2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 7.00 цагт орон даяар зэрэг эхэллээ. Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 12:00, 17:00, 22:00 цагуудад сонгуулийн ирцийн мэдээлэл өгөх гэнэ. УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. СЕХ-ноос сонгочдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Monthly Archives: June 2016
June, 2016
-
29 June
Айлын хэд дэх хүүхэдтэй ханилснаас амьдралын тань өнгө харагдана
Сэтгэл зүйчид хүний зан ааш зургаа орчим настайд төлөвшдөг гэж үздэг. Гэвч айлын хэд дэх хүүхэд болж төрсөн нь хувь заяанд нөлөөлдөг гэж үзэж ойлголт ч байдаг аж. Сэтгэл зүйч Линда Блейрийн үзэж буйгаар уг хачирхалтай хүчин зүйл нь хүний зан ааш, карьер, харилцаанд нөлөөлдөг байна. Шинэхэн танилаа өөрт чинь тохирох хүн мөн эсэхийг айлын хэд дэх хүүхэд вэ гэдгээр …
-
29 June
Цагдаагийн байгууллагын өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байна
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор Цагдаагийн байгууллага, албан хаагчид энэ сарын 30-ны 18:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын I зэрэглэлд шилжин ажиллаж байна. Ээлжит сонгуулийн үеэр цагдаагийн албан хаагчид санал хураах байруудад 24 цагаар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд иргэдийг энэ үеэр сонгуулийг бусниулах үйлдлүүд гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байгаа юм. Өндөржүүлсэн …
-
29 June
Санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэллээ
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 06 сарын 29-ний 07:00 цагаас орон даяар эхэллээ. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн иргэд Та бүхэн харьяа санал авах байрандаа очиж саналаа өгч, иргэний үүргээ биелүүлж, сонгох эрхээ эдэлнэ үү. Санал авах байрандаа очоод хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь …
-
29 June
83 сумын 30450 гаруй иргэн гол, нуур гаталж саналаа өгнө
Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар өнөөдрийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн 83 сумын 30450 гаруй иргэн 201 газраар ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн судалгааг онцгой байдлын алба гаргажээ. Тиймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах …
-
29 June
Иргэний үнэмлэхгүй бол сонгуульд оролцож болох уу
Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэн сонгуульд саналаа өгөх боломжтой эсэх асуудалд сонгогчид багагүй эргэлзэж байгаа аж. Энэ талаар Улсын бүртгэл статистикийн газрын албан тушаалтнаас тодруулахад “Иргэний үнэмлэхгүй ч саналаа өгөх боломжтой. Учир нь санал авах байруудад сонгогчдын нэрсийг бүртгүүлсэн бөгөөд хурууны хээгээ уншуулан тус сонгогчийн нэр гарч ирсэн тохиолдолд саналаа өгөх боломжтой” гэх мэдээллийг өгч байна. Онцлон сануулахад, шилжилт хөдөлгөөн …
-
29 June
Иргэний эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой
УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29 буюу өнөөдрийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжин орсон цагаас хойш долоо дахь удаагаа болж буй энэ удаагийн УИХ-ын 2016 оны сонгуульд нийт 498 нэр дэвшигч бүртгүүлсэн, аймаг нийслэлийн ИТХ-д нийт 2288 нэр дэвшигч бүртгүүлжээ. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын …
-
29 June
Өнөөдөр 662 автобус үйлчилгээнд явна
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/499 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл үйлчилгээнд явна. Нийслэлийн …
-
29 June
СБД-ийн хэмжээнд 420 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Үндэсний их баяр наадмыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/220 тоот захирамжаар өнгөрөгч амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд тус дүүргийн нутаг дэвсгэрийн 456 ААНБ, 1-20 хороо, 860 гаруй иргэн оролцож, оршин суугаа хороо, гаднах орчноо цэвэрлэсэн юм. Мөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс 300 иргэнд урамшуулал олгон шуудай, бээлий, багаж хэрэгслээр ханган эзэнгүй талбай, далан гуу жалга, …
-
29 June
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
УИХ-ын ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Сонгуулийн өдөр нь хуулийн дагуу бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалсаар байгаа юм. Харин бүх нийтээрээ амрах амралтын өдөр болсонтой холбогдуулан энэ өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Тиймээс эрхэм сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
-
29 June
Нийслэлийн иргэн та санал өгөх байраа эндээс харна уу
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29 буюу өнөөдөр орон даяар эхэлж байна. Санал хураалт өнөөдрийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nithцахим хуудаснаас харах боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу. УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд: …
-
29 June
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 24. Буд гараг. Шийдэм одтой, долоон улаан мэнгэтэй, хар морь өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сансар Суудал: Төмөр Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг …
-
29 June
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны 06 дугаар сарын 28-ны 21 цагаас 06 дугаар сарын 29-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн …
-
28 June
Шүд цагааруулах энгийн арга
С амин дэм хүчил ихтэй нимбэгээр шүдээ цагааруулж болно. Шүдний чийглэг сойзон дээр хүнсний сода асгаж хэдэн дусал нимбэгний шүүс дусаан шүдээ сайн цэвэрлэ. Энэ аргыг 7 хоногт 1 удаа хийхэд хангалттай.Ялангуяа тамхи татдаг, төрөлхийн шар шүдтэй хүмүүс энэ аргыг хэрэглэх хэрэгтэй. Мөн нүүрсэн эмээр цагааруулж болно. Бас хүнсний содыг сойзондоо түрхэж хэрэглэж болно. Ингэж хэрэглэхдээ содоо ихийг хийж угаахгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл