Турк шинэ Засгийн газартай болов

bf8c9401-b543-4fef-ba89-34952873d1a2

Туркийн эрх баригч хүчин болох Шударга ёсыг хөгжүүлэх намын хурал Анкарад өнгөрсөн ням гаригт боллоо. Энэ удаагийн намын онц их хурлаар Бинали Илдиримийг гурав дахь даргаараа сонгожээ. Улмаар намын даргын албанд томилогдсон Бинали Илдирим улсынхаа Засгийн газрыг тэргүүлэхээр болжээ. Эрх баригч намын удирдагч Илдирим Туркийн шинэ засгийн газрыг байгуулах эрхтэй аж. Илдирим намын даргаар томилогдоод хэлсэн үгэндээ “Терроризмийн эсрэг ширүүн тэмцэж, алан хядагчдад цохилт өгөх болно. Мөн улсынхаа үндсэн хуульд засвар оруулан, парламентын тогтолцоог ерөнхийлөгчийн тогтолцоо болгоно” хэмээжээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …