Monthly Archives: June 2016

June, 2016

  • 28 June

    Маргааш 07:00 цагаас санал авах ажиллагаа эхэлнэ

    2016 оны УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Санал авах байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана. Нийслэлийн …

  • 28 June

    Оюутан цэрэг хөтөлбөрийн нээлт өнөөдөр болно

    “Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж өнөөдөр БХИС-ийн сургалтын төвд Ховд, Говьсүмбэр, Дорнод аймагт хэрэгжүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хээрийн бэлтгэлийн нээлт болно. Уг хөтөлбөр анх 2014 онд хэрэгжиж эхэлсэн юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 1500 орчим оюутан хамрагдсан бол энэ жил 1000 оюутныг хамруулах юм байна. Дашрамд, энэ жил орон нутгийн оюутнуудыг анх удаа уг хөтөлбөрт хамруулахаар …

  • 28 June

    Ч.Содномцэрэн: Энэ удаагийн сонгуульд 1.912.901 сонгогч оролцоно

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн иргэд, сонгогчдод хандаж хэлсэн үгийг хүргэж байна. Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо! Та бид маргааш буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өглөөний 7 цагаас үдшийн 22 цаг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох гэж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн …

  • 28 June

    Энэ өдөр дэлхийн түүхэнд

    •    1812- Наполеон I-ийн цэргүүд Вильна руу довтолсон байна. •    1919-Дэлхийн нэгдүгээр дайныг төгсгөсөн Версалийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурагджээ. •    1933-Москвад цыгануудыг баривчилж цөлөх өргөн хүрээтэй ажиллагаа эхэлжээ. •    1996-Украины Дээд Рада ганцхан шөнийн дотор шинэ Үндсэн хууль баталжээ. •    2004 –Иракт эвслийн түр Засгийн газар байгуулагдсан байна. Энэ өдөр төрсөн алдартнууд: •    1476-Ромын пап лам Павел IV …

  • 28 June

    Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа эхэллээ

    Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 09:00 цагаас эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд 3978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх бөгөөд хуулийн дагуу дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм. Үүнд: Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах …

  • 28 June

    Britney Spears шинэ синглээ Justin Timberlake-тэй хамтран гаргах уу

    14 жилийн турш хамтран уран бүтээл хийгээгүй байсан одууд олон сая фенүүд нь хамтран уран бүтээл хийхийг “шаардсан” байна. Шаардана гэдэг нь олон нийтийн санал асуудгаар тэр хоёр уран бүтээлчийг хамтрахыг 85 хувьтай дэмжсэн юм. Харин Жастины эхнэр болох Жессика Бэлл үүнд нь хариу өгөөгүй байгаа юм.  Тэрээр энэхүү санал асуулгын өмнө юу гэх нь сонирхолтой байна гэж фенүүд нь …

  • 28 June

    Маргааш согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг хориглоно

    Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр  Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим  арга хэмжээний тухай А/499 дугаартай захирамж гаргасан. Захирамжид зааснаар, сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байгаа юм.  Энэ өдөр зохион байгуулах  ямар ч арга хэмжээнд  холбогдох …

  • 28 June

    Фэйсбүүк, твиттерт ч сурталчилгааг хориглолоо

    Өчигдөр оройны 00:00 цагаас эхлэн хуульд заасан ёсоор УИХ, НИТХ-ын сонгуулийн сурталчилгааг хаасан билээ. Өөрөөр хэлбэл, гудамж талбайд байршуулсан самбар сурталчилгааг буулгаж, сонин сэтгүүл бүтээгдэхүүн тараах, нэр дэвшигчийн тухай ямарваа нэгэн мэдээлэл түгээхийг бүрмөсөн хориглосон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч ялгаагүй сонгуулийн сурталчилгааг ил далд ямар ч хэлбэрээр хийхийг хориглосон. Тэгвэл фэйсбүүк, твиттер зэрэг онлайн орчинд хувийн аккаунт, хаягаар сурталчилгаа хийж …

  • 28 June

    Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны 06 дугаар сарын 27-ны 21 цагаас 06 дугаар сарын 28-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг.  Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх …

  • 28 June

    Шотланд тусгаар улс болох уу

    Их Британи, Умар Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотланд улс тун удахгүй “Шотланд тусгаар улс болох уу” гэх бүх нийтийн санал асуулга зохион байгуулахаар болсоноо зарлав. Шотландын эрх баригчид “Энэ ондоо багтаж, бид бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, Британи улсаас салан тусгаарлах болно” гэж хэлжээ. Тус улс 2014 оны есдүгээр сард уг санал хураалтыг зохион байгуулж байсан ч …

  • 28 June

    “Алтаргана-2016” наадам долоодугаар сарын 1-3-нд болно

    “Алтаргана-2016” наадам долоодугаар сарын 1-3 өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотноо болох гэж байна. Энэ наадмын үеэр Буриадын нэг өдөр -уламжлал ёс заншил, аман зохиолын хамтлагуудын уралдаан, Буриад ардын дууны тэмцээн, Буриад Үлгэрч, магтаал шүлгийн уралдаан, “Буриад Дангина” буюу гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болно. Мөн Буриад ястны ардын гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн үзэсгэлэн, Буриад хувцас, Уламжлалт ахуй соёл …

  • 28 June

    Бээжин хот устаж үгүй болох аюулд оржээ

    Олон улсын эрдэмтэд Бээжин хотыг аажмаар газар дор орж байгааг илрүүлжээ. Гүний усыг хэт их хэрэглэж, хотын хөрсний өнгөн давхаргыг эвдэж сүйтгэснээс болж Хятадын нийслэл жилд 11 см-ээр доош сууж байгаа юм байна. Энэхүү нийтлэлийг “Remote Sensing” сэтгүүлд нийтэлжээ. Судлаачдын хэлснээр хот доош сууж байгаа нь хүн амын аюулгүй байдалд заналхийлж байгаа бөгөөд өндөр хурдны төмөр замын системд ч сөргөөр …

  • 28 June

    Өнөөдөр санал хураалт эхэлнэ

    Өнөөдрөөс эхлэн зарим иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авч эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар дамжуулан өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд авна гэж заасан байгаа. Тодруулбал, эрүүл мэндийн шалтгааны улмаас болон, дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан иргэдийн саналыг өнөөдөр зөөврийн хайрцгаар авч битүүмжилнэ гэсэн үг. Ийнхүү санал …

  • 28 June

    Ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас болгоомжил

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 27-ноос ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө …

  • 28 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олох сайн

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 23. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Шороо Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа …