Monthly Archives: June 2016

June, 2016

  • 29 June

    НИТХ-ын дарга Д.Баттулга саналаа өглөө

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 59 дүгээр тойрог, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 10-р хэсгийн санал авах байранд 11:00 цагт саналаа өглөө. Тэрээр нийслэлчүүддээ хандан иргэнийхээ эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • 29 June

    Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ

    Аймгуудын Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ. Энэ жилийн хувьд долдугаар сарын 18-24-нд 11 аймаг баяр наадмаа тэмдэглэх бол таван аймаг долдугаар сарын 15-наас хойш наадмаа тэмдэглэхээр товлосон байна. Харин Өмнөговь аймаг наадмын өмнө буюу долдугаар сарын 9-10-нд наадмаа зохион байгуулахаар болжээ.

  • 29 June

    Улс төрийн намын удирдлагууд СЕХ-нд шаардлага хүргүүллээ

    Улс төрийн намуудын удирдлагууд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар  харъяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, …

  • 29 June

    Сэлэнгэ аймгийн 25-р тойрогт сонгуулийн ирц 48 хувьтай хамгийн өндөр байна

    Өнөөдөр Улсын Их Хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж байна. Өнөөдөр 12 цагийн байдлаар сонгогчдын ирц ямар байгаа тухай мэдээлэл хийсэн юм. Аймаг орон нутгийн ирц хоцорч ирсэн бөгөөд зарим аймагийнх ирээгүй байсан юм. Ингээд ирцийг  танилцуулая: Орон нутагт Архангай аймаг 1 тойрог -22,9 2 тойрог-26,6 3 тойрог-26,1 Баян- Өлгий аймаг 4 тойрог-16,3 5 тойрог-18,4 6 тойрог -14,8 …

  • 29 June

    Сонгууль будилаантуулах гэсэн хоёр үйлдэлд шалгалт хийж байна

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгогчдын ирцийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр орон даяар санал хураалт ямар байгаа талаар 12 цагийн байдлаар ерөнхий мэдээлэл өгсөн юм. “Нийслэлийн хувьд нийт сонгогчдын 18.3 хувь, аймаг орон нутгийн  хувьд 27.5 хувь гээд улсын хэмжээнд нийт сонгогчдын 23.4 хувь саналаа өгчээ. Бороотой байгаа учраас хөдөө орон нутгаас ирэх ирцийн мэдээлэл авахад сүлжээ тасрах, тог цахилгаантай …

  • 29 June

    МАХН-ын дарга Н.Энхбаяр саналаа өглөө

    МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, гэргий О.Цолмонгийн хамт 60 дугаар тойргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд ирж УИХ, ИТХ-ын сонгуульд саналаа өглөө.

  • 29 June

    Наадмын сүлд дуутай болов

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн наадмыг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна. Энэ жилийн наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнө оныхоос нэмэгдээгүй байна. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар …

  • 29 June

    Нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан асуудлаар МАН-ын төв штабаас мэдэгдэл гаргалаа

    Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тодорхойлоод уг хуулийн 70.1.6-д “…бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах” мөн зүйлийн 70.5.13-т “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн …

  • 29 June

    Айлуудын ам бүл гэнэт нэмэгдэж сонгуульд луйвар явагдаж эхэллээ

    Сонгуулийн луйвар явагдаад эхэллээ. Тухайлбал  УИХ-ын сонгуулийн 50-р тойрогийн нутаг дэвсгэр буюу БЗД-ийн  18-р хорооны  147-р цэцэрлэг дээр саналаа өгч байгаа иргэдийн  дунд маргаан үүслээ. Учир нь тус хороонд оршин суугч иргэн А.Баттамирын гэрийн хаяг дээр огт танихгүй хүний хэр бүртгэгдсэн байна. Тэрээр өнөө өглөө санал хураах байранд  саналаа өгөхөөр очиход өөрийнх нь гэрийн хаяг дээр 1987 онд төрсөн Ганчимэг …

  • 29 June

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл саналаа өглөө

    Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл 2016 оны УИХ болон ИТХ-ын сонгуульд саналаа өгөхөөр 45-р сургуулийн 59-р тойргийн 7-р хэсгийн санал авах байранд гэргий Б.Дэлгэртуяагийн  хамт саналаа өглөө.

  • 29 June

    Сонгуулийн ирц 12 цагийн байдлаар 23.3 хувьтай байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. 12.00 цагийн урьдчилсан …

  • 29 June

    Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 4412 сонгогчийн санал авчээ

    Өчигдөр 09:00-20:00 цагийн хооронд нийт 4691 иргэнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа авахаас 4412 сонгогчийн саналыг авсан байна. Эх сурвалж:Medee.mn

  • 29 June

    Монголын хамгийн өндөр усан оргилуур ашиглалтад оржээ

    Өнгөрсөн мягмар гаригт Өмнөговь аймагт Монгол улсын хамгийн өндөр оргилох усан оргилуур ашиглалтад орсон байна. Тус оргилуурын өндөр 42 метрт хүрдэг ажээ. Говь нутагт ийнхүү хүүхэд залууст төдийгүй нийт иргэдэд зориулсан бүтээн байгуулалт хийж байгаад нутгийнхан удирдлагууддаа талархаж байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн нутгийнхан бус дотоод гадаадын жуулчдыг татсан ажил болжээ.

  • 29 June

    Томоохон зах, үйлчилгээний төвүүд амарч байна

    Иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлсэн бөгөөд Лхагва гарагт захууд ажиллахгүй. Мөн энэ өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод …

  • 29 June

    МАН-ын дарга М.Энхболд саналаа өглөө

    УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ний 07.00 цагт орон даяар эхэлсэн билээ. Тэгвэл Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн байранд саналаа өгсөн юм. Энэ үеэр тэрбээр ард иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, сонголт нь мэргэн байхыг хүсэн ерөөжээ.