Monthly Archives: May 2016

May, 2016

  • 24 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 09:30-18:00 цагт. 20-р хороо Гачуурт тосгон, УБ Бодь-Буян, Иргэн Наранцэцэг, Рэндэр, Иргэн Баянмөнх (үйлчилгээ), Тоосгоны үйлдвэр, Баянгол тохижилт ХХК 10:30-16:00 цагт. 19-р хороо Ган титэм, иргэн Бурмаа, Түвшинтунгалаг, Мондэм, Газар шилтгээн, Хавтагийн нуруу ХХК-ууд, АЖУГДС болон эдгээрийн ойр орчмоор 10:30-17:30 …

  • 24 May

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, …

  • 24 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 18. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага:  Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй . Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 24 May

    Бичил санхүүгийн зах зээлийн эрсдлийн удирдлага

    БИЧИЛ ГЛОБУС ГРУППИЙН  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ,   “MSP” ТӨСЛИЙН УДИРДАГЧ Жаргалсайханы ОТГОНСҮХ ( Master of business administration ) Товч агуулга: Бичил санхүүгийн зах зээлийн зээлийн эрсдэлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагыг тодорхойлж, зээлийн эрсдэлээс хамгаалах олон улсын удирдлагын арга ажиллагааг ББСБ-ын бизнес эрхлэгч нарт санал болгосон болно. Санхүүгийн эрсдэлийн дотроос хамгийн их анхаарал татаж байгаа эрсдэл нь зээлийн эрсдэл юм. Зээлийн харилцаанд оролцогч …

  • 24 May

    Сэлэнгэ аймгийн АН-ын хороо С.Баярцогтыг “өмөөрч” мэдэгдэл гаргажээ

    Сонгуулийн халуун өрсөлдөөн эхэлж буй эгзэгтэй үед эрх баригч Ардчилсан намын дарга З.Энхболд улс төрийн харалган мэдэгдэл хийсэнд Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нэн харамсан бухимдаж байна. Манай нутгийн унаган хүү, Сэлэнгэдээ төдийгүй улсдаа зартай тариаланч Сангажавын удам Баярцогтыг Сэлэнгийнхэн Монгол төрд хэрэгтэй, ирээдүйтэй түшээ хэмээн үнэлж, Ардын Их Хурлын депутатаар анхлан, дараа нь Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөнтөө …

  • 23 May

    Дэлхийн сүүний өдрийг энэ сарын 31нд тэмдэглэнэ

    Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол Улсад анх удаагаа “Эх орны сүү-эрүүл хүнс, амьдралын баталгаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тус ёслолын ажиллагаа энэ сарын 31-ний өдөр Чингисийн талбайд болох юм. Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн …

  • 23 May

    Г.Ариунсувд: Өсвөр насныханд зориулсан асуудалтай арьсны үйлчилгээг эхлүүлээд байгаа

    Хийсэн бүтээснээрээ залуус төр засагтаа үнэлэгдэн шагнуулж байна. Энэ удаад бид Г.Ариунсувд гэгч шавилхан биетэй эмэгтэйгийн хийсэн бүтээсэн зүйлтэй танилцан өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа. Тэрээр 15 жилийн турш гоо сайхынхаа мэргэжлээр ажиллаж орон нутгаар бүх аймгаар тойрон өөрийн гоо сайхын салонуудаа байгуулан шавь нараа бэлтгэн ирсэн. Тэр өөрийн мэргэжлийн студи болох “Санрей” –г гурван жилийн өмнө байгуулсан ч …

  • 23 May

    Топ модель О.Ариунзулын “аз жаргалтай мөч”

    Дуучин Б.Амархүүг монголдоо амьдраагүй байх үед залуус эх орондоо ирж тоглолтыг нь тэсэн ядан хүлээж байсан цаг үе саяхан. Тэгвэл олны хайр хүндлэлийг хүлээгээд өөрийн чадвараа харуулж чадсан тэрбээр монгол эмэгтэйгээ ханиа болгосон нь олон хүнд талаагддаг. Загвар өмсөгч, Азийн топ модел О.Ариунзулыг загвар сонирхогчид сайн мэднэ. Ээж болоод 10 гаруй сар болж буй топ маань аз жаргалыг өдөр бүр …

