Monthly Archives: June 2016

June, 2016

  • 2 June

    “Метротой болох хүслэн” ба дөрвөн сая ам.долларыг “салхинд хийсгэсэн” Railbus

    “Нийслэлийн шүдний өвчин” буюу түгжрэлийг бууруулах цорын ганц гарцыг метротой болох гэж тайлсан. Гэвч энэ гарцыг олж илрүүлсэн шигээ амархан бүтээчих боломжгүй. Хотын даргын хувьд тун амархан зүйл яриад л, тайлбарлаад л, 2016 он гэхэд Улаанбаатар хот метротой болчих юм шиг “цуурсан”. Тэрхүү үлгэрт нь олон нийт итгээгүй л дээ. Гэхдээ л метротой болох хүслэн бүгдэд байв. Харин энэ хүсэлт …

  • 2 June

    Хүүхдийн баяраар 74 согтуу жолоочийг журамлав

    Манай монголчууд ер нь баярлах дуртай ард түмэн. Өчигдөр хүүхдийн баяр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. “Хүүхдийн” гэж тодотгохын учир энэ өдөр хүүхдүүд л баярлаж, эрхээ эдэлж ээж аавдаа, ах эгч, эмээ өвөөдөө баярлаж гоё хувцасаа өмсөж, амттанаар тэтгүүлэх өдөр. Гэвч хүүхдүүдтэй зэрэгцэж эцэг эхчүүд нь баярлах явдал байх юм. Бүр тодруулбал, зургадугаар сарын 01-ны өдөр Нийслэлд архи зардаггүй өдөр, …

  • 2 June

    “Академи авардс 2016”-д “Үргээлэг-2”, “Элэг нэгтэн” кинонууд олон төрөлд нэр дэвшиж байна

    “Монголын үндэсний Кино урлагийн Академи”-с зургаа дахь жилдээ болж байгаа Монголын Академийн Дээд шагнал гардуулах ёслол “Академи авардс-2016” наадам маргааш “Их тэнгэр цогцолбор”-т болно. Тус наадам нийт 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах бөгөөд өнгөрсөн жилүүдийн шилдэг бүтээлээр 2011 онд “Зөрлөг” УСК шалгарч байсан бол 2012 онд “Бодлын хулгайч”, 2013 онд “Аравт” УСК, 2014 онд “Үргээлэг”, 2015 онд “Аав” УСК тус тус …

  • 2 June

    “Намайг хайрла” романтик инээдмийн кино үзэгчдийн хүртээл боллоо

    IC creative division бүтээл “Бид 3-ын болзоо” кино багийнхны дэлгэцийн 2 дахь шинэ уран бүтээл “Намайг хайрла” романтик, инээдмийн уран сайхны өчигдөр буюу олон улсын хүүхдийн баярын өдрөөр нээлтээ хийж удахгүй үзэгчдийн хүртээл боллоо. Гэрийнхээ хамаг ажлыг амжуулдаг нөхөр, ажил ажил гэсээр шөнийн бор хоногт гэрийн бараа хардаг завгүй эхнэрийн тухай хөгжилтэй үйл явлдыг өгүүлсэн тус киноны найруулагчаар А.Чингүн, зохиолчоор Ж.Батсайхан, продюсераар Б.Жаргалсайхан нар ажилласан …

  • 2 June

    Хэт их мэдээлэл тархинд ачаалал үүсгэнэ

    Бид өдөр тутамдаа мэдээллээр бөмбөгдүүлж буй эрин зуунд амьдарч байна. Өглөө босоод утсаа шалгахдаа, ажил дээр компьютерийн дэлгэцний ард, гэртээ зурагтаар гэх мэт бидний тархи боловсруулж хадгалж амжихааргүй их мэдээлэлтэй тулгарч буй. Тухайн үедээ мэдэгдэхгүй боловч бидний ой тогтоолт, тархины ажиллах чадвар, анхаарал төвлөрөлтөд нөлөөлж байдаг. Юун түрүүнд шинэ мэдээллийг тархи хэрхэн боловсруулдгийг тайлбарлая. Гаднаас хүлээн авсан мэдээллийг тархи кодолж, …

  • 2 June

    “Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдаан болно

    Монгол түмний соёлын их өв, бахархал болсон морин хуур хөгжмөө урлаж, хөгжимдөж хүүхэд залуучууддаа өвлүүлэн яваа “Монгол хуур” төвөөс  ардын авъяастнууд болон залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлэх, монгол ардын уламжлалт урлаг, мартагдсан дууг сэргээх, үзэгчдийн хүртээл болгох иргэд залуучуудын соёл урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор “Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдааныг насанд хүрэгчдийн дунд жил бүр …

  • 2 June

    Дархан хот цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар боллоо

    Дархан хотын иргэд эрүүл цэвэр агаартай орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс иж бүрэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, залуусын авто машингүй ногоон өргөн чөлөө бий болгохоор хорин нэгэн км-ын урт бүхий дугуйн зам тохижуулж эхэллээ. Мөн хотын төв замд холбогдсон хороолол дундах сүлжээ авто замын ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна. “Дархан-Ногоон хот” энэхүү хөтөлбөрийг аймгийн Засаг дарга А.Энхболд биечлэн …

