Monthly Archives: September 2016

September, 2016

  • 21 September

    Э.Урангоо ҮНДЭСНИЙ ЯЛАГЧААР тодорлоо

    Дэлхийн 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийг эх орондоо угтаж авах өдөр улам ойртсоор байна. Тодруулбал, дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн  тэмцээн энэ сарын 27-ноос аравдугаар сарын 8-ны өдрүүдэд Монгол улсад зохиогдоно. Энэхүү олон улсын тэмцээнд манай улс 2013 оноос эхлэн оролцож эхэлсэн байдаг бол энэ жилийн хувьд өөрийн эх оронд зохион байгуулж  байгаа гэдгээрээ ихээхэн …

  • 21 September

    Сүнстэй селфинүүд /фото/

    Селфидэхэд учир бий. Селфинээс болж амиа алдах нь энүүхэнд байдаг, яг үхэхийнхээ өмнө дарсан зурагт өөрийнх нь сүнс орсон тухай яриа ч байдаг. Эрдэмтэд ч үүнийг үгүйсгэдэггүй. Харин хаа сайгүй селфидэж явдаг хүмүүс дараа нь зургаа харахад ямар нэгэн “илүү” зүйлтэй зураг байдаг байна. Ингээд сүнстэй селфинүүдийг хүргье. Та ч бас болгоомжтой селфидээрэй.

  • 21 September

    Юнивишний увайгүй үйлдлүүдээс болж хэрэглэгчид нь урваж эхэллээ

    Монголд анх удаа гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн “Unitel” группын охин компани болох “Univision”-ыг тойрсон асуудлууд сүүлийн хэд хоног хэл ам таталж, иргэд ч энэ талаар цухалдангуй байгаагаа цахим хуудсаараа илэрхийлж эхэлжээ. Тус компани шилэн кабелийн холболтын нэг үзүүр бүхий сүлжээгээр дамжуулан “Танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурван үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болно” хэмээн …

  • 21 September

    Анжелина Жоли Брэд Питтээс салах өргөдлөө өгчээ

    Нэрт жүжигчин Анжелина Жоли  нөхөр Брэд Питтээсээ саллаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн билээ. Тэгвэл  Анжелина Жолигийн өмгөөлөгч түүнийг  Брэд Питтээс салах өргөдөлөө өгсөн гэж мэдэгдлээ. Түүний өмгөөлөгчийн мэдэгдсэнээр Анжелина Жоли өнгөрсөн даваа гаригт өргөдөл гаргажээ. Тэд 2005 онд дэлгэцнээ гарсан “Смитийн гэр бүл” уран сайхны киноны зураг авалтын үеэр анх танилцжээ. Анжелина Жолигийн өмгөөлөгч “Одоогийн байдлаар миний үйлчлүүлэгч ямар нэгэн тайлбар хийхгүй. …

  • 21 September

    Хичээлийн 40 минутад утас хэрэглэхийг хориглосон тушаал гарлаа

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь ЕБС-ийн сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байлгах зорилгоор тушаал гаргажээ. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү тушалааар багш, сурагчид хичээллэх цагаар буюу хичээлийн 40 минутын хугацаанд гар утас хэрэглэхийг хориглосон байна. Харин завсарлага буюу хичээлийн бус цагаар хэрэглэх нь нээллттэй аж. Хяналтыг БСШУС-ын яамны Боловсрол, соёл урлагийн газар болон тухайн сургуулийн удирдлага, багш …

  • 21 September

    Хотын дарга С.Батболд мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа. 2016 оны ээлжит сонгуулиар нийслэлчүүдийн итгэлийг хүлээж, шинээр байгуулагдсан хотын удирдлагын баг ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа эдийн засгийн тооцоо судалгааг нягталж, Улаанбаатар хотын иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд түлхүү анхаарсныг хотын дарга онцоллоо. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, …

  • 21 September

    Э.Энх-эрдэнэ:Цэргээс ирээд л өөрийгөө дуулдаг гэж мэдсэн

    Энэ жилийн “Авьяаслаг монголчууд” шоуны анхны алтан баззерын эзэн болж шуугиан тарьсан Э.Энх-Эрдэнэтэй уулзахаар “Хүчит шонхор” зах орлоо. Тэндхийн гурилын тасгаар орж, худалдагч нараас Э.Энх-Эрдэнийг сураглахад Энхээ өглөөхөн энд явж байсан. Өөр нэг үйлдвэрт бас ажиллаж байгаа. Тийшээгээ явсан байх гэцгээгээд уг үйлдвэрийнх нь менежерийн утасны дугаарыг өглөө. Ингээд Э.Энх-Эрдэнэтэй яриад маргааш өглөөний 09:00 цагт ажил дээр нь очиж, ярилцлага …