  • 23 May

    АСЕМ-ийн ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа

    АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны зүгээс өнөөдөр /2016.05.23/ үүргээ амжилттай гүйцэтгэсэн Ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа. Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэлийг Ажлын хэсэг өндөр түвшинд гүйцэтгэсэн болохыг Үндэсний хорооны …

  • 23 May

    Сонгуулиа өгөөгүй иргэнийг 20 доллараар торгоно

    Австралийн Сонгуулийн комиссоос ирэх долдугаар сарын 2-нд болох парламентын сонгуульд оролцохоор бүртгүүлэх хугацаа орон нутгийн цагаар оройн 20:00 цагт дуусгавар болно гэдгийг иргэдэд хандан анхаарууллаа. Гэтэл одоог хүртэл тус улсын 950 мянган иргэн бүртгүүлээгүй байна. Сонгуульд оролцон саналаа өгөх нь австраличуудын хувьд зөвхөн эрх нь төдийгүй заавал биелүүлэх ёстой үүрэг нь байдаг аж. Австралид иргэний үнэмлэх гэж байдаггүй учраас сонгогч нь өөрийн хаягийн …

  • 23 May

    Дорноговийн орон нутгийн сонгуульд 71 нэр дэвшигч өрсөлдөнө

    Орон нутгийн сонгууль ирэх зургаадугаар сарын 29-нд болно. Түүнд өрсөлдөх нэр дэвшигчдийн талаар Сонгуулийн тухай хуулийн 157-р зүйлийн 13 дахь заалтад “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ” хэмээн заасны дагуу өнөөдөр Дорноговь аймгийн сонгуулийн хорооноос …

  • 23 May

    Тэрхийн голын гүүрэнд эвдрэл үүсч хөдөлгөөн хязгаарлалаа

    Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голын 217.15 у/м төмөр бетон гүүрэнд гэнэтийн эвдрэл гарсан байна. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн сайдын  тушаалаар 2016 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байлгах хязгаарлалтыг хийжээ. Иймд тус чиглэлийн авто замаар даац хэтэрсэн тээврийн хэрэгслээр …

  • 23 May

    Хүүхдүүдээ гар зургийн уралдаанд оролцож, бэлгээ аваарай

    Бид бүхний нар болсон энхрий бяцхан үрсээ хэзээ ч мартагдахааргүй баярлуулж тэдэндээ нэгэн гайхалтай өдрийг бэлэглэцгээе. 5 сарын 27 ноос 6 сарын 2-ны өдрийг дуустал алдрай бяцхан үрсүүддээ зориулан “Мөрөөдлийн ертөнц” нэртэй их хотын хамгийн том хүүхдийн баярыг “Их Нүүдэл Монгол Медиа групп” –ын ах эгч нараас нь зохион байгуулж байна. Энэхүү хүүхдийн баярын өдөрлөг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд болох …

  • 23 May

    Турк шинэ Засгийн газартай болов

    Туркийн эрх баригч хүчин болох Шударга ёсыг хөгжүүлэх намын хурал Анкарад өнгөрсөн ням гаригт боллоо. Энэ удаагийн намын онц их хурлаар Бинали Илдиримийг гурав дахь даргаараа сонгожээ. Улмаар намын даргын албанд томилогдсон Бинали Илдирим улсынхаа Засгийн газрыг тэргүүлэхээр болжээ. Эрх баригч намын удирдагч Илдирим Туркийн шинэ засгийн газрыг байгуулах эрхтэй аж. Илдирим намын даргаар томилогдоод хэлсэн үгэндээ “Терроризмийн эсрэг ширүүн …

  • 23 May

    Хадгаламжаа мэдүүлээгүй албан хаагчдад хариуцлага тооцно

    Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа. Шалгалтаар 6 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлого, компанид оруулсан хөрөнгө оруулалтыг мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийг дутуу мэдүүлсэн, тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогодоо орсон их …