Monthly Archives: June 2016

June, 2016

  • 30 June

    Нүүрээ зөв будах арга / бичлэг/

    Нүүр будалтын техникээс сонирхуулая. Урин дулаан цагт сайхан хувцаслаад, зөв будаад өөдрөг алхаарай хүүхнүүдээ.

  • 30 June

    М.Анхцэцэг түүхэн амжилтын эзэн боллоо

    Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцохдоо огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарсан билээ. Жин тус бүрт чансаагаараа тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар өрсөлддөг тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон анхны Монгол туйванч болсон нь тэр. Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгажээ. Ийнхүү “Рио-2016” …

  • 30 June

    Бөөрөлзгөнө халуун бууруулна

    Бөөрөлзгөнө нь халуун бууруулах хөлөргөх үйлчилгээтэй. Уг жимсэнд салицилийн хүчил агуулагддаг нь халуун бууруулдаг аспиринтай адил үйлчилгээтэй гэнэ. Гэхдээ ходоодны салст бүрхүүлд эерэг нөлөө үзүүлдэгээрээ давуу талтай. Үүнээс гадна уг жимс нь хоол идэх дур хүслийг сайжруулж, цус тогтоох буюу нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Харин нуруу болон бөөрний өвчтэй хүмүүс бөөрөлзгөнийг ихээр хэрэглэж болохгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

  • 30 June

    Ирэх сарын 6-наас эхэлж наадмын тасалбар худалдаанд гарна

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн  ойн баяр энэ жил тохиож байна. Энэ жилийн наадам өмнөх жилүүдийг бодвол 1024 бөх барилдаж, зургаан насны 200 морь уралдуулахаараа онцлог юм. Үндэсний их баяр наадамын дараа АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт болох гэж  байгаа тул таван улсын Ерөнхийлөгч Монгол наадмыг үзэж сонирхох  болсон байна. Цэнгэлдэхийг зорьсон иргэдийн авто …

  • 30 June

    “Мөргөлдөөн” киног Монгол улсад анх удаа олон нийтэд үзүүлнэ

    Монголын Урлагийн зөвлөлөөс анх удаа технологийн дэвшилд тулгуурласан “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг энэ сарын 9-нөөс долдугаар сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Уг наамдын хүрээнд орчин үеийн виртуал киноны төлөөлөл болох “Мөргөлдөөн” киног Монгол улсад анх удаа олон нийтэд толилуулах гэж байна. Австралийн кино найруулагч Леннэт Валворт, продюсер Никол Ньюхам нар өнөөдөр Монголд ирж,“Мөргөлдөөн” виртуал киногоо хэрхэн …

  • 30 June

    Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу маргааш гарна

    ЭЕШ-ын хувьд энэ жил багагүй маргаан үүссэн. Тухайлбал, ЭЕШ-ын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан, олон нийтийн сүлжээгээр худалдсан хэмээн эцэг эх болон төгсөгчдийн төлөөлөл болсон хэсэг иргэд мэдээлж байв. Харин энэ асуудлыг Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсний дүнд “Материал задраагүй” гэх хариу гаргасан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “Шалгалтын материал задарсан гэх хэргийг шалгахад эх үүсвэр …

  • 30 June

    МАН-ын мөрийн хөтөлбөрөөс

    -Иргэн бүрийг өндөр бүтээмжтэй, цалин хөлс сайтай, тогтвортой ажлын байртай болгоно. -300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн төвшинг хөгжингүй цулс орны түвшинд хүртэл бууруулна. Монгол хүний хөдөлдмөр эрхлэлтийг дэмжиж, “Төгрөг-20” хөтөлбөр хэрэгжүүлнэ. -Өрхийн аж ахуй эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулахад зориулж бага хүүтэй зээл олгоно. -“Малжуулах сан” байгуулж, 10 мянгаас доошгүй айл өрхийг  малжуулна. -40 мянгаас доошгүй айд өрхийн …

  • 30 June

    Хотын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийв

    Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл  “Хангарьд” ордонд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 45 суудлын 34-т нь МАН, 11-т нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Э.Бат-Үүл энэ тухай мэдэгдээд, ялалт байгуулсан нэр дэвшигчдэд баяр хүргэв. Цааш нь, “Би юуны өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд талархал илэрхийлье. Сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид шударга, сайн ажилласан. Сонгуулийн технологийн ашиглалт сайн …