  • 21 September

    Хоккайда- монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг байгуулахаар болов

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Япон Улсын Хоккайдо мужийн захиргаа, Саппоро хотын захиргаа, JICA олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Манай улс нь  Хоккайдо мужтай эртний харилцаатай бөгөөд хоёр орны хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, загас үржүүлэг, модны аж ахуй зэрэг бүхий л салбарт хөрөнгө оруулалалтыг нэмэгдүүлж, худалдааг …

  • 21 September

    Европод алдартай JCDECAUX компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр JCDECAUX байгууллагын гүйцэтгэх захирал, ноён Жан Мариг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жан Мари өөрийн байгууллагын тухай товч мэдээлэл өгөөд  Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлт тавилаа. “JCDECAUX нь Монголд төдийгүй дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд автобусны буудлууд болон зар …

  • 21 September

    Банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн дэд сайд Булгантуяа нар банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Монголын эдийн засаг хүндэрсэн энэ үед салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байна” гэж онцоллоо. Тэрээр“Засгийн газар ипотекийн зээлийг …

  • 21 September

    БОАЖ-ын яам ахмадын зөвлөх үйлчилгээтэй боллоо

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол  салбарынхаа ахмадуудыг хүлээж авч уулзлаа. Тэрбээр ахмадуудад УИХ, Засгийн газар, БОАЖ-ын салбарын бодлого шийдвэрийг танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Ахмадууд  салбарынхаа сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, байгаль орчны тулгамдсан асуудлуудаар санал бодлоо  уламжиллаа.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгохоор тодорхой заалт туссан. Энэ заалтыг хэрэгжүүлэхээр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын 19-ний …

  • 21 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Гаванагийн Их сургуульд тавьсан “гайхамшигтай” лекц

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Гаванагийн Их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа. Лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ-КУБЫН ХАРИЛЦАА Энд хүрэлцэн ирсэн эрхэм өндөр дээд зочид болон Гаванагийн их сургуулийн удирдлага, нийт профессор, оюутнууд болон хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Манай хоёр орон дэлхийн хоёр бөөрөнд оршдог. …

  • 21 September

    12 жилтний 12 жилийн ТӨӨРӨГ

    Хулгана жилтний төөрөг арван хоёр жилд Хулгана жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – Ажил алба хийгээд амраг сэтгэлийн хувьд жаргал амсана. Хөгжиж мандах нэг жил болно, өвчин зовлонгүй, ажил үйлсдээ амжилт олох бөгөөд санаанаас гадуур мөнгө болон эд зүйл олж баян элбэг амьдрах буй. Зохиол тууривах аваас жилийн эцсээс наана хэвлүүлвэл өгөөжтэй болно. Хулгана жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – …

  • 21 September

    Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй Мандела

    Өдгөө 53 настай Аша Мандела гэгч эмэгтэй дэлхийн хамгийн урт үстээр шалгарсан байна. Түүний хувьд 20 настай байхаасаа үсээ ургуулахаар шийдэж нэг ч удаа тайруулаагүй гэнэ. Бүсгүй 25 жилийн турш үсээ ургуулсан бөгөөд анх 20 настай байхдаа урт үстэй болсноор өөрийгөө төсөөлж мөрөөддөг байжээ. Тэрбээр өдгөө нөхөр хүүгийн хамт амьдардаг. Хааяа хүүгээ үсэндээ ороогоод явдаг гэнэ. Тэр ихэнхдээ хүүгээ тэврэх …

  • 21 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг

      “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД: МАНАЙ ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ БҮХ НИЙТИЙН ХҮЧ ЧАРМАЙЛТ” Ноён Дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэмсэг  ноёд оо, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Даргаар сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол Улс Таныг  бүрэн дэмжиж ажиллах болно. Ноён Дарга аа, Монголын ард түмнийг төлөөлөн долоо дахь удаагаа …