Monthly Archives: April 2016

April, 2016

  • 19 April

    8-40 жилийн настай зургаан замыг шинэчлэхэд 8,5 тэр бумыг зарцуулна

    Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд нийслэлийн нутэг дэвсгэр дэх авто замын хашлага, хайс солиход нийслэлээс 8.5 тэрбум төгрөг зарцуулж, мөнгө угааж байна гэсэн утга бүхий ташаа мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Авто замын газраас тайлбар өглөө.  2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт зохион байгуулахтай холбогдуулж энэ оны нийслэлийн авто зам барилгын …

  • 19 April

    Залууc цахим хуудсаар нэгдэн их цэвэрлэгээнд оролцлоо

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдан оролцов. Цэвэрлэгээнд 8044 аж ахуйн нэгж байгууллагын, 44833 хүн оролцож 331 га …

  • 19 April

    Дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана

    Парламентын түнш­лэлийн есдүгээр уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор – 2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний Пүрэв гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, – 22-ны Баасан гарагт авто­машины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Хязгаарлалтын бүс: Нийслэлийн иргэдийн Төлөө­лөгчдийн …

  • 19 April

    УИХ-ын гишүүн Х.Баттулга ҮЗХ-ны хуралд яагаад суусангүй вэ

    АН-ын ҮЗХ хороо өчигдөр орой 19.30 цагийн үед ээлжит бус хуралдаанаа эхлүүлсэн. Уг нь АН-ын эрх барих дээд байгууллага хурлаа 18.00 цагаас эхлүүлэхээр төлөвлөөд байсан ч ийнхүү бүтэн цаг гаруйгаар хоцорч эхэлсэн юм. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлыг нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөх байх хэмээн таамаглаж байсан ч энэ удаагийн хуралдаанаар ямар нэгэн эрх мэдлийн хуваарилалт болон нам дотор үүсээд …

  • 19 April

    Хоосон ходоодтой кофе уух нь хэр хортой вэ?

    Та өглөө босоод ажилдаа явахын өмнө юм идэлгүйгээр хар кофе уудаг уу? Хэрэв тийм бол та дараах мэдээллийг уншаарай. Кофе гэдэг нь Америк болоод барууны оронд өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд манай улсад өглөөний цайнд кофе хэрэглэх нь ихэссэн. Хоосон ходоодтой буюу өглөө өлөн байх үед кофе уух нь танд цадсан мэдрэмж төрүүлэхээс гадна нойр сэргээх маш сайхан …

  • 19 April

    Зуслангийн газар өмчлүүлэх цахим бүртгэл эхэллээ

    Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/  зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18 216 нэгж талбарыг  өмчлүүлэх юм. Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө.  Хүсэлт гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдөлөө гаргах бөгөөд системд иргэд өөрийн …

  • 19 April

    Ганди, Их монгол улсын гудамж, Баянмонгол хороололд замын болон тохижилтын ажил хийгдэж байна

    Ази Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод авто замын хуучин хашлага хуулж шинээр тавих ажил хийгдэж байна. Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт, Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлуудтай хамт замын хашлага, явган зам, дугуйн зам, борооны ус зайлуулах …

  • 19 April

    Өнөөдөр болох үйл явдал

    10.00 цагт: МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих ажлын хүрээнд АНУ-ын Махны холбооны дэд ерөнхийлөгч Вилиам Вестмэн (Билл), мах махан бүтээгдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-д салбар дахь төлөөлөгч Жон Лонг нартай уулзах уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын өрөөнд болно. 10.30 цагт: Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Эрүүгийн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, …

  • 19 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний Мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сонгинохайрхан дүүрэг 11.30-17.00 цагт: ЕТГ-ын зуслан орчмоор, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар 11.00-18.00 цагт: Полигон, Болор, Жавхлант, Тэрэлж, Тэрэлж жуулчин, Лигдингхана, Оюунсүрэн, Стройка, Юнител, Өндөр улаан, Цэдэвдож амралт, Ном, Немо смар, Баяр импекс ХХК-ууд, Горхийн амралтаас …

  • 19 April

    Улаанбаатарт 13 хэм дулаан байна

    Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 …

  • 19 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 13. Ангараг гараг. Харцага одтой, зургаан цагаан  мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага:Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай …

  • 18 April

    Ахиж амандаа хийж болохгүй хорт хавдар үүсгэгч 11 хүнс

    АНУ-ын Хорт Хавдар Судлалын Хүрээлэнгээс судалгаа хийж дараах хүнсний бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсэх шалтгааныг 60-70 хувь ихэсгэдэг болохыг баталжээ. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг бага хэрэглэх нь хорт хавдараас сэргийлэхээс гадна эрүүл мэндийн бусад асуудлаас сэргийлж чадна гэж тэд зөвлөж байна. BPA дотортой лааз Зарим нэг лаазалсан бүтээгдэхүүнүүд BPA дотортой байдаг. Хэрэв та лаазалсан бүтээгдэхүүн авах бол “BPA free /BPA агуулаагүй/” гэсэн …

  • 18 April

    Залуу захирлууд “Баяцхан зүрхнүүдээ” аврах “амин” тариаг ХӨСҮТ-ийн удирдлагад хүлээлгэн өгөв

    “Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн клуб” ТББ, “Залуу захирлуудын холбоо” хамтран Улаанбурхан өвчнөөр эндэж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм болох зорилгоор ”Бяцхан зүрхнүүдээ аюулт өвчнөөс аврая” аяныг эхлүүлж байсан тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл тэдгээр залуус бид нэгдэж чадвал “хүчтэй” гэдгээ харуулж чадлаа. Учир нь өнгөрсөн бямба гаригт “Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн клуб”, “Залуу захирлуудын холбоо”-ны төлөөлөлүүдийг ХСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон эмнэлгийн эмч нар хүлээн …

  • 18 April

    Монголоо аваръя хөдөлгөөний гурван гишүүнийг баривчиллаа

    Өнгөрсөн долоо хоногт “Монголоо аваръя” хөдөлгөөний Ганхуягийг цагдаагийн байгууллагаас баривчилсэн. Тэгвэл энэ долоо хоногт мөн тус хөдөлгөөний гишүүдийг баривчлах бололтой. Тодруулбал, 2016.04.18-ны 12:54 минутанд иргэдээс санал асуулга авч байсан “Монголоо аваръя” хөдөлгөөний гурван эмэгтэйг Чингилтэй дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн баривчилсан байна. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэгддэг бид өнөөдөр бие биеийнхээ үзэл бодлыг ч сонсох эрхгүй, бусдаас хараат байдлаар амьдарч байна. Дуу хоолойгоо хүргэх гэсэн жирийн …

  • 18 April

    Зам, гүүрийн барилгын ажил орон даяар нэгэн зэрэг эхэллээ

    Монгол Улсын Засгийн газар Азийн автозамын нэгдсэн сүлжээнд холбогдох, аймгийн төвүүдээ Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж энэ дөрвөн жилд ажиллалаа. Монгол Улс 1921-2012 онд буюу 91 жилд 2964 км зам барьсан бол 2012-2015 он буюу сүүлийн 3 жилд нийт 3405 км хатуу хучилттай авто зам барьж, автозамын салбарт их бүтээн байгуулалт өрнөлөө гэж Монгол Улсын Ерөнхий сайд …