  • 30 June

    УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг маргааш олгоно

    СЕХ хуралдаж дууслаа. Сонгуулийн дүнг танилцуулав. Маргааш Гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно. Мөн гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг Ерөнхийлөгчид айлтгана хэмээн СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв

  • 30 June

    Таны үсийг гайхалтай болгох итгэмээргүй 4 зүйл юу гээч

    Хавар болохоор гоо сайхан алдагдаж , нэг л биш болж эхэлдэг. Үсээ хэрхэн арчлах талаар толгойгоо гашилгах хэрэггүй болсон шүү. Итгэмээргүй хэдэн зүйлийг та бүхэндээ хүргэе. 1. Пиво Тиймээ чи зөв уншсан. Пиво чиний үсийг зөөлрүүлэн гайхалтай сайхан болгох болно. 1 шилтэй пивоор угаагаад үзээрэй. Дараа нь усаар сайтар зайлах нь зүйтэй. Тэгэхгүй бол үнэр нь салахад хэцүү шүү. 2. …

  • 30 June

    “Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг”-өөс онцгой хямдралтай байраа аваарай

    Орон сууцны мэдээлэл зөвлөгөөг иргэдэд нэг дороос хүргэх зорилготой ажилладаг Орон Сууцны Биржээс байр авахаар сонирхож буй иргэд та бүхэнд зориулан “ОРОН СУУЦНЫ ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛТ ӨДӨРЛӨГ”-ийг 2016 оны 7-р сарын 1, 2-ны өдрүүдэд Мишээл барилгын их дэлгүүрт зохион байгуулж байна.      Өдөрлөг нь иргэддээ зориулан байр авахад хэрэгтэй бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн хүргэж, орон сууц борлуулагчид …

  • 30 June

    Налайхчууд “Хоёр Сайхан”-даа итгэж, үнэмлэхүй ялалтыг “бэлэглэв”

    УИХ-ын дарга З.Энхболд ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч, “өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг минь ард түмэн дүгнэлээ” хэмээн мэдэгдэл хийсэн билээ. Тийм ээ, Монголчууд хүнд итгэж, олууланг нь дэмжиж чаддаг. Хэрвээ итгэл алдвал олууланг нь буулгах эрх мэдэлтэй гэдгээ энэ өдөр батлан харууллаа. Гэхдээ үндсээр нь өөрчилж бус харин хийсэн ажлыг нь дэмжиж, дахин урам зоригтой ажиллах …

  • 30 June

    УИХ-д долоон удаа сонгогдож буй эрхэмүүд

    2016 оны УИХ, аймаг,  нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өчигдөр амжилттай явагдаж дууслаа. Энэхүү сонгуульд МАН-ын 65 гишүүн үнэмлэхүй ялалт байгуулсан. Эдгээрээс МАН-ын лидерүүд болох Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулснаар Монгол Улсын түүхэнд УИХ-д долоо удаа сонгогдож  амьдралынхаа 28 жилийг УИХ-д сууж, төрийн өндөр алба хашиж өнгөрөөж байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН  1 1992-1996: Өвөрхангай 2 1996-2000: Өвөрхангай 3 2000-2004: Өвөрхангай 4 …

  • 30 June

    Долоо хоногийн аль шөнө хүн хамгийн сайн нойрсч амардаг вэ

    Мягмар гарагаас лхагвад шилжих шөнө хүн хамгийн тавтай нойрсч алжаалаа тайлж чаддаг гэж Их Британийн судлаачид тогтоолоо хэмээн хэвлэлүүд мэдээлжээ. Эрдэмтэд таван мянга гаруй сайн дурынхныг бүртгэн тэднийг өдөр бүрий унтаж байх үед нь зүрхний цохилтыг нь тусгай аппаратаар хэмжиж, хэрхэн амарч байгааг нь тодорхойлсны дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Энэ үзүүлэлт эрчүүд, эмэгтэйчүүдэд адилхан гарсан гэнэ. Ингэхэд лхагва гарагт …

  • 30 June

    Мах, луувангийн үнэ хямдарч байна

    Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагааар хонины ястай нэг кг мах дунджаар 6300, үхрийн ястай мах 7490 төгрөгийн үнэтэй буюу байна. Энэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулхад 170 төгрөгөөр, цул махны үнэ 0.4 хувиар буюу 40 төгрөгөөр хямдарчээ. “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад үхрийн мах хамгийн хямд байгаа аж. Энд 7200 төгрөгөөр зарж байгаа гэнэ. Үхрийн хамгийн үнэтэй мах “Таван-Эрдэнэ” хүнсний  захад 8800 …