуулжээ. Эх сурвалж: Unen.mn
-
11 April
Энэ сарын 18-наас зам барилгын ажил эхэлнэ
Энэ жил 14 чиглэлд нийт 1014 км зам, гүүр ийн ажлыг Зам Тээврийн яамны захиалгаар, Сангийн яам, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн байна. Автозамын салбарынхан бүтээн байгуулалтын ажлын нээлтээ энэ сарын 18-ны өдөр хийж, замчид нэгэн зэрэг таван цэгээс их ажлын гараагаа эхлэхээр болжээ. Зам харилцааны чанарыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байгаа Ховд, Завхан, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгууд …
-
11 April
Бейонсе шинэ брэндээ худалдаанд гаргалаа
Дуучин Бейонсе “Topshop” брэндийн эзэмшигч Филипп Гринтэй хамтран “Topshop Athletic” шинэ спорт брэндийн анхны цуглуулгаа худалдаанд гаргалаа. Тэдний “Ivy Park” цуглуулгад 200 гаруй загвар багтсан бөгөөд Topshop, Nordstrom, Zalando, Net-a-Porter, Selfridges ба Hudson’s Bay Co. гэх зэрэг томоохон дэлгүүрээр худалдаалж буй аж. Бейонсе цуглуулгынхаа талаар “Шинэ түншийн харилцаа эхлүүлж, бие даасан брэнд үүсгэж байгаадаа баяртай байна. Энэхүү спорт …
-
11 April
“Майхантай суулт”-ын зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод тулган шаардах бичиг хүргүүллээ /фото/
Улс орны нийгэм, эдийн засгийн байдал өдрөөс өдөрт улам бүр дордож байгаатай холбогдуулан “Монголоо аврах хөдөлгөөн” өнгөрсөн 3 сарын 30-ны өдөр байгуулагдан Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хаягласан 1. Өнөөдөр нэг Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ? 2. Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ? 3. Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ? …
-
11 April
Инфляци өнгөрсөн сард 1.7 хувьтай гарчээ
Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас 2016 оны эхнээс тооцсон инфляци өнгөрсөн гуравдугаар сард 1.7 хувьтай гарсан гэж урьдчилсан байдлаар мэдээллээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад инфляцийн хурд нь буурчээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард 0.7 хувьтай байсан сарын инфляци гуравдугаар сард 0.5 хувийн өсөлттэй гарчээ. Хөдөө орон нутгаас долоон аймгийн хэрэглээний үнийн индекс улсын дунджаас доогуур байгаа аж. Ялангуяа Баян-Өлгий …
-
11 April
Ганцхан өдрийн дотор нэг терабайт мэдээлэл татжээ
Австралийн иргэн Жон Зашвери ганцхан өдрийн дотор үүрэн гар утасныхаа цахим сүлжээг ашиглан нэг терабайт мэдээллийг хуулбарлаж чадсан байна. Сүйхээтэй эр тэндхийн үүрэн гар утасны оператор компани Telstra-гийн явуулсан ажиллагааг тун ч овжиноор ашиглажээ. Тус компани Free Data Day гэдэг үйл ажиллагааг явуулахдаа үүрэн гар утасны интернэт ашиглагчдаас бүтэн өдрийн турш төлбөр аваагүй аж. Ийм маягаар тус компани сүүлийн хоёр …
-
11 April
МАН-ын УЗ өнөөдөр хуралдана
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 18.00 цагт Тусгаар тогтнолын ордноо болно. Тус хуралдаанаар МАХН-тай эвсэх эсэнх асуудлыг голчлон хэлэлцэх бөгөөд 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг намын дотоод асуудлыг ярилцах аж.
-
11 April
АСЕМ-ын зочдод үйлчлэх тогооч нар ур чадвараараа өрсөлдөв
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг хүлээж авах түнш 47 зочид буудлын рестораны тогооч нарын дунд зохиогдох ур чадварын тэмцээний эхний шат 4 дүгээр сарын 8-нд “Их тэнгэр” цогцолборт боллоо. Дөрвөн шаттай үргэлжлэх энэхүү тэмцээний эхний хэсэг нь өглөөний цай бэлтгэх бөгөөд энэ удаад 12 зочид буудлын 40 гаруй тогооч оролцож, богино хугацаанд шинэлэг санаа бүхий, амт чанартай зууш, …
-
11 April
Н.Номтойбаяр: Ч.Сайханбилэг алдаагаа давтлаа
УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “алдаагаа” ухаарч, уучлалт гуйх шаардах бичгийг дахин хүргэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулахад “Эдийн засгийн форумын үеэр үндэсний томоохон компаниудаа өр зээлтэй гэх мэтээр ярьсантай нь холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүлцэл өчих шаардлах бичиг хүргүүлсэн. Уг шаардах бичигт “Улстөржилтийг чуулганы танхимд хийе, гадаадын дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчдын өмнө …
-
11 April
“Төрийн шагналын тухай хуулийн төслийг дэмжихгүй”
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн байна. Учир нь төр улсдаа олон жил зүтгэж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн ахмадуудыг гаргуунд нь гаргаж ард иргэдээ хямраах …
-
11 April
Гэртээ байлгаж болохгүй 9 зүйл
Бүх зүйл сайн, муу энерги агуулж байдаг. Тиймээс зарим зүйлийг гэртээ байлгах нь тийм ч тохиромжгүй ажээ. Та гэр доторхи зарим нэгэн зүйлээ ялгаад хэрэггүй гэснээ харамсалгүйгээр хаяарай.Зарим нэг эд зүйлс танд хэрэгтэй эсэхийг өөрөө тодорхойлж болох ажээ. Үүний тулд та тодорхой зүйл дээр дөхөж очоод хувийн асуудал амьдралынхаа талаар яриад үзээрэй. Хэрэв танд таагүй мэдрэмж төрж байвал тэр зүйл …
-
11 April
MASK-ийн жүжигчин А.Гэрэлцэцэг хадамд гарах нь
Шинэ үеийн хошин урлагийн өнгө төрх, нүүр царай болсон ялдамхан жүжигчин гэгддэг А.Гэрэлцэцэг нэг насны ханиа “олсон” сурагтай. Олны нүдэнд тэр бүр өртөж хувийн амьдралаа дэлгэдэггүй тэрбээр зохиолч Д.Төрмөнхийн хүү загвар өмсөгч залуутай амрагийн харьцаа тогтоож, тэр ч бүү хэл удахгүй хурим найраа хийх гэнэ. Ямартай ч олон залуусын харцыг булаасан, дайчин бүсгүй маань айлын бэр болохоор хуримын даашинзны эрэлд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл