Monthly Archives: September 2016

September, 2016

  • 21 September

    Ким Кардашен өдөр тутмын нүүр будалтаа өөрийн вэб сайтандаа оруулжээ

     Ким Кардашен өдөр тутмын нүүр будалтаа өөрийн вэб сайт болох kimkardashianwest.com оруулжээ.  Тэрээр хэлэхдээ  энэхүү өдөр тутмын нүүр  будалт нь сэлфи хийхэд маш сайхан харагддаг гэж хэллээ.  Ким Кардашен энэхүү нүүр будалтаа баяр ёслолын арга хэмжээнд биш өдөр тутмын амьдралдаа буддаг байна. Г.Нараа

  • 21 September

    Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригийг Монгол Улсын иргэнээр бүртгэлээ

    Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрсөн өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Баярын хурал, хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг ойн арга хэмжээнд түүний хүү Ц.Зориг ОХУ-аас ирж оролцсон юм. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /2016.09.20/ Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригт Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгэсэн тухай үнэмлэхийг гардуулан өгсөн байна. Дашрамд дурдахад, Ц.Зориг өнөөг …

  • 21 September

    Монголын 202, гадаадын 11 иргэнд тавьсан хилийн хоригийг цуцлав

    Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан эсэх асуудлыг судалж дүгнэлт гаргах ажлын хэсгийн мэдээллийг үндэслэн эрх бүхий байгууллагаас Монгол Улсын 202 , гадаадын 11 иргэнд тавьсан хилийн хоригийг цуцлав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар дээрх ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ахлуулан байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус ажлын хэсгийнхэн монгол болон …

  • 21 September

    Өглөө.мн сайт хүлцэл өчье

    Манай сайт 2014 оны 12 сарын 15-ны өдөр “Өглөө.мн сайт Оюуны ундраа группээс албан ёсоор уучлалт хүслээ” гарчигтай мэдээллийг нийтэлсэн. Энэхүү мэдээллийг гаргах болсон шалтгаан нь Өглөө.мн сайтын сэтгүүлчийн зүгээс иргэн Д.Энхтайванаас баримт мэдээлэл авч “Оюуны ундраа” групп болон түүний үүсгэн байгуулагч С.Отгонбаяр, С.Амарсайхан нартай холбоотой үндэслэлгүй мэдээллийг удаа дараалан нийтэлж, нэр төрд нь халдсан тухайгаа дурьдан уучлалт гуйсан байдаг. …

  • 21 September

    Төрийн өмчийн бус 28 цэцэрлэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олголоо

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай А/657 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар нэр бүхий  28 байгууллагад  цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн  цэцрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулж, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч  ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, …

  • 21 September

    Фракцыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа

    АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс  орон нутгийн сонгуулийн төв штабын менежерээр намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг   томилжээ. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгууль Ардчилсан намд төдийгүй ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчнүүдийн хувьд чухал ач холбогдолтой гэж тус нам үзэж байна. Гэсэн ч сонгуулийн өмнө АН-д үл итгэх, эргэлзэх байдлыг өрсөлдөгч МАН-ын зүгээс хангалттай бий болгосон. Тухайлбал, УИХ-ын сонгуулиар МАН …

  • 21 September

    Энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай 6 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон,медалиар шагнав

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэлээ. Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS“ ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальон, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явуулж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай …

  • 21 September

    АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ

    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-д хандан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН төр, засгийн  бүхий л эрх мэдлийг цөөн хүмүүсийн  гарт төвлөрүүлж, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг илт алдагдуулж байгаад АН харамсч байна. Ж.Эрдэнэбатын “Мэргэжлийн” гэх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эхний алхмууд нь “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, …

  • 21 September

    Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо

      НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ өдөр  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг баталсны нэг жилийн ойд зориулсан “SDG Moment” өндөр түвшний арга хэмжээ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн ажиллагаанд тус тус оролцлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын …

  • 21 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 11-р хороо Булгачин, Төр хурхын ам, Хонхор, 30, 66-р цэцэрлэг, 421-р ЦА, Хар үнэг, Үйлстэй, Энх сэржим ХХК-ууд, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн …

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

    Малчид, Тариаланчид, Хадланчидын анхааралд 22-нд баруун аймгуудын хойд хэсгээр бороо, цаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж хүйтэрнэ. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны 21 цагаас 09 дүгээр сарын 21-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг …

  • 21 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 20. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр.  Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 20 September

    “Оюу Толгой” Компанийн Дэд бүтцийн цахилгаан, нарийн хэмжүүр, автоматикийн инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

    Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, Хэмжил зүйн газраас үйлдвэрлэлийн хэмжил зүйг хөгжүүлэх, Оюу толгойн бүтээн байгуулалтыг хэмжлийн нэгдмэл байдал, хэмжлийн нарийвчлалаар дэмжих зорилгоор ОТ Компанийн Дэд бүтцийн Цахилгаан, нарийн хэмжүүр, автоматикийн инженер техникийн ажилтнуудад зориулсан “Эзлэхүүн зарцуулалтын хэмжүүрийн засвар тохируулга” сэдэвт захиалгат сургалтыг 09-р сарын 12-18-ны өдрүүдэд Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийн байранд зохион байгуулав. Сургалтаар Хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах хууль …

  • 20 September

    Төгс утгат гэр бүл

    Хүй ертөнцөд ирсэн шинэ хүний анхны зоог нь эхийн ангир уураг байдаг билээ. Монголчууд хүүхдийг эхийн хөхөөр хоолохыг эрхэмд тооцдог заншилтай, түүнийгээ ч хэрэгжүүлж чаддаг байсан. Шинэ хүний хувьд өлсөх, даарах, өвдөх, айж, цочих тэргүүнтэнг өөрөө бүрэн илэрхийлж үл чадах тул гагцхүү эцэг эх цаг тухайд нь мэдэрч асран сувилдаг. Монгол оточ нар нэгэн хүүхдийн өвдөх нь зуун эхийн өвчинтэй, …

  • 20 September

    “Дархан хаалга”-аа шинэчлэн заслаа

    Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой, Дархан үүсч хөгжсөний 55 жилийн ой энэ жил давхар тохиож буй тул тус салбарынхан ойн баярынхаа хүрээнд олон сайхан ажлыг санаачлан, зохион байгуулж байна. Тухайлбал аймгийн ЗДТГ, ГХБХБГ, Барилгачдынхолбоо хамтран ойн баяраараа “Дархан хаалга”-ыг тохижуулан бэлэг барилаа. 1976 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу Дархан хотын буурийг тавьсны 15 …