  • 2 June

    Бишрэлтээр овоглосон Б.Ундармаа дахиад л Сонгино-Хайрханд “зүтгэнэ”

    Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэгт сонгууль бүрт “үзэж тардаг” хүн бол бид бүгдийн мэдэх Бишрэлтийн Б.Ундармаа. Дөрвөн жилийн давтамжтай иргэдэд “үзэгддэг” тэрээр Сонгино-Хайрхандаа үнэнч нэгэн. Харин энэ жилийн сонгуулийн “сураг” их л маапаантай болох төлөвтэй. Н.Энхбаяр дарга айлын эрх шоовдор хүүхэд шиг цатгалан явсан он жилүүдээ санагалзан өлсгөлөн зарлаж байгаад Сонгино-Хайрханаас “үзэхээр” болсон.   Төрийн суудал авсан эрхэмүүдийн нүүр нь гэрэлтэж, бизнес …

  • 2 June

    Өнөөдрөөс эхэлж татвараа төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд хувь хүн авто тээврийн болон өөрөөр явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг. Тиймээс заасан хугацаанд татвараа төлөөгүй жолоочийг …

  • 2 June

    Э.Галбадрал: Ураны салбарт шинэ орд эдийн засгийн эргэлтэнд орно

    Монгол Улсын цөмийн энергийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, салбарын сүүлийн үеийн үйл явдлын талаар “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Э.Галбадралтай ярилцлаа. – Төрийн өмчит “Мон-Атом” компани ямар статус, бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна вэ? – Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор төрийн өмчит “Мон-Атом” компани байгуулагдсан. Тухайн онд Монгол улсад Цөмийн Энергийн тухай хууль батлагдаж байсан юм. Цөмийн энергийн …

  • 2 June

    Авто машингүй өдөр энэ сарын 4-нд болно

    Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна. Энэ өдөр Бага тойруу, …

  • 2 June

    Байгаль эхээ хүндэтгэн хог хаяхгүй зугаалцгаая

    Амралт, зугаалга, аялалын улирал эхлэж байна. Байгаль эх өнгөө засч үзэсгэлэнтэй сайхан болж. Өчигдөрхөн хүүхдийн баяраар л гэхэд “усанд” дуртай Монголчууд голын эрэг, судаг бараадан нэг өдрийг ч болов цэвэр агаарт үр хүүхдүүдтэйгээ сайхан өнгөрүүлж байгаа харагдсан. Голын эрэг дагаад цэцэг ургасан гэмээр машин тэрэг, майхан савны өнгө алагласан төрхтэй. Мэдээж их хотын агаарын бохирдол, дуу чимээ, орчны бохирдлоос нэг …

  • 2 June

    Ус хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

    Усаар төрөл бүрийн эмчилгээ хийж болдог. Үүнд: Нуруу нугасанд Булчин чангарах нь нурууны өвчний гол шинж билээ. Тэгвэл та алчуур халуун усанд норгоод татаад булчин дээрээ жин маягаар тавьж болно. Нойргүйдэхэд Энэ үед та ваннаа усаар дүүргээд түүндээ тайвшууруулах үйлчилгээтэй усны хөөс хийж хэдэн минут хэвтсэний дараа унтахаар оролдоод үз. Үүнээс сайн арга гэвэл оронд орохынхоо өмнө хөлөө хүйтэн усанд …

  • 2 June

    Өндөгний цагаанаар санаанд оромгүй давхраагаа оруулаарай

     Гоо сайхнаа голж шилэн бие махбодидоо харшил өгөхүйц цаашлаад их хэмжээний мөнгөөр давхраа оюулдаг охид бүсгүйчүүд цөөнгүй болсон. Нүдний хиймэл давхраа гээд цавуун наалт нь зовхинд харшил өгөхөөс гадна дээд зовхины эмзэг арьс унжих аюулд хүргэдэг. Тэгвэл охид бүмгүйчүүдэд зориулан гэрийн аргаар маш хямд төсөр дээр нь таны арьсанд ямар нэг гэмтэл учруулахгүй нэгэн зөвөлгөөг хүргэх гэж байна. Танд өндөгний …

  • 2 June

    Ховд аймаг хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна

    Ховд аймагт төрийн өмчийн 28 хувийн хэвшлийн 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Дан ганц төрийн өмчийн цэцэрлэг ажиллах нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүрэлцээ муутай байдгаас гэрээр хүмүүжих явдал ихэссэн. Иймээс Ховд аймгийн орон нутгийн удирдлага засаг дарга нар хувийн хэвшлийн цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж тэдэнд үйл ажиллагаагаа явуулах боломжыг нээж өгсөн юм. Ингэснээр хувийн 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 700 …